Friday, February 17, 2012

Яагаад???

Бусдын энгэрт эрхэлсэн жаргалтай өдрүүдэд чинь

Буруутган өөрийгөө би хичнээн зүхлээ

Сэтгэлийн сайхныг чинь ээдүүлж байна гэж

Сэмэрч хэдэн шөнө нойргүй хонолоо


Ингэж хайрласан би биш байтал

Тэгж хайрласан чи яагаад

Тэгтлээ үнэтэй гэж итгүүлсэн хайраа

Тэвчилгүй уландаа гишгэчихсэн юм бэ???


Ядруухан зүрх минь шүүр шанага шиг гомдолтой ч

Янагийн халуун хайранд чинь бүтэн болно гэж итгэтэл

Яагаад бас яг л "бусад" шиг

Ялын тогтоол зүрхэнд минь уншчихваа???




1 comments:

Anonymous said...

гоё шүлэг байнаа. уншаад сэтгэл минь нэг л сонин уйлмаар болчихлоо хүний сэтгэлийг хөдөлгөж чадаж байна шдээ энэнээс илүү гоё шүлэг бичээрэй амжилт...

March 15, 2012 at 11:32 PM

Post a Comment