Одод

Тэнгэрт одод олон байхдаа илүү үзэсгэлэнтэй байж
Тэгээд нэг нэгээр харвасаар цөөрчихөж
Ододгүйгээр тэнгэр ч би ч ганцаардмал
Олдохгүй газар далд нуугдчихаж
Тэд надад тийм их хүч өгдөг байж
Тэд тэнгэрийг тийм үзэсгэлэнтэй байлгаж ...

Read More

Өнчин шувуухай

Сүүдэрт дэвсэн өнчин шувуухай
Хамгийн бардам байсан
Сүүдрээс хамгаалах эх байгаагүй
Тэр хэнд ч найдаагүй
Сүрэг шувуунд гадуурхагдаж дассан
Ганцаар байхдаа жаргалтай
Сүүмийсэн харцанд нулимс байхгүй
Хэзээ ч уйлахгүй
Хөөж цохих нэгнээс тэр айхгүй
Ийм амьдралд дасчихсан
Хоол хаяж өгдөг нь ховор ч
Тэднээс үргэж нисдэг
Харанхуйд дураараа нисч
Зоргоороо жиргэнэ
Хэний ч танихгүй өнчин шувуухайд
Хэний ч мэдэхгүй аз жаргал байсан...

Read More

Мартахгүй

Мэлтэгнэх нулимсаа дотогш залгиад
Миний мэдэхгүй чиний хайрын тухай
Мартахгүйн тулд одоо тэмдэглэж үлдээе
Магадгүй гэсэн найдлагын лааг үлээгээд
Маргааш биш яг одоо
Миний мэдэхгүй чиний хайрын төлөө
Мэлтэлзсэн хундага харшуулан ууя

Read More