БЭХЭРЭ "Намайг хайрлаагүй зүрх"

Намайг хайрлаагүй сэтгэл жиндүү

Тэврэлт нь жаргалын төлөөх, хоосон

Үнсэлт нь янагийн шагнал, хөндий

Нүд нь хүсээгүй уулзалтын залхаалт

Зүрх нь мэдэхгүй алс хягаарт, хүнийх

Амлах үгс нь цуурай, хуурамч

Алслаад одох хөлийн чимээ л ганцхан үнэн

Намайг хайрлаагүй зүрх...


Read More

"Ээдрээ" үргэлжлэл 5

Охиныг дээш өргөөд өөр рүүгээ ямар хүчтэй татсанаа ч анзаарахааргүй согтуу байлаа. Цацралын хувьд бүх зүйл санаснаар нь болж байгаад сэтгэл хангалуун энхрийхнээр татагдан унав. Тайлаад байх хувцасгүй охин хэдхэн мөчийн дараа эхээс төрсөн гуа биеэ гайхуулан өмнө нь зогсох бөгөөд шунаг тачаалд шатсан хархүү түүн рүү араатан адил дайрч байлаа. Жижигхэн хоёр хөх нь тэрүүхэндээ сэрийгээд олон эрийн хүсэл хангаагүйг гэрчлэх онгон танхил бие нь өмнөх аймшигт дурсамжаа мартаж ядах мэт чичирхийлнэ. Уруулыг нь идэх шахан үмхэлж бяцхан хөхийг нь хайр гамгүй базлах согтуу эрээс охин өөрийгөө харамласангүй. -Чи ямар гоё юм бэ? Чи ямар гоё юм бэ хэмээн аахилан үглэх залуу охины хамаг биеийг үнсэн илж таалсаар ширээ түшүүлэн зогсоогоод хойноос нь зэвсгээ шургууллаа. Охин хэдий энэ бүхнийг өөрөө хүсэж өнөө орой бүхнийг урьдчилан төлөвлөж унтлагын нимгэн хувцас хүртэл сонгосон хэрнээ яг энэ мөчид тэсэхүй бэрх өвдөж нүднийх нь нулимс урсан гарлаа. Шүд зуун орилохгүйг хичээвч согтуу эрийн хайр гамгүй хөдлөх нь тарчлаантай. Хэдэн зуун жил болсон мэт санагдах зовлон дуусч Зоригоо -Чи ямар гоё юм бэ гэж бувтнасаар л байлаа. Зоригоо нүцгэн чигээр хөргөгч ухан шар айраг гаргаж ирснээ уйлснаа нуун нүдээ арчих охины нулимсыг ч анзааралгүй хөтлөн унтлагын өрөө руу гуйвлан алхав. Хоёул хэзээний хосууд шиг аяглан нэг нэгнийхээ ам руу асгаж тоглосоор шар айраг дуусахын хирд залуу охиныг дахин ноолж эхлэхэд энэ удаад охин шал өөр мэдрэмж авч байлаа.

Толгой нь задрах шахан өвдөж ам цангасан Зоригоо үд дундын алдад сэрээд ус уухаар салгалан босов. Дотроо онгойтол хүйтэн ус год год хийтэл залгитал дахин согтож буй мэт санагдана. Ёолж ёхлосоор ор руугаа шургатал хэн нэгний нүцгэн бие тэмтрэгдэхэд цочсондоо огцом татаж авлаа. Хөнжлөө сөхөн лавлан хартал яах аргагүй хуурай дүү дотуур нь хувцас ч үгүй унтаж байв. Шартах дотор муухайрахаа тас мартаад олго харайн босч урд шөнө юу хийснээ санах гэж оролдовч ой тоймтой юм бодолд нь нэг ч орсонгүй. Өмнө нь нэг удаа согтуу ирж авгайгаа алгадсан гээд салах сарних дээрээ тулж байсан ч Зоригоо одоогийх шигээ юу ч санахгүй байсан. Толгойгоо барин гал тогооны өрөөгөө хэмжих мэт ийш тийш хэдэн удаа алхлаа. Олигтой санаа орж ирсэнгүй. Юутай ч Цацрлалыг сэрэхийг хүлээхээр шийдэв. Түмпэн шанага түчигнэх чимээгээр охин сэрсэн ч Зоригоотой яаж ярьж эхлэх яаж царайг нь харах вэ гэж тээнэглэзэн хэвтсээр... Давсаг нь чинэхийн хэрээр аргагүйн эрхэнд босч 00 ороод гарч иртэл -Цацаа миний дүү хоол ид гэх дуу гарлаа. -Чи өөрөө л ийм юм хүссэн юм чинь одоо юундаа ингэнэ вэ гэж өөрийгөө зэмлээд хөнгөхөн хөнгөхөн гишгэлсээр галын өрөө ороод цааш харан хоол аягалах Зоригоог хойноос нь тэврэн авав. Энэ гэнэтийн үйлдэлд цочсон хархүү аягатай хоолоо тогоо руугаа буцаагаад алдчихав. -Сайхан амарсан уу дүү минь цаанаа сууж бай. Би хоол аягалаад өгье гэж түгдчин хэлээд гарыг нь тавиуллаа. Бүгдийг огт өөрөөр төсөөлж байсан Цацрал урамгүйхэн хөлөө чирэн ширээ рүү явав. Хоол цай авчирч өгөөд охины царайг харж чадахгүй доош харан сууснаа Цацрал руу хартал өнөөх нь хоолоо ч идсэнгүй түүн рүү асуулт дүүрэн харцаар харж байлаа.-Ах нь өчигдөр хэтрүүлээд уучихжээ. Ах нь тасарчихаараа юу хийснээ яаснаа санадаггүй будилуу тархи байгаамаа. Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ хэмээн ах гэдгээ сануулах мэт үг бүхнийхээ араас ах гэсэн үг хэлсээр дуусгав. Цацралд хэлэх үг олдсонгүй. Өөртэй нь унтсанаа ч санахгүй байгаа хүнд тэвчин тэвчин биеэ өглөө гэж үү. Зөрүүд нулимс нь хичнээн хориод ч нэмэргүй сул асгарлаа. -Зоогий ахаа би онгон байсан ш дээ. Та Оюунаа эгчтэй арай суугаагүй л байгаа биз дээ. Өчигдөр та огт өөр юм ярьсан даа гээд эхэр татан уйлав. Сандарсан Зоригоо байх суух газраа олж ядан байснаа өмнө нь өвдөглөн суугаад -За миний дүү битгий уйл, ахыгаа ёстой уучлаарай. Оюунаа эгч бид хоёр нь удахгүй хүүхэдтэй болно. Сална гэж юу байх вэ. Ах нь юу ч санахгүй байна. Ёстой уучлаарай. Дүүдээ бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна хэмээн арга нь барагдсан янзтай үглэнэ.

Тэр орой Цацрал хамаг хувцсаа цүнхэлж аваад Зоригоотой хар цагаан дуугүй гэр рүүгээ яваад өглөө. Харин Зоригоо Оюунааг иртэл нэг ч шөнө бүтэн нойртой хонож чадсангүй. Цацрал лав шууд хэлэх байх даа, Оюунаагийхаа нүүрийг яаж харнаа гэж элдэв юм бодсоор яс арьс болтлоо туржээ. Байнга залгаж эсвэл зурвас бичиж -Ахын дүү ахынхаа амьдралыг битгий нураагаарай гэж үглэх Зоригоогоос Цацрал бүр залхаж орхив. Зоригоогоос өөр сайхан залуу үгүй мэт түүнийг Оюунаагаас салгахдаа л нэг салгана гэж самуурч явсан охин түүнээс холхон байхыг л хүсэж байлаа. Омголон бардам сайхан залуу шиг байснаа юун арчаагүй юм билээ дээ гэхээс дотор нь арзаганана.

Инээд алдан онгоцноос буусан Оюунаа Зоригоог хараад хирдхийн цочив. Тураад бүр нүднээс гарчихсан олон шөнө нойргүй хоносныг нь гэрчлэх хөх зураас нүдэн доогуур нь гарчихсан байх юм. Сайн уу гэхээсээ түрүүлээд -Чи чинь ямар их турчихаа вэ? Хоол ундаа сайн идэхгүй яасын? гэсээр ирэхэд Зоригоо өрөвдөлтэй нь аргагүй зүгээр л инээлээ.

Оюунааг ирсэн сургаар Цацрал юу ч болоогүй мэт дуу шуу болсоор орж ирэв. Хүүхнүүд болсон хойно хавийн сонин хачин ярьж хошуу холбоод салахгүй суухад өмнө нь баярладаг байсан Зоригоо энэ удаа тоглоомондоо орж чадахгүй тэднийг юу ярьж байгаа бол гэхээс байж сууж ядаж байлаа. Цацрал явж Оюунаа Зоригоогийн хоолыг барьсаар орж ирснээ чи чинь яадаг гэнээ гээд нүдээ хурцлан цоо ширтэв.


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...




Read More

БЭХЭРЭ "Инээмсэглэсэн хэвээр..."


Инээмсэглэн авхуулсан бидний зураг

Одоо тусдаа инээж байгаа

Хаа хамаагүй хогийн саванд нэг нь

Хайгаад олохгүй үнсэн дунд нөгөө нь

Жаргалтай мишээсэн төрх нь хэвээр

Хайрын харц нь илхэн чигээр

Давтагдашгүй тэр төрхөөрөө

Дахиад хэзээ ч нийлэхгүй

Тэр газруудад инээмсэглэн хэвтээ...




Read More

БЭХЭРЭ "Бурханы бэлэг"

Тунгаа эмнэлэг рүү орж байхдаа огт сандарсангүй. Харин ч шийдэмгий түргэн алхсаар хүлээн авах дээр очиж хэдэн юм бөглөж эмчид нь өгчихөөд дээшээ гараад хувцасаа сольж бай гэсэн үгийг сонссоноо заагаад байгаа зүгт нь явмааргүй санагдаад хөл нь хүндрээд ирэв. Хувцасаа сольчихоод хүлээлгийн өрөөнд сууж байтал нэг бөглүү ёолох уйлагнах чимээ гарахад Тунгаагийн чих сэртэс хийгээд зүрх нь урагдаад явчихав. Хамаг амьсгал нь давчдаад нүдний аяганд нь нулимс дүүрээд ирэхийг харсан найз нь яасан чи зүгээр үү наад царай чинь гэхээр жаахан ухаан орж нулимсаа шудраад юу ч хэлсэнгүй бодолд дарагдав.

Даваа тэр хоёр учраад худлаа үнэн жил болчихож тэр хооронд хэд салж хэд нийлснийг өөрсдөө ч мэддэггүй байх. Тунгаа тэвчээргүй өөрийхөөрөө зөрүүд зангаа мэддэг мөртлөө дарж чадахгүй Даваад муухай зан гаргачихаад бууж өгөхгүй гуйлгаж байж эвлэрнэ. Даваад зүйрлэшгүй их хайртай гэдгээ хэлж мэдрүүлж байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Гэтэл валентинаар жирэмсэн гэдгээ мэдээд баярлахаасаа илүү балмагдсан билээ. Өчигдөрхөн яг юунд уурласан нь тодорхойгүй нөгөөхөө баахан загнаад хэлэх хэлэхгүй үгээр дайрчихсан. Даваа сүүлдээ гараа савчаад юу ч хэлэлгүй яваад өгөхөд нь бухимдсандаа хамаг чангаараа уйлаад л үлдсэн. Гэтэл одоо яаж би жирэмсэн гэж хэлнээ. Хэлэхгүй ч гээд яахав дээ. Удахгүй япон явах гэж байгаа явахаас нь өмнө хэлье гэж зориг шулуудад залгалаа. Утас дуудах тусам зүрх нь амаараа гарчих гээд утсаа авахгүй нь гэхээс өөрийн мэдэлгүй өмөлзөөд ирлээ. Утсаа үнэхээр авсангүй ээ. Өөрийнх нь буруу байсан гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа болохоор юутай ч уучлал гуйсан мессеж бичээд орой уулзъя гэчихлээ. Утсаа хонхон дээр нь тавьсан мөртлөө л байн байн харсаар оройг барав. Ямар ч хариу байдаггүй шүү. Одоо яанаа би одоо ганцаараа хүүхэдтэй яанаа... Ээждээ хэлээд үздэг юм билүү яаж дээ дэмий санааг нь л зовоохын нэмэр. Хүүхдээ гаргавал уг нь хөөрхөн юм аа. Бид хоёрын хэнийг дуурайх бол гэж дэмий юм бодсоор цурам ч хийсэнгүй үүр цайлгалаа. 9 дөнгөж болмогц ямартаа найзуудтайгаа уулзаж зөвлөе юу гэх нь үү гээд цүнхээ шүүрэн гарлаа. Оройхон тийш гэртээ ядарч унах шахсан амьтан орж ирлээ. Жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш санаа дагаад ч юм уу амархан ядраад байх шиг... Эмэгтэй хүн гэж совингоороо юм даа. Өөрийн мэдэлгүй гэдсээ илэн тэнд нь нэг хүн бойжиж байгаа гэж бодохоор хайр нь хүрэн ганцаараа ярина. Үсэрч харайхаа болиод улам ч намба суугаад байх шиг... Гэтэл Даваа сураггүй л байна. Залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу байхгүй. Аргаа бараад ганц сайн найз руу залгалаа. Сайхнаа хэзээний хөгжилтэй зангаараа утсаа авлаа. За алтан бэрээр маань юу байна? Ойрд уулзсангүй. Надад хэзээ авгайг маань танилцуулах гэж байнаа гээд л үгээ ар араас нь угсруулчихлаа. Тунгаагийн ч сэтгэл овоо сэргээд хэсэг ойр зуурын сонин ярьснаа эцэст нь Даваагийн тухай яриа руу орлоо. Даваа найздаа муудалцсан гэдгээ яриагүй бололтой. Хамгийн сүүлд шал согтуу нэг газар байхад нь гэрт нь хүргэж өгсөн гэнэ. Бодвол муудалцдаг өдрөө л архи ууж л дээ. Өнөө орой ганц нэг шар айраг уухаар болсон ш дээ. Та 2 бас яагаа вэ? Чи муу найзыг минь арай дэндүүлээд байдаг шүү. Уг нь чамд хайртай ш дээ цаадах чинь гэхэд нь Тунгаа орой найзыгаа ирээд аваад яваарай гээд утсаа тасаллаа.

