БЭХЭРЭ "Анхны хайр"

Хайртай байсаан мэднэ биз дээ

Хагацахад гашуун байсаан санаж байгаа биз дээ

Хичнээн их араас чинь уйлсныг минь хэлээ биз дээ хүмүүс

Харин одоо тэр бүхэн дууссан

Тийм их зовлонг

Тоох ч үгүй амсуулчихаад

Тэгээд одоо гэнэт намайг саналаа гэнээ

Тийм дээ чи намайг санах чинь аргагүй

Тэгтлээ чамайг хайрлах хүн надаас өөр олдохгүй

Хүнийг санах хэцүү байгаа биз мэднээ

Хайртай хүн нь ойлгохгүй байх бүр там шиг байгаа биз амссаан

Хамтдаа байсан дурсамж бүхэн

Хаа ч явсан дагаад байгаа биз

Дэндүү их хайрлаж байх тэр үед минь хайрлахгүй дээ

Дэвэргэн жаахан охин насандаа чамаас би юугаа хармаллаа

Дэргэдээ чамайг байлгахын тулд амиа өгөхөд бэлэн байсан

Даанч их тэр хайр минь одоо харин хөрчихсөн уучлаарай

Чи итгэлийг минь тэгж их эвдсэн болохоор

Чиний дараагийн эрд тэгтлээ чам шиг итгэхгүй

Чин сэтгэлээсээ түүнийг хайрласан ч гэсэн

Чамаас үлдээсэн хар санаа сэтгэлийн угт нуугдсаар байнаа...

2008-08-10 19:58:30


Read More

БЭХЭРЭ "Би ганц бие хүн"

Дурлалын цэцэрлэгт би ганцаар жаргалтай алхална

Дэргэдүүр хосууд гайхсан байртай зөрнө

Дандаа яагаад хайртай хүнтэй байж жаргадаг юм

Дэмий бодох юмгүй би тэднээс жаргалтай ч юм билүү

2008-12-19 14:16:10

Read More

БЭХЭРЭ "Чат гэж"

Саяханаас миний бие чат хавиар эргэлдээд
Санааширч уйдсанаас болсон хэрэг л дээ
Орлоо уншлаа нүд эрээлжлээд явчихлаа
Олон янзын нэртэй хүн байнаа

Арван естөй хүү

Хорин тавтай girl гэнэ үү сонин юм

Гучтай boy гэнэ бас бүүр хачин юм

Уулзана учрана

Хайраа хайж байна

Мөнгөн тусламж үзүүлнэ

Мэдэхгүй мэдэхгүй толгой эргэчихлээ

Юу бичдэгийг нь уншнаа

Ямар ямар юм гэнэ үү

Нөхөрсөг сайхан үгс байх юм

Нэрэлхээд хэлмээргүй хараал ч байх юм

Сайн уу гээд биччихье юу болохыг харъя

Сарнай гэдэг охин Hi welcome гэнэ

Мундаг англи хэлтэй охин байна даа

Мэдчихмээр сурчихмаар юу байгаа бол

Тавтай морил гэнэ ханхүү

Тавнангийн нэрийг зүүснийг бодоход царайлаг байж таарлаа харчих юмсан

Өдрийн мэнд гэнэ нэг нь тэндээс

Өөртэй чинь танилцаж болох уу

Нэр чинь таалагдлаа

Нуулгүй хэлэхэд яасан инээдтэйн нэр таалагдаад танилцдаг гэнээ

Дунд нь ороод явчихлаа

Дасаад ирвэл муухай газар биш юм аа

Дахин дахин ормоор юм ч шиг

Донтуулдаг юм байх даа золиг чинь

За цаашлаад суугаад байдаг хэрэг

Заримтай нь танилцаад хугастай дэмий чалчаад

Уйдаж суусан над шиг хүнд

Ус шиг хэрэгтэй эд байна энэ чат гуай чинь



2009-07-07 23:00:39

Read More

БЭХЭРЭ "Хүлээлт"

Бороо шиврэнэ

Цонх норно

Бодолд дарагдана

Чамайг хүлээнэ

Түлхүүр дуугарна

Танил хоолой

Хүлээс тайларч

Чамдаа очно



2009-07-15 17:22:07

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр...3"

  • Бүсгүй угаалгын өрөө зүглэж
  • Бүдчин сандчин залуу ор луу гүйн очно
  • Бүтээлгэн доороос нь улаан дотор хувцас олоод
  • Буланд байсан хогийн саванд далдалж орхиод гүнзгий амьсгаа авна

