Дурсамж

Далдын хар малгайг
Даанчиг сайн дарж өмсөөд
Дандаа чамтай алхдаг байсан гудамжаар
Дахиад нэг алхахсан
Эрт өнгөрсний харууслыг умартаад
Эгээ л чиний энгэрт зүүлт шиг байсан өдрүүддээ
Эндүүрч андууралгүй ганцхан л өдөр
Эрхэлж нялхарч өнжөөд ирэхсэн...
Цагийн харгис шуурганд бүдгэрээгүй
Цангинасан сайхан инээдэнд чинь
Цангасан сэтгэлээ цатгаад
Цааш илүүд шуналгүй мартахсан...



Read More