Орой 8 цагийн үед Сайхнаатай хамт Мах-ийн үүдэнд ирээд Даваа руу залгатал аль хэдийн ирчихсэн байна гэнэ. Даваад хамт яваагаа битгий хэлээрэй гэсэн болохоор Сайхнаа ч хоёр найзаа эвлэрүүлчих санаатай зөвшөөрсөн нь энэ. Тэр хоёрыг дотогш ороход чанга хөгжим нүргэлээд хаана хэн байгаа нь мэдэгдэхгүй гэрэл анивчина. Сайхнаа Тунгааг дагуулан мухар тийшээ зүглэхийг бодоход хаана байгааг нь мэдэж байгаа бололтой. Сайхнааг зогтусахад Тунгаа яг ард нь явж байсан болохоор мөргөөд золтой л ойччихсонгүй. Гайхан хартал өнөөх хайртай Даваагийх нь өвөр дээр бөгс хасаа гаргасан нэг хүүхэн учиргүй наалинхайтай суух юм. Даваа ч эхлээд Тунгааг гэж анзаарсангүй Сайхнааг өө хөгшөөн хэнтэй яваан гэхэд Тунгаа бушуухан эргээд гүйчихлээ. Хойноос нь Даваа Тунгаа Тунгаа гэж орилсоор ирэхэд нь байдаг чадлаарай алгадаж орхиод салганан машинаа асаагаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй хар хурдаараа давхилаа. Өөрийн ухаангүй шахам дээр нь нулимс бүрхээд замаа харахгүй яаж хотын захад ирсэн юм. Тамхи татдаггүй мөртлөө дандаа авч явдагаасаа нэгийг гаргаад салганан асаагаад шуналтай хэд сорсноо чадахгүй болохоор хахаж цацаад цонхоороо чулуудчихав. Утас нь чичрэн дуугарахаар нь хартал Хайр гэсэн дуудлага... Тэгж дотночилж бичсэн нэрээ хараад хүйтнээр инээвхийлэн утсаа унтраагаад машинаа гэрийн зүг залахдаа ер бусын тайван болчихсон байлаа. Ийм үедээ Тунгаа өөрөө өөрөөсөө айдаг. Хэн ч ятгаад нэмэргүй нэг л шийд гаргаад тэрэндээ хүрч байж санаа амрана.

Хариад багын найз Хандаа руугаа яриад хамт эмнэлэг яваач гэхэд дургүйцсэнгүй. Найзууд дундаас нь хүүхдээ авхуул гэж ятгаж байсан хүн нь ганц Хандаа болохоор өөр гуйх хүн байсангүй.

Гэтэл хаалганы түгжээ торхийх чимээ бодлыг нь үргээчихэв. За миний дүү ороорой гэж дотночилон дуудахад нь баярлахын оронд харин нь айн ухаан нь балартана. Яаж эмнэлэгийн орон дээр гарсан юм бүү мэд. Эмч нарынх нь яриа бүүр түүрхэн сонсогдоно. Бас нэг хүн хажууд нь хашгираад загнаад ч байх шиг. Тунгаа дахиад ухаан алдчихлаа.

Нэг сэрвэл шал танихгүй айлд байх юм. Өндийх гэтэл толгой нь ангалзаад зүрхний эмний гашуун амт мэдрэгдэв. Тунгаа зүрх муутай болохоор айж сандарахаараа дандаа ингээд ухаан алдчихна. Нүдээ хэсэг аньж хэвтэснээ өрөөн доторхыг ажиглалаа. Таних хүний зураг хөрөг ил харагдсангүйд бүр их гайхав. Гэнэт сүүлд хаана байснаа санаад гэдсээ даран цурхиртал уйлав. Хүн заяаг олон надад ирсэн бурханы бэлгийг буцаагаад явуулчихлаа шүү дээ би... Даваа өөр хүүхэнтэй байсанд миний үр ямар буруутай юм бэ. Би хэнээс юуны өшөө авч байгаа юм бэ. Эг мэггүй уйлан халаасаа тэмтрэн утсаа хайлаа. Утас нь байсангүйд бүр бухимдан чадлаараа ориллоо. Хэн нэгний гүйж ирэх чимээ сонсогдсонсоо хаалга онгойн Даваа ороод ирэв. Тунгаа түүнийг хараад галзуурах шахан гартаа ойрхон таарсан бүхнээ нүүлгэж орилж байлаа. Даваа арай гэж тэврээд орон дээр дарахад духнаас нь гарсан цус Тунгаагийн нүүр рүү нь дусаж сая сэхээ авав. Миний буруу миний буруу бүгд миний буруу гэхдээ хайраа чи хэзээ ухаан орох юм бэ. Миний тэнэг алдаанаас болж чи хүүхдээ үгүй хийх гэж яаж боддог байнаа. Чи минь ямар тэнэгхэн юм бэ хайраа гээд уйлж байгаа нь Тунгаад сонин байсангүй. Үгүй хийх гэж гэнээ тэгэхээр тэгэхээр тэгэхээр... Миний үр надад байгаа байхнээ. Эвий миний үр.

Даваа Мах-ийн гадаа Тунгаад алгадуулаад уусан жаахан юм нь гарч юу болсныг эргэцүүлэхтэйгээ болсноо сандран утсаа гаргаад Хайр гээд залгалаа. Дуудаж дуудаж таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэхэд нь Тунгаагийн занг мэдэх болохоор хаа нэгтэй болчимгүй юм хийчих вий гэхээс байх суух газраа олж ядна. Хамаг уураа Сайхнаад гарган хамт яваагаа хэлчихэж болсонгүй юу яах гэж дагуулж ирсэн юм гэж бухимдан жаал хашгирав. Гэрийн гадаа нь ирэхийг нь хүлээж байгаад хальт дэлгүүр орох хооронд ирчихсэн гэдгийг мэдэлгүй шөнөжин гадаа нь харуулдаж өчнөөн мессеж бичээд залгаад утас нь холбогдохгүй л байсаар... Үүрээр харьж хувцасаа солиод найзууд руу нь залгалаа. Сараатай ярьтал цаад чинь чамд жирэмсэн гэдгээ хэлсэн үү, чамтай муудалчихсан яаж хэлнээ гээд урвайгаад явж байсан гэдгийг нь сонсоод өмнө нь бичдэггүй байсан аргадаж гуйсан мессежүүдийг нь саналаа. Хамгийн сүүлд Хандаа руу залгатал утсаа авахгүй байж байснаа арай гэж аваад чи бушуун эмнэлэг дээр ир цаадах чинь гэснийг нь сонсоод цааш нь сонссонгүй утсаа таслаад эмнэлэг рүү машинаа эргүүлэхдээ амандаа битгий оройтчихсон байгаасай битгий оройтчихсон байгаасай гэж зогсоо зайгүй үглэсээр байлаа. Эмнэлэгийн хаалгыг угзран ороход Хандаагийн дуу гарсан зүг рүү ухаан жолоогүй гүйж байхдаа ч битгий оройтчихсон байгаасай гэж үглэсээр... Гадны хүн орохыг хориглоно гэсэн бичгийг ойшоолгүй сандран ороход хайр нь аль хэдийн орон дээр гарчихсан байлаа. Тунгаагаар эр юм байж амархан уйлдаг гэж дандаа зэмлүүлдэг нөгөө нулимс нь урсаад ирэв. Оройтчихож... Уурандаа эмч нарыг нь түлхэн Тунгааг сэгсрэн хашгичихад өнөөх нь өмнөөс нь туниа муутайхан хараад бие нь сулраад явчихав. Эмч хажуугаас нь юу ч болоогүй ээ орж ирээд л ухаан алдчихлаа хэмээн инээмсэглэхэд Даваа хайрыгаа энгэртээ наагаад энэ хүнээс дахиж алхам ч холдохгүй гэж зүрхэндээ амлаад мэгшин уйллаа.

Read More

БЭХЭРЭ "Уучлаарай хайрт минь"

Дөлгөөн нүдээ бүлцийтэл уйлчихсан мөртлөө л тайвширч чадахгүй цурхиртал уйлан орчин тойрон хүмүүс ер нь юуг ч үл анзааран хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй урагшилсаар.

- Яаж чаддаг байнаа. 2 жилийн хугацаанд би энэ хүнийг огт таниагүй байжээ. Зүгээр сайхан найзууд байя гэнэ үү? Яаж ийм үг амнаас нь гардаг байнаа. Ядаж байхад оюутны байранд хамт шахуу байдгийг хэлэх үү. Намайг ер нь яа гэж байгаам болоо. Даанч дээ. Ингэх байсан юм бол яах тэгтлээ их дасгадаг байнаа гэж бодохоор л Дөлгөөн нулимсаа барьж чадахгүй байлаа.

Орчин тойрноо нэг анзаархуй ардын эрхийн буудал дээр сууж байх юм. Хүмүүсийн гайхсан харцнаас санаа зовон за ямар ч байсан байрандаа очъё хэмээн боссоноо хамгийн сүүлд Санаа руу ямар аймаар мессеж бичиж орхисноо гэнэт саналаа.

-Чамд ингэтлээ хайртай болсон намайг уучлаарай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь энэ миний магадгүй сүүлийн мессеж байх гэчихсэн шүү дээ гэж бодсоноо шүүрс алдаад өөрийн мэдэлгүй -Нээрээ би чамгүйгээр амьдарч чадахгүй нь гээд чанга хэлчихэв.

Дөлгөөн оюутны байр руу орохдоо хүнд муугаа харуулчихгүй юмсан гэсэндээ аль болох нүүрээ нуун бушуухан өрөөндөө орлоо. Санаагийн өрөөнд ортол өрөөнийх нь залуугаас өөр хүн байсангүй. Дөлгөөн Санаагийн ор руу очоод хэвтэхэд нөгөө л нэг танил дотно үнэр. Нулимс нь цийлэгнээд ирэхэд гэнэт шийдсэн янзтай огцом босоод урагдаж муудсан дэрнийх нь уутыг мулталж тавьчихаад өрөөндөө орж хальт нүүрнийхээ будгийг сэргээгээд цүнхээ шүүрч аваад яаран гарлаа.

Байрнаас нь холгүйхэн байдаг барааны дэлгүүр рүү орж өрөөд тавьчихсан олон янзын дэрний уутан дундаас нэг даруухан бор уут сонгоод хэн нэгнээс зугтах мэт яаран байрандаа орж Санаагийн дэрний уутыг сольчихоод санаа амран өрөөндөө ороод унтахаар хэвтлээ.

Нойрон дунд нь нэг хүн түүнийг сэгсчин нүүрэн дээр нь бүлээн зүйл дусалахад Дөлгөөн цочин сэрлээ. Санаа өмнө нь суучихсан - Хайрт минь уучил. Тэнэг намайгаа уучил. Надад ийм их хайртайг чинь мэдсэнгүй явжээ. Одоо би яанаа. Чи минь юу хийчихвээ хэмээн охин хүүхэд шиг цурхирна.

Дөлгөөн сэрчихсэн мөртлөө хөдөлгөөнгүй бүгдийг сонсон хэвтсээр байлаа.

Read More

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 3

Сургуулийн хэдэн хөвгүүдийн эргүүлдсэн харцнаас салж хилийн дээсийг анх алхаж байгаа Цацрал охинд юм бүхэн сонихон байлаа. Аавыгаа өөр хүнтэй хамт байгаа харахад хичнээн эвгүй ч гэлээ түүнд дасахаас өөр сонголт байсангүй. Үл таних хар элгийн бүсгүй түүнд хамаг сайхан халамжаа гаргавч ээжтэйгээ харьцуулан өөрийн эрхгүй цухалдах үе зөндөө. Гэртээ байх нэг их хүсэлгүй болохоор хичээлдээ явчихаад бусад үед нь Оюунаатай найзархан тэднийхээр байна. Зоригоо ах ийм царайлаг залуу байж яаж Оюунаа эгчийг тоодог байнаа гэсэн бяцхан атаархал байдаг байсан ч байнга тоглон дургүйгээ хүрвэл хичээлдээ ч явахгүй улайран суугааг Зоригоог хараад юу ч хэлэхгүй харин ч үүнийг нь дэмжих мэт дуугүйхэн хоолыг нь бэлдэн дөхүүлж тавьчихаад өөрийн ажлаа хийн байдаг Оюунаагийн тэвчээрийг бахдах болжээ. Гэртээ харих дургүй гэдгийг нь ойлгодог болохоор Зоригоо Оюунаа хоёр элдэв юм асууж шалгаах нь үгүй.