Удалгүй хаалга онгойн бүсгүйн чилгэр хөл

Ус нь дусалсан нойтон үс

Ухаалаг тунгалаг даруухан харц

Урдаа гарнаас өөр халхавчгүй халхын нэгэн үзэсгэлэн

Сөхөрч суугаад залуу хумбан хөхийг нь базална

Сөөм газар ч үлдээлгүй нэгд нэгэнгүй үнсэнэ

Сөөнгө баргиа хоолойгоор сайхныг нь бахдаж үглэнэ

Сандран тэвдэн хувцасаа урах нь холгүй тайчина

Болгоомжтой энхрийхэнээр хайрыгаа тэврээд ор руу очино

Ботгон хоёр нүд нь хүлцэнгүй зөөлөн уярмаар үнсэнэ

Бадарч гарах хүсэл нь тэвчишгүй их энхрийлнэ

Биес нийлж нэгэн хэмнэлд орно

Эм хоолой уянга нэмэн эгшиглэнэ

Эр цогцос чадал орон хөглөгдөнө

Эрхэлж жаргасан хос улаан даашинзтыг анзаарахгүй

Эгдүүцэж зэвүүрхсэн хорт харц тэднийг чичлэн зогсоно

Гадны хүн байгааг хараад бүсгүй уулга алдан цочино

Гартаа таарсан эдээр биеэ хаахыг оролдоно

Гайхаж сандарсан харцаар бүсгүйг нэг залууг нэг харна

Гэнэтийн бүхэнд сандарсандаа залуу нүүр хийх газаргүй

Улаан даашинзт ёзтой аргагүй инээгээд

Уржигдар орхисон дотуур хувцасаа авахаар ирлээ

Угаагаад тавьчихсан гэж найдъя

Улаах ч үгүй дуржигнатал яриад энэ тэрүүгээр алхална

Жаргалын мөр зурвас ч үлдсэнгүй нулимс асгарна

Зугаацаж дуусаад хаягддаг чихрийн цаас шиг санагдана

Зүүрмэглэж байсан хайрынх нь нуур мөстсөн мэт бодогдоно

Зүүд байгаад өнгөрөөсэй гэж сэтгэлдээ сэмхэн залбирна

Зөрүүд тавиланд туньж хувцасаа хамаад гарна

Зүрхэлж бухимдаж чадахгүйгээс хойш түүнийгээ хараад яахав

Зовлонг дааж чамгүйгээр амьдрахаас санах л байх

Зөөлхөн зан минь чамайг эвдсэн гэж өөрийгөө буруутгаад

Зөрөөд өнгөрье дөө чамаасаа



2009-06-30 21:14:37

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр...2"

  • Хоцорсны торгууль гэсээр нэг нь айсуй
  • Хорз нь мэлтэлзсэн хундага бүсгүйн гарт бариулахад
  • Хонгор минь уучих олон ингэх биш
  • Хоёулаа тараад манайд хоночихъё гэж залуу шордоно

Ууж чаддаггүй болохоор бүлтэгнэн аврал эрнэ

Уусандаа согтсон хэд нь маягтайг нь гайхаж шогширно

Урдахаа бүгд өргөөд тулгаад дуусгая гэж шахна

Улаан даашинзтай бүсгүй бассан аястай жуумалзана

Дүүрсэн хэрэг хайрт нь хажууд нь байхад

Дараа нь дахиж өгөхгүй байлгүй үүнийг л дуусгая

Дандаа аз жаргалтай байхын төлөө гээд

Дээш нь өргөн бүгд хөнтөрцгөөнө дуртайяа

Гашуун умдаа хоолой зуран орж ходоод халаана

Галзуу дурлалт залуу нь хатаагүй уруулыг озно

Гэнэхэн хонгор нь хөлчүүрхэн энгэрийг нална

Гэзэг үсийг нь илбэн үнэрлээд улаан даашинзат руу ирмэнэ

Найр өндөрлөж бүгд ийш тийшээ хос хосоороо

Нанчидад согтсон зарим үргэлжлүүлэхийг хүсч хоргооно

Нанчилдаанд дуртай хэд нь нэгнээ хатган хэрэлдэнэ

Найгаа алдсан зарим нь үүрүүлж яваа харагдана

Биесдээ эрхэлсэн хос нялуун үгс чулуудалцана

Бэтгэртлээ санасанаа гайхаж хамтын жаргалыг хүснэ

Бүсгүйгээ гартаа тэврээд залуу шатаар аахилна

Будантсан харцаар хайртыгаа шөнийн жаргалд яаруулна

Үргэлжилнээ,,,,



2009-06-24 21:19:00

Read More

БЭХЭРЭ "Сохорсон хайр"

