Харчихлаа

Харчихлаа
Миний танихгүй
Чиний хайртыг
Чамайг санасан сэтгэлээ дэвтээх гээд
Санамсаргүй харчихлаа
Чи жаргалтай инээгээд
Түүнийгээ тэвэрчихэж
Тэр чинь даруухан инээмсэглээд
Талимаарчихаж...
Хурдан өнгөрөөчихийг хүссэн
Тэр жаргалтай зураг
Хайраар гэрэлтэй байсаар байх юм
Тэр аль хэдийн минийх биш болчихож...

Read More

Хайрандаа шатаж
Халуухан амтанд нь согтож
Хүлээхийн жаргалд мансуурч
Хүсэж уулзан жаргаж байхдаа
Би ганцаараа байж...

Read More