10 сарын эхэн болж намрын налгар өдрүүд өнгөрсөөр... Оюунаа бие давхар болж улам намба суун мариалсан мэт эгдүүтэй харагдана. Танилцаад 4 сар л болж байгаа хэрнээ хүүхэдтэй болчихдог би мөн сэтгэл амар хүнээ гэж хааяа санаа зовиновч хүүхдээ гаргана гэсэн бодлоосоо хазайсан тохиолдол үгүй. Гэрээний хугацаа нь дуусч байгаа болохоор Зоригоотой ярилцаад солонгост үргэлжлүүлэн сурахаар шийдээд байлаа. Үүний тулд заавал Монгол явж визагаа солиулах ёстой гэсэн болохоор удаан хариагүй гэртээ харьж буурал ээждээ нэг золгоод авна гэхээс сэтгэл өег.

Нутаг буцаад ирсэн Оюунаагийн бие нэг л ядрангуй харагдана. Цөөхөн хоногоор яаруу давчуу явсандаа тэр байх гэж өөрийгөө тайвшруулах ч доошоо ойр ойрхон цус гарах нь сэтгэл зүснэ. Зоригоог шавдуулсаар эмнэлэг орж үзүүлтэл харамсалтай байна, хүүхэд тань зулбасан байна эелдэг харь бүсгүй хичнээн сэтгэл засмаар хэлээд нэмэр байсангүй. Толгой нь дүйрэн, сул асгарах нулимс нь хэндээ ч гомдох вэ дээ гэсэн харууслаар л дүүрэн...Үнэхээр хэндээ ч гомдох билээ дээ. Тойлдох ёстой байсан эмзэг сарууддаа гам хийлгүй гүйсэн өөрийгөө л буруутгана. Хажууд нь байх хүн нь халамжгүй мэт, хойшид ханилна гэж бодох ч тоглоомноос өөрийг боддоггүй мэт. Уйлж туньж сэтгэлийг нь зовооё гэж бодсонгүй чимээгүйхэн гомдоод л өнгөрсөн.

Энэ бүхэн мартагдаж сэтгэл цэлийтэл цэлмэж байлаа. Удахгүй он гарна. Харьд байдаг ч оюутан залуус нийлж үдэшлэг зохиохоор болжээ. Цацралыг ганцаараа уйдаад гүйгээд байхаар нь Зоригоогийн аль нэг найзтай танилцуулна гэж хэрэг болгон авч очив. Олуулаа биш ч сэтгэл дүүрэн сайхан үдэшлэг болж байлаа. Баяраа Цацралтай танилцсан мөчөөсөө л алхам ч холдсонгүй. Хүүхдээрээ гэнэ цайлган инээд нь түүнийг соронзон адил татаж байлаа. Дуу шуугиант нэгэн орой өнгөрч нэгэн сайхан хос төрлөө. Гэвч хойшдын болох гайг Цацрал охин л нууцлана.


Үргэлжлэл бий


Read More

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 2

Оюунаа Зоригоо хоёр танилцаад төдий удаагүй ч хүний нутагт ижлээ хайж явсан хүсэл биесээ олсон хойно удаж төдөлгүй нэг гэрт орцгоожээ. Хэзээний сэргэлэн зантай суусан газраас шороо атгаж явдаг Зоригоо сурахын хажуугаар монголоос хүүхэд зуучлан оруулж ирж дундаас нь хэд гурван төгрөг унагаасаар үүгээрээ гаршсан нэгэн. Харахад солонгос хүмүүсээс ялгарахааргүй царайтай болохоор хүмүүс солонгос гэж андуурах нь элбэг. Анх танилцаад ярихад их зантай мэт боловч хүүхэд зангаа гээгээгүй гэдгийг нь илтгэх томоогүй ааш нь хааяа хааяа цухалзана. Аав ээж нь энд ажиллаж амьдардаг болохоор монгол руу тэмүүлээд байх хүсэл тун бага. Харин Оюунаа их сургуулиа дөнгөж төгсөөд байхад нь монголоос солонгос руу гаргах гучин мянган хүний шуурганд дайрагдан ирээд ажилласнаас хойш аль хэдийн 3 жил болчихжээ. Ажлыг хэцүү бэрх гэж голж шилж байсан тохиолдол Оюунаад нэгээхэн ч үгүй. Хаа ч очсон хэн хүнтэй дуу шуутай инээж хөөрч явдаг нүдэнд дулаахан бондгор бор бүсгүй. Хоёр жилийн турш хайрлаж харамлаж байсан хархүү нь нэг л өдөр эхнэртэй гэдгээ хэлээд монгол яваад өгснөөс хойш сэтгэлээр унан уруу царайлан явах болсныг нь хамт ажилладаг эгч нь л ойлгож зовлонг нь хуваалцдаг байлаа. Гэнэн цайлган занг нь мэдэх болохоор өөрийн дүүгээс ялгалгүй хайрлан зөвлөж өгдөг эгч нь дүүгээ найр тавин танилцуулсан нь Зоригоо байсан юм.

Залуус өдөр шөнөгүй мэсэнжэрдэж утсаар ярьж зурвас шидэлцсээр нэг өдөр уулзлаа. Хэн хэнээ өмнө нь камэраар харчихсан байсан болохоор тэдэнд бишүүрхэж хэн нэгнээсээ ичээд байх зүйл байсангүй. Хэзээ язааны уулзаагүй удсан хоёр хос уулзаж байгаа аятай эрхлэн уулзаад амттай нэгэн шөнийг хамт өнгөрүүлснээс хойш өдийг хүрчихээд байгаа нь энэ.

Ууганаа хүний нутагт ирээд 7 жил болсон болохоор харь орны жаргал зовлон гээд яаж амьдрах ухаанаа олчихсон бүсгүй байлаа. Үеийн нэгэн залуутай дэр нэгтгэсэн нь монголд эхнэр хүүхэдтэй ч солонгост ирээд удсан болохоор эхнэрээ гэхээсээ илүү үр хүүхдээ гэсэн холбоо л тэдний хооронд үлджээ. Нэг хүүхдээ ч болтугай өөр дээрээ татаж сайн боловсрол эзэмшүүлье гэж Ууганаатай зөвшилцөөд Цацралыг авчирч сургуульд оруулсан юм.



Үргэлжлэл бий

Read More

БЭХЭРЭ "Ээдрээ"

Хачин санаа гэнэн хүсээл

Хааяа намайг илүү уяраана... гээд шингэн хоолойгоор эвлэгхэн уянгалуулах бүсгүйн нүдэнд нулимс цийлэгнээд юу юугүй унахад бэлэн болчихсон харагдана. Хүмүүсийн нүд хариулж нулимсаа алчууранд хальт шингээгээд микрофонооо өөр нэгэнд шилжүүлэв. Ариун цэврийн өрөө орж хүйтэн усаар нүүрээ шавшаад том толь руу хартал гуниг сүүмэлзэх хөөрхөн нүд өмнөөс нь цоо ширтэхийг хармагц дахиад л нулимс нь цийлэгнээд ирэв. Сэтгэлээ тайтгаруулна гэж хэдэн найзаа уруу татан караокэд ирсэн ч шар айрагны халуун гунигт дууны үгс сэтгэлийн гунигт нэрмээс болж нулимсаа барьж ядсан нь энэ. Найзууддаа сэтгэлээ онгойтол ярьчихмаар байдаг гэтэл дараа нь Зоригоог хэн ч хүндлэхээ больчихно шүү дээ гэсэн бодол тээг болоод байлаа.

Өчигдөр оройхон л хайрттайгаа юу ч бодолгүй аз жаргалтай байсансан. Дуртай тоглоомдоо ухаангүй байгаа ханьдаа хоолыг нь дөхүүлж духан дээр нь урамшуулан үнсэж, сонирхон үздэг олон ангит нь эхэлчихсэн байсанд орондоо тухтайхан байрлал олоод тааваараа хэвтэж байтал тэр гайт дуудлага ирсэн. Зоригоо саад болон дуугарах утсаа дургүй аваад байна уу? Яасан гэж уцаарлангуй дуугарах нь аль нэг найз нь болох нь илт.

-Гэртээ л байхгүй юу. Өөр хаана байдын.

-Хажууд байна. Тэгвэл утсаа барьж бай. Одоохон гээд яах ийхийн зуургүй гараад явчихсан Зоригоог Оюунаа гайхан харсаар хоцорлоо. Бараг 20иод минут хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад орж ирсэн Зоригоогийн царай хүн аймаар. Хувхай цайгаад ямар нэг юмнаас айсан, удахгүй ирэх гайг түрүүлж харсан юм шиг харагдах тэр утсаа ширээн дээр чимээтэй тавихад салганасан гараас нь бараг сул мултраад ойччихсон гэхэд хилсдэхгүй байлаа.

Сандарсан Оюунаа -Хайраа яасан бэ? Гэрийнхэн чинь зүгээр үү? Юу болсон яасан ийсэн гэсээр очиход Зоригоо юу ч хэлэхгүй түүнийг тэврэхэд бүх бие нь чичирч байлаа. -Хоёулаа цэцэрлэг оръё гэж түүнийх гэхийн аргагүй цахиртсан сөөнгө хоолойгоор хэлээд түрүүлэн гарч алхав. Оюунаа хайрдаа юу тохиолдсныг мэдэхгүй ч хайрыг нь шалгах хүнд сорилт ирж байгаа бүсгүйн совингоор ухааран юу гэж хэлэх бол доо гэхээс яс нь хавталзан хоцорчихгүйхэн хойноос нь гүйх шахуу явна.

Цэцэрлэгт очоод Оюунаа юу ч болоогүй мэт царайлах гэж хоёр савлуурын нэг дээр суусан хайрыгаа аргадан миний хайр яасын бэ? Ярь л даа гээд аргадангуй дуугарлаа. Зоригоо өмнө нь өвдөглөн суугаад -Хайраа надад бусад хүмүүсийн юу гэж ярих яах нь ерөөсөө сонин биш байна. Би чамайгаа алдчих вий л гэхээс үнэхээр их айж байна. Чи намайг юу ч болж байсан орхихгүй хамтдаа байх уу гээд өрөвдмөөр аргагүй асуухад Оюунаа -Яалаа гэж орхихын бэ. Чи юу яриад байгаан? Алив юу болсын ярь л даа гэж шавдуулав.

-Цацрал жирэмсэн болсон гэнээ гэсэн үгс Оюунаад бүх юмны учгийг тайлаад өгчихөв. -Чиний хүүхэд үү? гэж асуугаад хариултыг нь мэдэж байсан болохоор гомдлын нулимс хичнээн хориод ч нэмэргүй урсан мэлмэрлээ.


Үргэлжлэл бий...

Read More

БЭХЭРЭ "Одоо алга"

Байгаагүй өдрүүдэд чинь гунигаар гоёж

Байсан өдрүүдэд чинь ганцаардлаар дулаацдаг байж дээ би

Гэсгээж амжаагүй зүрхний чинь мөс хайлж эхлэснийг мэдэлгүй

Гэрэлт орчлонгоос уйдаж шувуун төрлийг олохоор одсоон, одоо алга


Read More

БЭХЭРЭ "Уучлаарай..."

Энхрий эмзэг хайрын цэцгээ
Энэ гараараа тасдаж аваад
Эгц хадан халил руу шидчихлээ
Буруутгаж өөрийгөө зэмлэсэндээ хайрт минь
Болчимгүй зан гаргаж хүслээ хориогүйдээ амраг минь
Балгахан дарсанд самуураад чинийх биш болчихсондоо хонгор минь
Ариухан гэгээхэн хайрыг чинь
Аминчлаад гамнаж чадаагүйдээ
Андгай болгож өгсөн хайрын цэцгэндээ
Авралгүй гэж би өөрөө цаазын зарлиг уншлаа



Read More

БЭХЭРЭ "Орхиод одохдоо чи..."

БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭХДЭЭ ХАРЦАА БИТГИЙ БУРУУЛААРАЙ
БАГАХАН Ч БОЛОВ ХАЙРТАЙ ЮМ ГЭЭД ЗҮРХ БУРУУ ИТГЭЧИХНЭ
ЖАРГАЛТАЙ БАЙСАН ГЭЖ ӨМНӨХӨӨ БИТГИЙ ДУРСААРАЙ
ЖИХҮҮНЭЭС НУУГДСАН ЗҮРХ ЧАМД ХОРГОДООД ҮЛДЧИХНЭ
УРСАН ГАРАХ НУЛИМСЫГ АРГАДАЖ БИТГИЙ АРЧААРАЙ
УЯАТАЙ ХАЙРЫН АРГАМЖАА БӨХ ЧАМААС ЗҮҮГДЧИХНЭ
САЙХАН ХАЙР ЕРӨӨЖ СЭТГЭЛ БҮҮ СЭМЛЭЭРЭЙ
САНАЖ МӨРӨӨДӨХ БАГАХАН СЭТГЭЛИЙН ҮРТЭС ҮЛДЭЭГЭЭРЭЙ




Read More

БЭХЭРЭ "Нууж хайрласан"

ЗОВООЖ БИ ЧАМАЙГ ХАЙРЛААГҮЙ ЭЭ
ЗОРГООРОО ЗҮРХЭНДЭЭ ГАНЦААР ШАНАЛЖ
ЗОВЛОНГИЙН НУЛИМСЫГ СЭТГЭЛДЭЭ ҮЕРЛҮҮЛЖ
ЗӨРҮҮДХЭН ХАЙРАНДАА ӨНЧИН ХАЙРЛАСАН
САНААРХАЖ ЧАМД ШУНАЖ ХАЙРЛААГҮЙ ЭЭ
САВААГҮЙ ЗҮРХЭНДЭЭ ҮГҮЙЛЭН ГАНЦААРДАЖ
САРХАДЫН АМТАНД НУЛИМСАА УУСГАЖ
САТААРАН ЧАМДАА СОГТОЖ ХАЙРЛАСАН
ГУЙЖ ЧАМАЙГ ХОЁРДУУЛЖ ХАЙРЛААГҮЙ ЭЭ
ГУНИГАА БИ ЗҮРХЭНДЭЭ ХАЙЛУУЛЖ
ГЭМГҮЙ ХАЙРАА СЭТГЭЛДЭЭ БУЛАН
ГЭСГЭЭЖ ЧАМААСАА НУУЖ ХАЙРЛАСАН

Read More

БЭХЭРЭ "Охидыг битгий уйлуул"

АНЬСАГА НИМГЭН БҮЛЭЭН ЗАЯАГ ГОМДООЖ БҮҮ ОРХИОРОЙ
ААВ БОЛООД НЭГЭН ӨДӨР ТЭДНИЙГ ЧИ ОЙЛГОНО
АРААС ГҮЙГЭЭД ТӨВӨГТЭЙ ЮМ ГЭЖ ОЙШООХГҮЙ БҮҮ АЛДААРАЙ
АЯДУУ ХҮҮХЭН ХОНГОР ХАНИА ТАНЬСАН НЬ Ч ТЭР БИЛҮҮ
ХАЙРЛАЖ ЧАМАЙГ АРГАДСАН ТУРЬХАН СЭТГЭЛИЙГ БҮҮ ГОЛООРОЙ
ХАЖУУГААР ЗӨРӨХ ГУАЛИГУУДААС ИЛҮҮ ГЭДГИЙГ ЧИ УХААРНА
ХАРАХ НҮДНИЙ ӨНГӨНД ХУУРТАН БҮСГҮЙГЭЭ ГОМДООХ ГЭЖ БАЙНА УУ
ХЭЗЭЭНИЙ ЗОВЛОНГ ХАМТ ТУУЛСАН ТЭВЧЭЭРИЙГ НЬ БҮҮ МАРТААРАЙ
ДЭНДҮҮ ТУНГАЛАГ НҮДИЙГ НЬ ОЛЗЛОН ХАРДАХ ГЭВ ҮҮ
ДЭВҮҮР СОРМУУСТ ТҮҮНИЙХЭЭ НУЛИМСЫГ ХАЙРЛАХАА МАРТАВ
ДЭРГЭДҮҮР ӨНГӨРӨХ ХАРЧУУДЫН ХАРЦНААС ХАРАМЛАН БУХИМДАХ ГЭВ ҮҮ
ДҮЙЦҮҮЛЖ ТҮҮНИЙГЭЭ ХАЙРЛАХ УУЖИМ СЭТГЭЛЭЭ УМАТРУУЗАЙ
ТУНИАД УНАГАСАН НУЛИМСЫГ УНАХААС НЬ ӨМНӨ АРЧААРАЙ
ТООГООГҮЙ ҮЛДЭЭСЭН МӨЧ БҮХНЭЭ ҮНСЭЖ НЭГ ЦАЙРУУЛААРАЙ
ТҮРГЭН ЗАНГ НЬ ОЙЛГОЖ ЗӨРЖ БИТГИЙ БУХИМДААРАЙ
ТЭМҮҮЛЭН САНАСАН СЭТГЭЛИЙГ НЬ ХАЙРЫГ ҮГСЭЭР ДУЛААЦУУЛААРАЙ

Read More

БЭХЭРЭ "Дууслаа ш дээ"

ЧИНИЙ ЗҮГ ТЭМҮҮЛСЭН ХАЙРЫН МЯНГАН ДЭЛБЭЭГ
ЧИМЭЭГҮЙ НЭГ НЭГЭЭР НЬ ТАСДАН ХАЯДАГАА МЭДДЭГ БОЛОВ УУ
ЧАВХДАС ЗӨӨЛӨН БҮСГҮЙ ААЛЬ УУЧИЛЖ ЧАМ РУУ ОЧДОГ Ч
ЧИВЧИРТЭЛ САНАДАГ СЭТГЭЛЭЭС ХУГАСЛАГДАН БУЙГ АНЗААРДАГ БОЛОВ УУ

НЯЛХАРЧ ХУРГААД ХУРИМТЛУУЛСАН ДУСЛЫН АРИУН РАШААНЫГ
НЭГ НЭГЭН АЯГААР АСГАЖ БАЙГААГАА МЭДДЭГ БОЛОВ УУ
НӨМӨРТ ЧИНЬ ДАССАН ХҮҮХЭН ХОНГОР СЭТГЭЛ ӨРШӨӨЖ ЧАМ РУУ ЭРГЭДЭГ Ч
НИЛ ХАЙРЫН ЦЭЦГЭС ХАГДРАН БУЙГ АНЗААРДАГ БОЛОВ УУ

ХАЙРЛАЖ ДАСААД ДЭЛГЭСЭН СЭТГЭЛ ЦАГААН СУВДЫГ
ХЭНЭГГҮЙ ЦАГИЙН ЗАНГААР ГИШГЭЧИЖ БАЙГААГАА МЭДДЭГ БОЛОВ УУ
ХАЙЛГАН ЗАНТ ОХИН ЗАЯА ЦАГААТГААД ЧАМ РУУ БУЦДАГ Ч
ХАМГАА ДЭЛГЭСЭН ҮЗЭСГЭЛЭНТ ХАЙРЫН ӨНГӨ ХУВИРАН БУЙГ АНЗААРДАГ БОЛОВ УУ

Read More

БЭХЭРЭ "Хайрын бурхан чи хаана байна?"

Хайрын бурхан шимоо хаана байна

Хахууль аваад үнэнч хайрыг өгөөч шимоо

Дандаа хүнд хулхи бараа шахахаа больмоор юм

Дуугай байгаад байхад юу гэж бодоод байгаан шимоо

Read More

БЭХЭРЭ "Хайрын дууль"

ӨНӨӨДӨР БИ
ӨНГӨРСӨН ХАЙРЫН ТҮҮХ
ӨГҮҮЛЖ СОНОРЫГ ТАНЬ МЯЛААЯ СОНСОХ УУ ТА
ЭРТ ДЭЭР БИШЭЭ
ЭНЭ ОРЧИН ҮЕД
НАР ХУР ТЭГШИРСЭН ЗУНЫ АЛЬ
НЭГЭН САРД ЮМСАН
ШАЛГАЛТ ШҮҮЛЭГ ЭХЭЛСЭН
ШИРҮҮН ҮЕ БАЙСАН САНАГДАНА
АМЬДРАЛ ШИЙДЭХ МӨЧ ДӨХӨӨД
АРДУУР УРДУУРХ ЗАЛУУСЫГ ТООХГҮЙ ЗӨРДӨГ БАЙЖЭЭ
ЭРТ БАГЫН НАЙЗЫН УРИЛГЫГ ОЙШООХГҮЙ БАЙЖ ЧАДАЛГҮЙ
ЭНХРИЙ ХОНГОР БҮСГҮЙ ШУУГИАНТ ГАЗАР ОЧЖЭЭ
ХҮҮХЭД АХУЙ ЦАГТАА ОНЦГОЙЛОН ХАРЖ АСАН
ХАРХҮҮ ТЭРТЭЭД ХАРАГДЖЭЭ
ЗАЛУУСЫН СОНИРХСОН ХАРЦЫГ
ЗӨРҮҮДХЭН ТАС ШИРВЭЖЭЭ
УДААН УУЛЗААГҮЙ ХОНГОР ОХИД
УУХЫН ЗЭРЭГЦЭЭ ЯРИА ДЭЛГЭЖЭЭ
ДУРЬДСАН ХАРХҮҮ СЭЭТЭН ХАЯЖ ДЭРГЭД НЬ СУУХУЙ
ДУЛААХАН ХАРЦАНД НЬ ТЭРҮҮХЭНД ТАТАГДЖЭЭ
ХАЙР ЭНДЭЭС ЭХЛЭЭГҮЙ ТЭД ЗҮГЭЭР Л ТАНИЛЦАЖ
ХОЛБОО БАРИХ УТСАА СОЛИЛЦООД ГЭРТ НЬ ХҮРГЭЖ ӨГЧЭЭ
ОХИН ШАЛГАЛТЫН ХҮНДИЙГ БОДОЖ
ОРОЙ ҮДЭШГҮЙ НОМ ХАРСААР ОНЦГОЙЛСОН ХАРХҮҮГЭЭ УМАРТЖЭЭ
ТАНИХГҮЙ ДУГААРААС ТЭР ӨДӨР ДУУДЛАГА
ТЭРҮҮХЭНД ГАЙХААД БАЙНА УУ ГЭЖЭЭ
ДОТНО ТАНИЛ ХООЛОЙ ЗАВТАЙ ЮУ ГЭНЭ
ДООРООС НЬ ГАРАХГҮЙ ХИЧЭЭЛТЭЙ Ч ҮГҮЙ ГЭЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ
ТЭД БОЛЗСОН УУЛЗСАН ЗУГААЛСАН
ТЭГЭЭД ЗАЛУУСЫН АРЫН ЦЭЦЭРЛЭГТ ЯРИЛЦЖЭЭ
ГАНЦХАН ТЭР ӨДӨР БИШЭЭ ОЛОН ОЛОН ӨДӨР
ГАЙ ШИГ ШАЛГАЛТАА ОРХИОД ОХИН ХАЙРАНД МАНСУУРЖЭЭ
МАРГААШ ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТТАЙ ГЭЭД
МАНАНД ТӨӨРЧИХСӨН ОХИН ХАЙРЫГАА ТЭВРЭН ЗҮГГҮЙТЭНЭ
ТҮҮНЭЭС Л ӨӨР ХҮН ХЭРЭГГҮЙ МЭТ
ТЭРХЭН ӨДРҮҮД СУМ ШИГ ОДСОН...
ҮРГЭЛЖИЛНЭ...

Read More

БЭХЭРЭ "Үнсэлт"

САНАМСАРГҮЙ ТЭР ХҮЧ ТҮРСЭН ҮНСЭЛТ
МММ... МАРТАГДАШГҮЙ БАС УУЧЛАШГҮЙ
САВААД АЛГАДСАН ГАРЫН ОРОМ
МММ... БУХИМДАЛТАЙ ГЭХДЭЭ ДАХИУЛМААР
ХУУЧИН ДУРСАМЖ ЭГШЭЭСЭН
ХЭНЭГГҮЙ ШУНАГ ҮНСЭЛТ
ХҮЧИНД ӨНГӨРҮҮЛСЭН ХЭДХЭН ХОРМЫГ
ХЭЗЭЭ Ч МАРТАШГҮЙ ГАЙХАЛТАЙ
ГЭНЭ АЛДУУЛСАН ТАНИХГҮЙ УРУУЛ
МММ... МӨРӨӨДЛИЙН БАС ТЭСВЭРЛЭШГҮЙ
ГЭДЭН ХӨДӨЛЖ БУУЛГАСАН АЛГАНЫ АМТ
МММ...ТЭВЧЭЭРГҮЙ ГЭХДЭЭ ХҮСЛЭНТЭЙ

Read More

ХАЙР НАДАД

ХАЙР НАДАД ИХИЙГ ЗААСААН
НУЛИМС ХИЧНЭЭН ГАШУУН ГЭДГИЙГ
НУУЦХАН СЭТГЭЛ ЯМАР ШАНАЛАНТАЙ БАЙДГИЙГ
ИЖИЛГҮЙ ХАЙРЫН ӨНЧИРЛИЙН ДУУГ
ИРЭЭГҮЙ ӨДРИЙН ШАНАЛАЛЫН ИХИЙГ
ХАЙР НАДАД БҮГДИЙГ ЗААСАН

Read More

БЭХЭРЭ "Намайг яагаад дурсдын"

НАМАЙГ ЧИ ЯАГААД ДУРСДЫН
НАЛАЙСАН НАМРЫН ДЭЛГЭР ӨДӨР
НӨМӨР ХАЙСАН ХҮСЛИЙГ МИНЬ
НЭГ Ч ҮНДЭСГҮЙ ЗУЛГААЧИХСАН ХЭРНЭЭ
НАМАЙГ ЯАГААД ДУРСДЫН
ХАЙР МИНЬ ГЭЖ ОДОО САНАА ЮУ
ХЭНЗЭРЧ НЯЛХАРСАН ХАВРЫН УРИН ӨДРҮҮДЭД
ХАМТ БАЙСАН ЖАРГАЛАА ҮГҮЙСГЭЭД
ХЭЭНЦЭР ЯРГУЙ СЭТГЭЛИЙГ ХЭНЭГГҮЙ ГИШГИЧИХСЭН ХЭРНЭЭ
ХАЙР МИНЬ ГЭЖ ОДОО САНАА ЮУ
МАРТААГҮЙ ЭЭ БҮГДИЙГ НЬ, БҮР НЭГ Ч ХОРМЫГ
МЭЛМЭРСЭН ХУРТАЙ ЗУНЫ ГЭНЭХЭН УЧРАЛУУДААСАА
МАРГАЖ БИ ОГТХОН Ч ХОЛДООГҮЙ
МАГАД ЧАМД БОДОГДДОГГҮЙ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛСИЙГ Ч
МАРТААГҮЙ ЭЭ БҮГДИЙГ НЬ, БҮР НЭГ Ч ХОРМЫГ

Read More

БЭХЭРЭ "Новш гэж... "

ХУДЛАА ИНЭЭСЭН ХИЙМЭЛ БААТРУУД
ХЭВРЭГХЭН ХУУРАМЧХАН МАГТААЛ БҮХЭН
ХАРААЖ ЧАДАХГҮЙ ТАНИЛЫН НҮҮР
ХАЯЖ ЧАДАХГҮЙ ШУДАРГА ЗАН
БҮГД ЗӨРЧИЛДӨӨД БАЙНА НОВШ ГЭЖ
БОЛДОГ БОЛ ЗҮГЭЭР Л НУЛИМЧИХСАН
ОНГИРООЖ УРАМШУУЛСАН ХУДАЛ СЭТГЭЛ
ОЙВОРГОН ЭРХ ТУНИРХУУ ААШ
ОМОГДОЖ ЧАДАХГҮЙ ЗӨӨЛӨН СЭТГЭЛ
ОЙШООХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ СОНИУЧ ЗАН
БҮГД ЗӨРЧИЛДӨӨД БАЙНА НОВШ ГЭЖ
БОЛДОГ БОЛ ЗҮГЭЭР Л НУЛИМЧИХСАН

Read More

БЭХЭРЭ ''Намайг бүү дурсаарай"

УНТАХ ГЭЖ Л ИРДЭГ БАЙСАН ГЭВ ҮҮ ХАРХҮҮ МИНЬ
УЙЛГАН СЭТГЭЛ НЭГЭНТЭЭ ЧИНИЙХ БОЛЧИХСОН ХОЙНО
УВАЙГҮЙ ҮГ ХЭЛЖ ЗҮРХИЙГ МИНЬ ЮУНД ШАРХЛУУЛЧИХАВ
ИНГЭЭД ХЭЛЧИХВЭЛ НАДАД АМАР ГЭЖ БОДСОН ГЭВ ҮҮ ХАРХҮҮ МИНЬ
ИЖИЛ МИНЬ ГЭЖ ЧАМАЙГ ХЭДИЙН СОНГОСОН ХОЙНО
ИТГЭХЭД БЭРХ ҮГ ХЭЛЖ СЭТГЭЛИЙГ МИНЬ ЮУНД ГУНДААЧИХАВ
ТЭГТЛЭЭ ЧАМД ДАРАА БОЛСОН БОЛ ҮРГЭЭД НИСЬЕ ДЭЭ ХҮҮ МИНЬ
ТЭВЭРТ ЧИНЬ ЭРХЭЛСЭН ХОРМУУДАА МӨС ШИГ ҮГСЭД ЧИНЬ ХӨЛДӨӨЧИХӨӨД
ТЭРТЭЭД АЛСЫН АЛСАД ЧИ НАМАЙГ ОЛОХГҮЙ ГАЗАР ЛУУ НИСЧИХЬЕ, НАМАЙГ БҮҮ ДУРСААРАЙ

Read More

Бэхэрэ "Хайрын чинь галд дулаацъя "

ГАДАА ЖИХҮҮН БАЙНА СЭТГЭЛД МИНЬ Ч ЯЛГААГҮЙ

ГАЛЗУУРСАН ӨВӨЛ ХАЙР НАЙРГҮЙ ЦАСАН ШУУРГА ТАВЬЖ БАЙНА

ГЭГЭЭ МУУХАН ЯДМАГ ЗҮРХЭНД МИНЬ НАЙДВАРЫН ОЧ Л ГЯЛАЛЗАЖ БАЙНА

ДААРААД БАЙГАА ЗҮРХЭНД МИНЬ БЯЦХАН ЦУЧИЛ НЭМЭЭЧ

ДАРУУХАН ЧАМАЙГАА ХАЙРЛААД ӨНӨ МӨНХӨД ЖАРГАЯ

ЗУН ШИГ ХАЙРЫН ГАЛД ЧИНЬ ДӨХӨӨД ЖААХАН ДУЛААЦЪЯ БОЛОХ УУ

ЗУУРХАН БОЛОВЧ ЧАМАЙГАА ЖАРГААХЫН ТӨЛӨӨ АМИА ӨГЬЕ ЗӨВШӨӨРӨХ ҮҮ?

Read More

Бэхэрэ "Яагаад хайрласнаа мэдэхгүй"

ОЛЖ АНХ ХАРААД ӨӨРИЙНХ МИНЬ МЭТ САНАГДСАН

ОВИЛГОГҮЙ ААШ ГАРГАЖ ЧАМАЙГАА ҮРГЭЭЧИХ ШАХСАН

ОДОО ХАРИН БҮГДИЙГ НЬ ЗАСААД ЭХНЭЭС НЬ ЭХЭЛМЭЭР САНАГДАНА

ОРГИЛОХ ХАЙРЫН БУЛАГ МИНЬ ДУНДРАШГҮЙ МЭТ САНАГДАНА

ТИЙМЭЭ БАРДАМХАН АМ ШАЛДАНХАН ГУЯ БАЙЖ МЭДЭХИЙМ БИ

ТЭГЭХДЭЭ ЧАМААС БУСДЫГ ОНЦЛООГҮЙ СЭТГЭЛ МИНЬ АНХНЫХ ШҮҮ ИТГЭЭРЭЙ

Read More

Бэхэрэ "Минийх болчихгүйн байх даа"

ӨӨР ХҮНИЙХ ГЭЭД НАМАЙГ ХАЛГААХГҮЙ ХОНГОРХОН БҮСГҮЙ ЧАМД

ӨНӨӨДӨР БИ ДАХИАД Л СЭТГЭЛЭЭ ИЛЧЛЭХ ГЭСИЙМ

ӨГҮҮЛЖ ДУУСАХГҮЙ НЬ БАРАХГҮЙ НЬ ЭНЭ ХАЙРЫН ҮГСИЙГ

ӨГӨӨМӨР СЭТГЭЛ ГАРГАЖ НАМАЙГ ОЙЛГООЧ

БУРХАН МЭТ ТАХИЖ ЧАМАЙГАА ХАЙРЛАЯ

БУСДЫН НҮДНЭЭС НУУЛГҮЙ ХАЙРАА ИЛЧИЛЬЕ

ХАЯЧИХ САЛЧИХ ГЭЖ ЧАМАЙГ БИ АЛБАДАХГҮЙ ЭЭ

ХАЯАГ ЧИНЬ ДЭРЛЭЭД ОЙРХОН Л ЯВЖ БАЙЯ

ХАМААГҮЙ ЭЭ НЭГ ӨДӨР ЧИ НАДАД ДАСАХ Ч ЮМ БИЛҮҮ

ХАЙРЛААД Л БАЙЯ УЛАМ ИХЭЭР ЧАМАЙГАА

Read More

БЭХЭРЭ "Хонгор бүсгүй чамд"

ХАЙРЫГ ЧИНЬ БИ ЭЗЭМДЭХИЙГ ХҮСНЭ

ЭРХЭМСЭГ ХОНГОР ТӨРХИЙГ ЧИНЬ ӨӨРИЙН БОЛГОХЫГ МӨРӨӨДНӨ

ХЭЗЭЭ ХЭЗЭЭ ЧИ МИНИЙ БОЛОХЫМ БЭ БҮСГҮЙ МИНЬ

ХЭРХЭХ ҮНЭНЭЭ НАДАД ХЭЛЭЭЧ

САНАЖ МӨРӨӨДӨХ СЭТГЭЛ МИНЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ЯАХ ВЭ

СААТАЖ ХҮЛЭЭХ МӨЧ МИНЬ ТАМТАЙ ЮМ ХЭЛЭЭЧ

ХЭЗЭЭ ХЭЗЭЭ ЧИ МИНИЙ БОЛОХЫМ БЭ БҮСГҮЙ МИНЬ?

Read More

БЭХЭРЭ "Анхны хайр"

Хайртай байсаан мэднэ биз дээ

Хагацахад гашуун байсаан санаж байгаа биз дээ

Хичнээн их араас чинь уйлсныг минь хэлээ биз дээ хүмүүс

Харин одоо тэр бүхэн дууссан

Тийм их зовлонг

Тоох ч үгүй амсуулчихаад

Тэгээд одоо гэнэт намайг саналаа гэнээ

Тийм дээ чи намайг санах чинь аргагүй

Тэгтлээ чамайг хайрлах хүн надаас өөр олдохгүй

Хүнийг санах хэцүү байгаа биз мэднээ

Хайртай хүн нь ойлгохгүй байх бүр там шиг байгаа биз амссаан

Хамтдаа байсан дурсамж бүхэн

Хаа ч явсан дагаад байгаа биз

Дэндүү их хайрлаж байх тэр үед минь хайрлахгүй дээ

Дэвэргэн жаахан охин насандаа чамаас би юугаа хармаллаа

Дэргэдээ чамайг байлгахын тулд амиа өгөхөд бэлэн байсан

Даанч их тэр хайр минь одоо харин хөрчихсөн уучлаарай

Чи итгэлийг минь тэгж их эвдсэн болохоор

Чиний дараагийн эрд тэгтлээ чам шиг итгэхгүй

Чин сэтгэлээсээ түүнийг хайрласан ч гэсэн

Чамаас үлдээсэн хар санаа сэтгэлийн угт нуугдсаар байнаа...

2008-08-10 19:58:30


Read More

БЭХЭРЭ "Би ганц бие хүн"

Дурлалын цэцэрлэгт би ганцаар жаргалтай алхална

Дэргэдүүр хосууд гайхсан байртай зөрнө

Дандаа яагаад хайртай хүнтэй байж жаргадаг юм

Дэмий бодох юмгүй би тэднээс жаргалтай ч юм билүү

2008-12-19 14:16:10

Read More

БЭХЭРЭ "Чат гэж"

Саяханаас миний бие чат хавиар эргэлдээд
Санааширч уйдсанаас болсон хэрэг л дээ
Орлоо уншлаа нүд эрээлжлээд явчихлаа
Олон янзын нэртэй хүн байнаа

Арван естөй хүү

Хорин тавтай girl гэнэ үү сонин юм

Гучтай boy гэнэ бас бүүр хачин юм

Уулзана учрана

Хайраа хайж байна

Мөнгөн тусламж үзүүлнэ

Мэдэхгүй мэдэхгүй толгой эргэчихлээ

Юу бичдэгийг нь уншнаа

Ямар ямар юм гэнэ үү

Нөхөрсөг сайхан үгс байх юм

Нэрэлхээд хэлмээргүй хараал ч байх юм

Сайн уу гээд биччихье юу болохыг харъя

Сарнай гэдэг охин Hi welcome гэнэ

Мундаг англи хэлтэй охин байна даа

Мэдчихмээр сурчихмаар юу байгаа бол

Тавтай морил гэнэ ханхүү

Тавнангийн нэрийг зүүснийг бодоход царайлаг байж таарлаа харчих юмсан

Өдрийн мэнд гэнэ нэг нь тэндээс

Өөртэй чинь танилцаж болох уу

Нэр чинь таалагдлаа

Нуулгүй хэлэхэд яасан инээдтэйн нэр таалагдаад танилцдаг гэнээ

Дунд нь ороод явчихлаа

Дасаад ирвэл муухай газар биш юм аа

Дахин дахин ормоор юм ч шиг

Донтуулдаг юм байх даа золиг чинь

За цаашлаад суугаад байдаг хэрэг

Заримтай нь танилцаад хугастай дэмий чалчаад

Уйдаж суусан над шиг хүнд

Ус шиг хэрэгтэй эд байна энэ чат гуай чинь



2009-07-07 23:00:39

Read More

БЭХЭРЭ "Хүлээлт"

Бороо шиврэнэ

Цонх норно

Бодолд дарагдана

Чамайг хүлээнэ

Түлхүүр дуугарна

Танил хоолой

Хүлээс тайларч

Чамдаа очно



2009-07-15 17:22:07

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр...3"

  • Бүсгүй угаалгын өрөө зүглэж
  • Бүдчин сандчин залуу ор луу гүйн очно
  • Бүтээлгэн доороос нь улаан дотор хувцас олоод
  • Буланд байсан хогийн саванд далдалж орхиод гүнзгий амьсгаа авна

Удалгүй хаалга онгойн бүсгүйн чилгэр хөл

Ус нь дусалсан нойтон үс

Ухаалаг тунгалаг даруухан харц

Урдаа гарнаас өөр халхавчгүй халхын нэгэн үзэсгэлэн

Сөхөрч суугаад залуу хумбан хөхийг нь базална

Сөөм газар ч үлдээлгүй нэгд нэгэнгүй үнсэнэ

Сөөнгө баргиа хоолойгоор сайхныг нь бахдаж үглэнэ

Сандран тэвдэн хувцасаа урах нь холгүй тайчина

Болгоомжтой энхрийхэнээр хайрыгаа тэврээд ор руу очино

Ботгон хоёр нүд нь хүлцэнгүй зөөлөн уярмаар үнсэнэ

Бадарч гарах хүсэл нь тэвчишгүй их энхрийлнэ

Биес нийлж нэгэн хэмнэлд орно

Эм хоолой уянга нэмэн эгшиглэнэ

Эр цогцос чадал орон хөглөгдөнө

Эрхэлж жаргасан хос улаан даашинзтыг анзаарахгүй

Эгдүүцэж зэвүүрхсэн хорт харц тэднийг чичлэн зогсоно

Гадны хүн байгааг хараад бүсгүй уулга алдан цочино

Гартаа таарсан эдээр биеэ хаахыг оролдоно

Гайхаж сандарсан харцаар бүсгүйг нэг залууг нэг харна

Гэнэтийн бүхэнд сандарсандаа залуу нүүр хийх газаргүй

Улаан даашинзт ёзтой аргагүй инээгээд

Уржигдар орхисон дотуур хувцасаа авахаар ирлээ

Угаагаад тавьчихсан гэж найдъя

Улаах ч үгүй дуржигнатал яриад энэ тэрүүгээр алхална

Жаргалын мөр зурвас ч үлдсэнгүй нулимс асгарна

Зугаацаж дуусаад хаягддаг чихрийн цаас шиг санагдана

Зүүрмэглэж байсан хайрынх нь нуур мөстсөн мэт бодогдоно

Зүүд байгаад өнгөрөөсэй гэж сэтгэлдээ сэмхэн залбирна

Зөрүүд тавиланд туньж хувцасаа хамаад гарна

Зүрхэлж бухимдаж чадахгүйгээс хойш түүнийгээ хараад яахав

Зовлонг дааж чамгүйгээр амьдрахаас санах л байх

Зөөлхөн зан минь чамайг эвдсэн гэж өөрийгөө буруутгаад

Зөрөөд өнгөрье дөө чамаасаа



2009-06-30 21:14:37

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр...2"

  • Хоцорсны торгууль гэсээр нэг нь айсуй
  • Хорз нь мэлтэлзсэн хундага бүсгүйн гарт бариулахад
  • Хонгор минь уучих олон ингэх биш
  • Хоёулаа тараад манайд хоночихъё гэж залуу шордоно

Ууж чаддаггүй болохоор бүлтэгнэн аврал эрнэ

Уусандаа согтсон хэд нь маягтайг нь гайхаж шогширно

Урдахаа бүгд өргөөд тулгаад дуусгая гэж шахна

Улаан даашинзтай бүсгүй бассан аястай жуумалзана

Дүүрсэн хэрэг хайрт нь хажууд нь байхад

Дараа нь дахиж өгөхгүй байлгүй үүнийг л дуусгая

Дандаа аз жаргалтай байхын төлөө гээд

Дээш нь өргөн бүгд хөнтөрцгөөнө дуртайяа

Гашуун умдаа хоолой зуран орж ходоод халаана

Галзуу дурлалт залуу нь хатаагүй уруулыг озно

Гэнэхэн хонгор нь хөлчүүрхэн энгэрийг нална

Гэзэг үсийг нь илбэн үнэрлээд улаан даашинзат руу ирмэнэ

Найр өндөрлөж бүгд ийш тийшээ хос хосоороо

Нанчидад согтсон зарим үргэлжлүүлэхийг хүсч хоргооно

Нанчилдаанд дуртай хэд нь нэгнээ хатган хэрэлдэнэ

Найгаа алдсан зарим нь үүрүүлж яваа харагдана

Биесдээ эрхэлсэн хос нялуун үгс чулуудалцана

Бэтгэртлээ санасанаа гайхаж хамтын жаргалыг хүснэ

Бүсгүйгээ гартаа тэврээд залуу шатаар аахилна

Будантсан харцаар хайртыгаа шөнийн жаргалд яаруулна

Үргэлжилнээ,,,,



2009-06-24 21:19:00

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр"

Цэнгээний газар архи ууж байна хүрээд ир

Цэвэрхэн аятайхан хувцаслаарай найзууд олон байна шүү

Цэнхэр даашинз чинь чамд зохидог тэрийгээ өмсөөд

Циркийн ийшээ таксидаад ир

Захирангуй хоолойгоор утасны цаана ганцаараа яриад

За гэхийн завдалгүй утсаа салгах чимээ гарлаа

Задгай энгэртэй гэж ээждээ зэмлүүлдэг даашинзаа өмсөөд

Захиалсан таксигаа хүлээх зуур уруулаа час улаанаар будав

Гарахын өмнө толины өмнө нэг эргэлдлээ

Ганган хувцасласан дэгжин охин үгүй ээ хүүхэн

Гартаа үнэтэй утас алт монет зүүсэн

Галын өнгөт уруултай таачаангуй бүсгүй

Утсаа нь байна байна дуугаран

Ууртай дуу гарч хаана явааг нь шалгаана

Учиргүй сандарсан бүсгүй зайлуул

Урагш тонгойн жолооч ахаас түргэн явахыг гуйна

Хүрэх газраа ирээд сандаран мөнгөө төлж

Хариултаа авалгүй харайн одлоо

Хагас хүрэм сугалдаргалсан том биетэй залуу

Хаачихдаг юм бэ зөндөө хүлээлээ гэсээр үнсэж буй харагдана

Гэрэвшсэн янзтай бүсгүй хайрлан харна

Гадуур хувцасыг нь тайлж үйлчлэгчид өгөхдөө залуу

Гал халуун биеийг нь эрээ цэрээгүй хараад

Гараас нь хөтлөн VIP-рүү зүглэнэ

Өрөөн дотор дүүрэн хүн

Өөрийг нь ирлээ гэж анхаарах ч үгүй

Өрөвдөлтэй сулхан дуугаар сайн байцгаана уу гэхэд

Өө хүрээд ирсэн үү найз охин чинь гэцгээж сая л харлаа

Хөлчүүрхсэн эрчүүдийн өлөн нүд цээжээр нь тэнүүчилж

Хөхөртлөө будсан хүүхнүүд янз муутайхан харцгаана

Хүмүүсийн дундуур уухичуулан зүтгэсээр

Хоосон суудалд сууж уртхан амьсгаа авав

Ширээн доогуур залуугийн гар тэнүүчилнэ

Шивнэн амьсгаадан хүсэж байгаагаа хэлнэ

Шүлсдэн хазан үнсэхийг оролдоно

Шүүрс алдан бүсгүй жаргалдаа инээмсэглэнэ,,,

Үргэлжлэл бий



2009-06-12 17:10:21

Read More

БЭХЭРЭ "Бардам зан минь чамд баяртай гэсэн"

БИ ЧАМААСАА ҮҮРД ЯВЛАА

БИТГИЙ ДУРСААРАЙ ГЭЖ ГУЙГААД ГАРЛАА

БҮЛТГЭР НҮДНИЙХЭЭ АЯГАНД ДҮҮРЭН НУЛИМСТАЙ Ч

БАРДАМ ЗАН МИНЬ НАМАЙГ ЦЭХЭЛЖ БАЯРТАЙ ГЭЭД ЧАМАЙГ ОРХИЛОО

УЧИРЛАЖ АРГАДАЖ ҮҮНЭЭС ХОЙШ ЧАДАХГҮЙ

УУЛЗАЖ ЯНАГЛАЖ ЧАМД ЭРХЛЭХГҮЙ

УЯСАЖ ХАЙЛЖ ЧАМАЙГ САНАЖ БЭТГЭРЭХГҮЙ

УРАМШИЖ БАЯСАЖ ЧИНИЙ ЭНГЭРТ АСАХГҮЙ

ЭХЛЭЭД ДУУССАН ДУРЛАЛЫН ШАРХ АНИХЫН ЦАГТ

ЭРХ ХОНГОР ЗАНГААР ЧАМД ЭЭНЭГШИСНЭЭ ДУРСАНАА

ЭНДҮҮРЧ ХҮЛЭЭЖ БАЙСНАА БУРУУТГАНАА

ЭГЭЭРЧ МАРТАМГҮЙ САНАГДАЖ БАЙСНАА ЗЭМЛЭНЭЭ

ТИЙМЭЭ БИ БАРДАМ ЯАДГИЙМ

ТЭР ЗАН МИНЬ НАМАЙГ ХӨГЛӨЖ БАЙДГИЙМ

ТЭВЧЭЭРГҮЙ МИНЬ ХАРИН БУРУУТАН БОЛЖ МЭДНЭЭ

ТЭГЭХДЭЭ ЗАЛУУГИЙН ӨМНӨ БӨХИЙХГҮЙ ХАЛУУХАН НАС МИНЬ БАЙНАА

БАРДАМ ГЭГЧ НЬ ТОЛГОЙ ӨРГӨӨД

БАЯРТАЙ ГЭЭД ИТГЭЛТЭЙ ХЭЛЬЕ

БАЯРТАЙ



2009-09-02 16:08:21

Read More

БЭХЭРЭ "Уучлаарай хархүү минь"

СЭТГЭЛ ГЭДЭГ ХУВИРАМТГАЙ ЮМ ЯАЛТАЙ БИЛЭЭ

СЭРГЭЖ БУУРАХ НЬ ХУРДАН ЮМ ЯАМААР Ч ЮМ ДЭЭ

САНАЖ МАРТАХ НЬ АМАРХАН ЮМ ЮУНЫХ ВЭ.

АЛСЫН ЗАМД ҮДЭЭД НУЛИМСАА ДАЛД АРЧСНЫГ ЧИНЬ СОНССООН

АРГАГҮЙ ХАЙРАНД ЗАХИРАГДААД ХӨЛД СӨХӨРСНИЙГ ЧИНЬ МЭДНЭЭ

АРГАДАЖ ГУЙГААД БАРАЛГҮЙ УЙЛЖ СУУСНЫГ ЧИНЬ МАРТАХГҮЙ ЭЭ

ХҮҮХНҮҮД ХУУРАМЧ ГЭЖ ХОРВООГ БИТГИЙ ЗҮХЭЭРЭЙ

ХАЙР БАЙДАГГҮЙ ЮМ ГЭЖ ГЭНЭН НЭГЭНД БҮҮ ЗӨВЛӨӨРЭЙ

ХАРЦ ДЭЭГҮҮР САРНАЙН ӨРГӨСӨНД ТААРЧИХЖЭЭ УУЧЛААРАЙ

НЭГ НЬ ЧАМААС ЯВЖ НӨГӨӨ НЬ ИРЖ БАЙДАГ ХОРВОО

НҮГЛЭЭ БИ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЦАЙРУУЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙЯА

НАМАРТАА БУЦДАГ ШУВУУД ГЭЖ САНААД МАРТ ДАА, УУЧЛААРАЙ.



2009-09-04 19:53:37

Read More

БЭХЭРЭ "Бүтээгүй"

Дурласан хайрласан бүтээгүй
Дурлуулсан хайрлуулсан хүсээгүй
Уусан шартсан мартаагүй
Уйлуулсан гуйлгасан зөвшөөрөөгүй
Санасан үгүйлсэн ирээгүй
Саатуулсан хүлээлгэсэн гараагүй
Уярсан хайлсан ойлгоогүй
Уурлуулсан гомдоосон аргадаагүй
Тэр минийх хэзээ ч болохгүйтэй адил
Би чинийх хэзээ ч болохгүй яв даа
2009-06-19 23:11:16

Read More

БЭХЭРЭ "Цөхрөлийн шивнээ"

АЛХАЖ БУЙ ХӨЛ ТОГТОЖ ЯДАН САЛГАНАНА

АРЧААГҮЙ ДОРОЙ БИ ХЭН НЭГНЭЭС ТУСЛАМЖ ХҮСНЭ

АРДУУР УРДУУР ЗӨРӨХ ТАНИХГҮЙ ХҮМҮҮС ДОТНО Ч ЮМ ШИГ

АЯЛДАЖ ДАГААД БҮГДЭД НЬ ӨРӨВДҮҮЛМЭЭР...

ЯВАХ ЧИГЭЭ ӨӨРЧЛӨӨД ХУРД НЭМЭН АЛХАХСАН

ЯАРУУХАН ЯВАА НЭГНЭЭС НЬ ХОРМОЙДОЖ ДАГААД ГҮЙМЭЭР

ЯАЛДАМ ЗАНТАЙ ЭМЭЭД ЭРХЭЛЖ НЯЛХРААД УЙЛМААР Ч ЮМ ШИГ

ЯНЗГҮЙ ЦАРАЙТАЙ НЭГЭНД НЬ НУЛИМСАА ГАРТАЛ ЗАГНУУЛАХСАН...

ОЧИХ ГАЗАР ХҮРЭХ ЦАГАА ХОЙШЛУУЛМААР

ОРОЙТЧИХЛОО ГЭЭД ЗУГТЧИХМААР

ОЙРХОН ЯВАА САЙХАН ЗАЛУУГААС ЗҮҮГДЭЭД

ОРОЙЖИН ХУНДАГА ТАВИЛГҮЙ УУМААР НАРГИМААР...

ЗОВЛОНТ ЦАРАЙТАЙ НЭГЭНТЭЙ ДОТРОО УУДЛАН ЯРИМААР

ЗОРГООР ЯВАА НЭГНИЙ ИНЭЭДЭНД АТААРХАН БАЯСМААР

ЗОРЬЖ ХҮРЭХ ГАЗРЫХАА ЧИГИЙГ Л ӨӨРЧЛӨН

ЗАЯА БУЯНДАА БҮГДИЙГ ДААТГААД ӨӨР ЧИГТ ГҮЙЧИХЬЕ

УУЛЗМААРГҮЙ ХҮНТЭЙ ОЧМООРГҮЙ ГАЗАР ТААРМААРГҮЙ

УЧРАЛД ДУУДСАН ӨӨР ХАРЦЫГ ДАГААД ГАНХЧИХМААР

УГТАХ ТОСОХ ХҮНГҮЙ АТАЛ ТЭР Л ЗҮГТ ХӨЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ НЭГ ХОЁР

УЙЛААД БАЙГАА Ч НУЛИМСАА АРЧААД АЛХААД Л БАЙНА

ДӨХӨХ ТУСАМ ХӨЛ ХҮНДРЭЭД ТАНИЛ ХААЛГА ТОДРООД

ДААРАХ ХҮЙТЭНГҮЙ АТАЛ ХАМАГ БИЕ ЧИЧРЭНЭ

ДАРАА ДАРААГИЙН БҮХЭН НҮДЭНД ХАРАГДААД

ДЭНДҮҮ ХАТУУ ХОРВОО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨН ЦӨХРӨНӨ



2009-07-21 21:41:56

Read More

БЭХЭРЭ "Би"

Би жаргаж байгаа нарны сүүлчийн алтан цацраг

Би жаварт бээрэлгүй үлдсэн сүүлчийн ганц сарнай

Би жиргэж буй шувуухайн сүүлчийн уянгалаг хөг

Би жавхалзан алхах бүсгүйчүүдийн жишээ нэгэн үзэсгэлээн.

2009-07-18 20:53:44

Read More

БЭХЭРЭ "Би"

Би жигүүргүй шувуу
Би нисч чадна та харахгүй
Би чимээгүй салхи
Би хийсгэж чадна та мэдрэхгүй
2009-06-24 00:05:36

Read More

БЭХЭРЭ "Хайртай гэж битгий хэлээрэй"

Хайрлаад намайг тэвэрдэг энгэр чинь хангалттай

Хайртай гэж битгий хэлээрэй

Хүрээгүй бүхэнд тэмүүлсэн сэтгэл минь ханачихна

Халамжилж зөндөө аргадмаар байсан ч

Хүссэн болгоныг минь битгий биелүүлээрэй

Хаяад чамайг явчихаж мэднэ сонирхол минь буураад

Зүгээр л намайг дотроо хайрла

Зүрхэндээ нандигна

Зөөлхөн тэвэр аяархан үнс



2009-06-12 15:50:31

Read More

БЭХЭРЭ "Таньд... "

Би мөнгөнд тань татагдаж сэтгэлийг тань хайрласан
Би мөрөөдлөө биелүүлэх гэж таныг ашигласан
Та намайг аав шиг эрхлүүлж амраг шиг халамжилдаг

Та аашлуулж загнуулж дуулгавартай нэгэн боол шиг байдаг

Санаан зоргоор таньтай дандаа хамт байхыг хүснэ

Салхилж хамтдаа зөндөө гадуур болзмоор санагдана

Эцэг охин хоёр шиг хүмүүс тэгж болохгүй гэж хэн хэлээв та минь

Эвэртэй туулай үзсэн юм шиг биднийг харахаа болиоч

Санасан сэтгэлийн уяагаа зад татан тэврүүлмээр үнсүүлмээр байна

Сонжсон харцнуудаас эмээгээд мухар бараадах юм даа эмзэглэмээр

Хайранд насны хязгаар байдаггүй гэж ямар буянтан хэлээ вэ

Хүн болгон тэр үгийг мэддэг хэрнээ ингэтэл юунд ширтэнэ вэ

Би хүн шиг тан шиг хайрандаа шатсан л бүсгүй шүү дээ

Биднийг ойлгоод хүлээгээд авах сэтгэл танаас гарахгүй гэж үү?



2009-07-07 22:13:10

Read More

БЭХЭРЭ "Love and hate"

Магадгүй зүрх минь намайг тэр зүгт дуудсан биз

Мартсан гэж өөртөө итгүүлэхийг хичнээн хүслээ дээ

Машины чинь мөр ч балараагүй тэр л гудамж

Минийх л байгаарай гээд шивнэсэн аядуухан хоолой

Аньж ядан байсан зүрхнийхээ шархыг би сэдэрээчихлээ

Аймшигтайгаар чамайг санаж зовоодог өнөө шаналанг сэрээчихлээ

Амьсгал давхцаж хоолой зангираад

Арчаагүй нэгэн болж чиний өмнө сөрөхөд би бэлэн байна

Тиймээ утас нь бий шүү дээ

Тэмдэглээгүй хадгалаагүй мөртлөө санаж байдаг өнөө л дугаар

Тэнхээ мэдэн уйлан дуудаж

Тэрэндээ санаж байгаагаа хэлье л дээ хэн намайг хорих юм

Гэхдээ... Болохгүй шүү дээ яагаад ч болохгүй

Гэнэн хонгор зан минь хэзээ надаас үргэх юм бол доо

Гэмтэй шүү дээ тэр миний өмнө хэзээ ч уучлашгүй

Гэргийгээ болгоод үрийг минь хүн болгоогүй

Өчүүхэн бяцхан хүн болох гэж ядсан үрд минь

Өршөөлгүй цаазын ял уншсан өөдгүй новш шүү дээ

Өөрийнх нь үр байтал яаж тэгж харгис ханддаг байнаа

Өштэй араатан хүртэл хүний үрийг тэжээдэг биз дээ

Үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна

Үрээ гэж мэдэрч байсан хэдхэн өдрөө

Үргээж орхисон тэр бяцхан хувь тавиланг

Үгүйлэхийн цаагуур үгүйлж байна

Бидний хүүхэд шүү дээ хамтдаа хүн болгоё гээд

Бардам зангаа уландаа дэвсээд очихдоо

Бүгдийг хамтдаа эхлье гэж наминчлан гуйхдаа

Би өөрийгөө биш чамайг ч биш үрээ бодсон

Харин чи тоогоогүй бүр ойшоогоо ч үгүй

Хаа газар таардаг архины шилнээс доор үзсэн

Хөөрхий дөө тэр бяцхан амьтан

Хэдхэн өдөр намайг баярлуулж сандрааж байгаад буцсан

Тиймээ...Би чамд хайртай гэхдээ бүр ихээр үзэн яддаг

Тэгж их хайрласан зүрхийг минь хөлдөөгөөд

Тэр бүхэнд ер нь юунд ч буруугүй үрээ шийтгэсэн

Тийм харгис зан хүнээс гарна гэж үү...



2008-12-16 13:23:05

Read More

БЭХЭРЭ "Эжийдээ"

Ижий, би яг одоо танийгаа дэндүү их санаж байна


Ирээч миний хүү гэхэд тань ажилтай гэж шалтаглаад

Ижий таныхаа өтөлснийг сануулах гэсэн шиг төрсөн өдрөөр нь яриад


Инээлгэж баярлуулсан нь эргээд бодохнээ цөөхөн юм даа би муу хүн юм өршөө үрээ

Цалин буулаа гээд таньдаа алчуур бэлэглэсэн билүү

Цаг алга зав алга дараа ярья гэж гомдоогоод

Цалгисан халгисан залуу насыг нь тамгалж мэндэлчихээд

Цайгий нь чанаад өгсөн нь хичнээн юм бол доо тэнэг үрээ уучил

Хаяахан нэг баяраар ял юм шиг очиход

Хөл алдан угтаад явуулах дургүй урванагахад тань

Хариуцсан ажлаар далимдуулж буцахыг урьтал болгохдоо

Хөөрхий танийгаа бодоод хэд хонох ухаангүй хонгор үрээ уучил

Алсын алс хүний нутагт ирчихээд

Аятайхан загнасан нэгнээс танийгаа олж харахдаа

Айлгаж туньж дандаа гоморхдог байснаа бодохоор

Айдаа ижий минь танийхаа өмнө сөгдөн суугаад өршөөл эрье

Үйлэнд урнаа өвлүүлэх гэж аргадан хажуудаа суулгахад тань

Үүрэглэж өвдгийг нь дэрлээд сурсан юмгүй тэнэг

Үрийн минь нойр нь хүрж явж унт даа гэхийн оронд ижий минь

Өндийлгөж суулгаад загнаж байхгүй дээ мунхаг намайгаа

Тэнтэр тунтар алхад минь унах вий гэж түшсэн дэлхий та

Тэнэглэж хаяахан туньхад минь уйлах вий гэж аргадсан хорвоо та

Төрхгүйтэж гадуур оройтоход минь нойроо хугасласан ертөнц та

Тэвэрт минь багтахаа байжээ гээд үнэрлэж суудаг миний сайхан ээжий

Ээжээ

Сүүгээр тань өсөж өдий зэрэгт хүрсэн сэн

Ээжээ

Сэрэмгүй нойрыг тань хугаслаж шөнө уйлдаг байсансан өршөө

Ээжээ

Сүүлдэж босоод чанасан цайг нь уудаг байсансан уучил

Ээжээ

Санасан сэтгэлийн үзүүрээр шүлэг болгон таньдаа барья



2009-07-12 23:21:41

Read More

БЭХЭРЭ "Нэр байхгүй"

САРНЫ ТУЯАНД ЧИНИЙ МИНЬ ТОЛЬГОР БИЕ ГЯЛЗАЛЗАЖ БАЙСАН

САЙХАН БҮХНИЙГ ЧИНЬ ХАРААД ХӨДӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙСАН

ГАРАА СУНГААД Л ХҮРЧИХ ОЙРХОН БАЙГАА ХЭРНЭЭ

ГАЛЗУУРСАН ХҮСЛЭЭ ДАРААД ЧАМАЙГ АЖИГЛАЖ БАЙСАН

НҮД ЧИНЬ НАМАЙГ УРИН ДУУДНА

НАМУУХАН ХӨГЖИМӨНД ҮЛ МЭДЭГ ГАНХАНА

ЗАДГАЙЛСАН ҮСЭЭ ХОЙНООС НЬ ӨРГӨӨД

ЗАЙМЧИЖ ЭРГЭЛДЭН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАЙХУУЛНА

УЛААХАН УРУУЛ ДЭЭГҮҮР ХЭЛ ЧИНЬ ЗҮГГҮЙТЭЖ

УЧРАЛД ДУУДАЖ БАЙЖ ЯДУУЛНА

ГАР ЧИНЬ ДООШИЛЖ ХӨХӨНДӨӨ ХҮРЭХЭД

ГАЛ ШИГ ХҮСЛЭЭ ДАРЖ ҮЛ ЧАДАН ЧАМ РУУ ОЧНО

БУЛБАРАЙ ЗӨӨЛӨН АРЬСАНД ЧИНЬ ХҮРЭХҮҮЕЭ

БИЕС ҮЛ МЭДЭГ ЧИЧИРХИЙЛЖ АМРАГИЙН ЖАРГАЛД ЯАРНА.



2009-08-08 21:31:21

Read More

БЭХЭРЭ "Бүсгүй минь"

Гоо сайхнаараа бусдыг бишрүүлсэн

Ганган хонгор бүсгүй танд хэлэх үг байна

Цаг цагийн урсгалд нас тань элэгдэх нь гарцаагүй

Цалгиж гунхаж явсан нас тань түүх болох нь дамжиггүй

Харийн бэр болно гэж мөрөөдөж сууна уу

Халаас зузаан баян хөгшний гэргий болно гэж санааширна уу

Нэг өдөр та мөнгөтэй боллоо маш их

Наргиж цэнгэнэ ууж иднэ өмсөж зүүнэ

Мөнгө гэж мөрөөдснөөс юу хийхээ бодсон уу

Маргааш нөгөөдөрийхөө л жаргалыг хүссэн юм биш биз

Таныг би зэмлэх гэж үүнийг бичээгүй юм

Танд амьдрал заах гэсэн юм бүр биш шүү

Цээж дэлдэж эх орончоо батлах нь хаашаа юм

Цусаа ариун байлгавал л бидний үүрэг тэр шүү дээ бүсгүй минь

2009-07-13 18:20:27

Read More

БЭХЭРЭ "Уншаад яахын"

Хорвоог өөрийгөө үзэн ядаж байна

Худал хуурмаг нүгэл хилэнц л байна

Асгаран гарах сув сул нулимс

Арчаад тогтохгүй зүрхний цус

Жаргал гэж хаана байдаг юм

Зовиурласан сэтгэл шаналсан харц дүүрэн байна.

2009-07-19 21:38:41

Read More

БЭХЭРЭ "Дуусдаггүй нулимс"

Хатаан арчих цаас дуусаад байгаа харагдана

Хайлан гарах нулимс урсаад байх нь яалтай

Хэврэг хуурамчхан амьдралын сайханд согтоод

Хэрсүү зовлон байдгийг умартсан би л буруутай.

Уйлахыг хичнээн хүсэхгүй байгаа ч

Урсан гарах нулимс хацар норгох нь яалтай

Уяхан тансаг хорвоогийн өнгөнд бялууран согтоод

Учрах хясланг ирнэ гэдгийг мартсан би л буруутай.



2009-07-22 23:55:11

Read More

БЭХЭРЭ "Үзэн ядаж байна"

ЯАГААД ГЭЖ БИТГИЙ АСУУ

ЯРУУХАН ШӨНӨ АМТАЛЖ ХАНААГҮЙ ЖАРГАЛДАА ТАШУУРААД ГЭЖ ҮҮ

ЯГ ХЭЛЭХ ГЭЖ БАЙСАН ҮГИЙГ ЧИНЬ ГҮЙЦЭД ОЙЛГОСОНДОО ГЭЖ ҮҮ

ЯЛДАМ ҮНЭРТ ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭСЭНГҮЙ ГЭЖ ҮҮ

УЧИР НЬ ЮУ ЮМ ГЭЖ БҮҮ АСУУ

УЧРАХ ЖАРГАЛД ЯАРХАД МИНЬ ХҮЛЭЭЛГЭСЭНД ГЭЖ ҮҮ

УРТААС УРТ ШӨНӨ ӨНЧИН ХОНУУЛСАНДАА ГЭЖ ҮҮ

УУЧЛАЛ ГУЙДАГГҮЙ ХЭНЭГГҮЙ ЗАНД ЧИНЬ ГЭЖ ҮҮ

ҮГҮЙ ЭЭ АЛЬ НЬ Ч БИШ БИ ЧАМАЙГ АЛГА БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

ҮЙЛ ЗАЯАГААР УЧРУУЛСАН ДАЛД ЕРТӨНЦИЙГ ХАРААЖ БАЙНА

ҮҮЛШИЖ ЧАМД ХАЙРТАЙ БОЛСОНДОО ӨӨРИЙГӨӨ ЗҮХЭЖ БАЙНА

ҮЗЭН ЯДСАНДАА ЧАМАЙГ ТАСЧИЖ ХАЯХАД БЭЛЭН ЭМ ЧОНО БОЛЖ БАЙНА ТОНИЛООД ӨГӨӨЧ

СУДСААР МИНЬ УРСАХ ЦУСНЫ ЛУГШИЛТ БҮР

СЭНГЭНЭХ АМЬСГАЛ СОРОХ УУШГИНЫ МИНЬ АГШИЛТ БҮХЭН

СЭРЖ АНИХ НҮДНИЙ МИНЬ ЦАВЦЛАХ ТООЛОН

СЭРГЭЖ БУУРАХ ОЮУНЫ МИНЬ ЭРЧИМ БҮХЭН ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА АЛГА БОЛООЧ



2009-07-24 19:36:55

Read More

БЭХЭРЭ "Бүгдийг нуучихсан"

ШАРХАЛСАН ЗҮРХИЙГ МИНЬ БИТГИЙ МААЖ

ШАР ХОР БУЦЛААД ИТГЭЛЭЭ НУУСЫМ

ШАЛИГ ЗАВААН ҮГЭЭР ТАВЛАЖ БҮҮ ЧИЧ

ШАНАЛЖ ӨШСӨНДӨӨ ХАЙРЛАХЫГ НУУСЫМ



2009-08-03 21:51:20

Read More

БЭХЭРЭ "Өнчин зүрх"

Намайг санаад дурссан үгсийг чинь
Намрын ховч салхи шивнэчихлээ яалтай

Орхиод явахад чинь уйлаад үлдсэн зүрх
Одоо ч гэсэн чамайг үгүйлсээр байна яалтай
Хонгор хоолойг чинь сонсчихвол
Холдож чадахаа больчих байх яалтай
Аргадаж зүрхээ өөр нэгнээр орлуулъя гэтэл
Аанай л чамайг санаж гансраад байна яалтай
Заяаны хань минь байсан байх гэсэн үг чинь
Зүйрлэшгүй гомдсон сэтгэлийн уяраачихлаа яалтай
Ахиад эргээд ирэх байсан юм бол хайрт минь
Амраг наддаа тэгтэл юунд хатуурхаав дээ
2009-06-12 16:21:54

Read More

БЭХЭРЭ "Аргадъя чамайгаа"

Сэргэлэн алаг нүдэнд нь гуниг юунд нүүгэлтээв

Сэмхэн сэмхэн дөхөөд налан сууя чамайгаа

Санаа алдах нь ойртоод сэрвэлзэж юундаа гэгэлзээв

Санчиг юугий нь илээд тэвэрч энхрийлье чамайгаа

Хайрлаад хардаг харц нь далдирч юундаа зугтаав

Хамаг бүхнийг нь сануулж мэлмийг нь аярхан үнсье чамайгаа

Хайхралгүй санадаг баяр бүхнийг умартаад юундаа мартаав

Хүлээж чамайгаа угтаад цайны дээжээ барья чамдаа



2009-07-10 20:25:11

Read More

БЭХЭРЭ "Тэр намар..."

ХАЙРЫН ЗАХИА АВЧИХААД САНДРАН ГҮЙЖ ЭЭЖДЭЭ УНШУУЛСАН ДЭГГҮЙХЭН НАС МИНЬ

ХҮЛЭЭНЭЭ ГЭДЭГ ҮГЭНД МЭГДСЭН ГЭНЭН ТОМООГҮЙ ААЛЬ МИНЬ

ХҮНИЙХ БОЛГОЧИХООД ХАЙРТАЙГАА МЭДСЭН ХОНГОР ХҮҮХЭД ЗАН МИНЬ

ОЮУТНЫ АНХНЫ НАМАР БИ ТҮҮНТЭЙ УЧИРСАН

ОЛДООД АЛДСАН ХАЙР ШИГЭЭ ЯВУУЛЧИХ ВИЙ ГЭЖ АЙСАНСАН

ОДОО Л ӨӨРИЙН БОЛГОНО ГЭЖ ШИЙДСЭНСЭН

ТЭРТЭЭХ НАМРЫН ӨДРҮҮДЭД ТҮҮНЭЭС Л ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙСЭН

ТЭВРЭЭД ДӨХӨХӨД НЬ ТАТГАЛЗАЖ ЧАДААГҮЙ АНХНЫ ҮНСЭЛТ

ТУЛГЫГ ЧИНЬ МАНАНА ГЭЖ МӨРӨӨДСӨН ОХИН БИЕ

УЙТАЙ ЗУНЫ ГУРВАН САР ЯАСАН УДААН БАЙСЫМ

УУЛЗААД ЭРХЛЭХ ХОРОМД ЮУТАЙ ЖАРГАЛТАЙ БАЙСЫМ

УГТАЖ ИРЭХ ЗОВЛОН ХИЧНЭЭН ГАШУУН БАЙГААВ

МИНИЙ ХАЙР ДЭНДҮҮ ГҮНЗГИЙРЧ ЧИНИЙ ХАЙР БӨХӨЖ БАЙСНЫГ

МАРТААРАЙ НАДАД ТЭР ЭРГЭЭД ИРСЭН ГЭСЭН ҮГС

МАРГААШ ЧАМД АМЬДРАЛ БАЙХГҮЙ ГЭСЭНТЭЙ АДИЛХАН СОНСОГДОЖ БАЙЖ

УСАН НҮДЭЛЖ ХЭДЭН САРЫГ ҮДСИЙМ ДЭЭ

УРВАЙЖ ГУНИАД ХЭДЭН ӨДРИЙГ УГТСЫМ ДЭЭ

УУЧИЛЖ НЭГ ӨШИРХӨЖ НЭГ ХИЧНЭЭН ХУГАЦАА ӨНГӨРЧИХӨӨВ ДЭЭ

ДАРАА ӨВӨЛ НЬ ТЭР НАД ДЭЭР ИРСЭН

ДАНДАА ӨМСДӨГ ӨНӨӨХ Л ХҮРЭМ

ДАРУУХАН БОР ДОТНО ЦАРАЙ

УУХ ДУРГҮЙ САРХАДАА ХҮРТЧИХСЭН

УЧИРГҮЙ ИХ ЯРИА Ч БОЛЧИХСОН ЮМ ШИГ ТҮҮНТЭЙ

УУЛЗАЛГҮЙ УДСАН САНАСАН БАЙСААН

ГЭХДЭЭ ҮНСЭХИЙГ ХҮССЭН УРУУЛААС НЬ БИ ЗУГТАХДАА

ГЭГЭЛЗЭЖ САНАСАН ТЭВРИЙГ ЧИНЬ ТҮЛХЭХДЭЭ

ГАНЬХАРЧ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ МИНЬ ХАНАЧИХСАН

МАРГААШНААС НЬ БИ ЧАМАЙГ ОГТ САНААГҮЙ

МИНИЙ ТӨЛӨӨ ГЭДЭГ ЗАЛУУСЫГ ОЙШООЖ ЭХЭЛСЭН

МЭЛМЭРЧ УРСДАГ НУЛИМС ИНЭЭМСЭГЛЭЛ БОЛЖ ХУВИРСАН

ТЭР НАМАР ДУУСЧИХСАН БАЙСАН.



2009-07-31 20:42:52

Read More

БЭХЭРЭ "Дурлаад бай"

ДУРЛААД БАЙ ЗАЛУУС МИНЬ НАДАД ГЭХДЭЭ ХАРИУЦЛАГА БИТГИЙ НЭХЭЭРЭЙ

ДУРААРАА ОМГОЛОН ЗАН МИНЬ ХҮНИЙХ БОЛОХ БОЛООГҮЙ БАЙНА

ДУРГИЖ ЦЭНГЭДЭГ ХАЛУУХАН НАСАН ДЭЭРЭЭ ЯВНАА БИ

ХАЙРЛААД БАЙ ЗАЛУУС МИНЬ НАМАЙГ ХАРИН СЭТГЭЛИЙГ МИНЬ БИТГИЙ НЭХЭЭРЭЙ

ХАНГАЛ БҮСГҮЙ ААЛЬ МИНЬ ХҮНИЙХ БОЛОХ БОЛООГҮЙ БАЙНА

ХАЯЖ ЗУГААЦДАГ ХАЛШИРШГҮЙ ХАТАН НАСАН ДЭЭРЭЭ ЯВНАА БИ

ГҮЙГЭЭД БАЙ ЗАЛУУС МИНЬ МИНИЙ АРААС ГЭВЧ ЧИНИЙХ БОЛОХГҮЙ ЭЭ

ГОЁХОН ЧАМИН ЗҮЙЛСТ ЧИНЬ НҮДЭЭ ХУЖИРЛАСЫМ

ГАНДАЖ БУУРААГҮЙ ЗАЛУУ НАСААРАА ГОЁОД ТАНЫХ БОЛОХГҮЙ ЗАЛУУ МИНЬ

ДУРЛА ХАЙРЛА ЗАЛУУС МИНЬ ГЭХДЭЭ БИ ЧИНИЙ БОЛОХГҮЙ



2009-08-05 22:20:28

Read More

БЭХЭРЭ "Чамаас хайр асууя"

Өөрт чинь би татагдаад байхын

Өөрийн мэдэлгүй бодоод байхын

Би чамд дурлая болох уу?

Бүхнээ чамд зориулъя хүлээж авах уу?



2009-06-19 14:24:38

Read More

БЭХЭРЭ "Сүйт бүсгүйд"

Цав цагаахан даашинзаа өмсөөд

Цангинатал өнөөдөр л инээ таны баяр

Цагийн аясаар шалгарсан нөхөд чинь аз жаргал ерөөн тэнд зогсож байна

Эжий аавын тань нүдэнд баярын нулимс цийлэгнэж

Эрчүүд харин таны үзэсгэлэнг шагшин нууцхан шивнэлдэж байна

Эрх хонгор зангаа үдэж эхнэр болох нь зоригтой охин минь

Хундага тулган зочид таньд баяр хүргэж

Хүүхнүүд таны азтайгааг гайхан атаархаж байна

Хүссэн ханхүү тань таных боллоо инээмсэглэ бүсгүй минь

Амьдрал таныг алгаа тосоод авлаа

Аз жаргалтайгаар гүйгээд оч

Алдах эндэхэд тань тулах ханьтай боллоо бүсгүй минь инээмсэглэ



2009-07-16 01:33:09

Read More

БЭХЭРЭ "Зүрх минь ядарчихлаа"

Чамайг хайрласан хугацаа хайран санагддаг болчихлоо
Чандган сартай ханьсаж сэрүүн хонодогоо больчихож
Чиний үнэрт согтож жаргалтай инээхээ байчихаж
Чин үнэнийг хэлэхэд би чамаас уйдчихлаа
Гуйсан хайрын үгс бүхэн минь хөндий хуурай хоосон
Гэрэвшиж ичингүйрдэг харц минь тогтож чадахгүй тэнэмэл
Гангалж гоёод аальгүйтэх минь цалгар назгай
Гэмээ хүлээе танд зүрх минь ядарчихлаа
2009-06-23 18:57:45

Read More