Цэнгээний газар архи ууж байна хүрээд ир

Цэвэрхэн аятайхан хувцаслаарай найзууд олон байна шүү

Цэнхэр даашинз чинь чамд зохидог тэрийгээ өмсөөд

Циркийн ийшээ таксидаад ир

Захирангуй хоолойгоор утасны цаана ганцаараа яриад

За гэхийн завдалгүй утсаа салгах чимээ гарлаа

Задгай энгэртэй гэж ээждээ зэмлүүлдэг даашинзаа өмсөөд

Захиалсан таксигаа хүлээх зуур уруулаа час улаанаар будав

Гарахын өмнө толины өмнө нэг эргэлдлээ

Ганган хувцасласан дэгжин охин үгүй ээ хүүхэн

Гартаа үнэтэй утас алт монет зүүсэн

Галын өнгөт уруултай таачаангуй бүсгүй

Утсаа нь байна байна дуугаран

Ууртай дуу гарч хаана явааг нь шалгаана

Учиргүй сандарсан бүсгүй зайлуул

Урагш тонгойн жолооч ахаас түргэн явахыг гуйна

Хүрэх газраа ирээд сандаран мөнгөө төлж

Хариултаа авалгүй харайн одлоо

Хагас хүрэм сугалдаргалсан том биетэй залуу

Хаачихдаг юм бэ зөндөө хүлээлээ гэсээр үнсэж буй харагдана

Гэрэвшсэн янзтай бүсгүй хайрлан харна

Гадуур хувцасыг нь тайлж үйлчлэгчид өгөхдөө залуу

Гал халуун биеийг нь эрээ цэрээгүй хараад

Гараас нь хөтлөн VIP-рүү зүглэнэ

Өрөөн дотор дүүрэн хүн

Өөрийг нь ирлээ гэж анхаарах ч үгүй

Өрөвдөлтэй сулхан дуугаар сайн байцгаана уу гэхэд

Өө хүрээд ирсэн үү найз охин чинь гэцгээж сая л харлаа

Хөлчүүрхсэн эрчүүдийн өлөн нүд цээжээр нь тэнүүчилж

Хөхөртлөө будсан хүүхнүүд янз муутайхан харцгаана

Хүмүүсийн дундуур уухичуулан зүтгэсээр

Хоосон суудалд сууж уртхан амьсгаа авав

Ширээн доогуур залуугийн гар тэнүүчилнэ

Шивнэн амьсгаадан хүсэж байгаагаа хэлнэ

Шүлсдэн хазан үнсэхийг оролдоно

Шүүрс алдан бүсгүй жаргалдаа инээмсэглэнэ,,,

Үргэлжлэл бий



2009-06-12 17:10:21

Read More

БЭХЭРЭ "Бардам зан минь чамд баяртай гэсэн"

БИ ЧАМААСАА ҮҮРД ЯВЛАА

БИТГИЙ ДУРСААРАЙ ГЭЖ ГУЙГААД ГАРЛАА

БҮЛТГЭР НҮДНИЙХЭЭ АЯГАНД ДҮҮРЭН НУЛИМСТАЙ Ч

БАРДАМ ЗАН МИНЬ НАМАЙГ ЦЭХЭЛЖ БАЯРТАЙ ГЭЭД ЧАМАЙГ ОРХИЛОО

УЧИРЛАЖ АРГАДАЖ ҮҮНЭЭС ХОЙШ ЧАДАХГҮЙ

УУЛЗАЖ ЯНАГЛАЖ ЧАМД ЭРХЛЭХГҮЙ

УЯСАЖ ХАЙЛЖ ЧАМАЙГ САНАЖ БЭТГЭРЭХГҮЙ

УРАМШИЖ БАЯСАЖ ЧИНИЙ ЭНГЭРТ АСАХГҮЙ

ЭХЛЭЭД ДУУССАН ДУРЛАЛЫН ШАРХ АНИХЫН ЦАГТ

ЭРХ ХОНГОР ЗАНГААР ЧАМД ЭЭНЭГШИСНЭЭ ДУРСАНАА

ЭНДҮҮРЧ ХҮЛЭЭЖ БАЙСНАА БУРУУТГАНАА

ЭГЭЭРЧ МАРТАМГҮЙ САНАГДАЖ БАЙСНАА ЗЭМЛЭНЭЭ

ТИЙМЭЭ БИ БАРДАМ ЯАДГИЙМ

ТЭР ЗАН МИНЬ НАМАЙГ ХӨГЛӨЖ БАЙДГИЙМ

ТЭВЧЭЭРГҮЙ МИНЬ ХАРИН БУРУУТАН БОЛЖ МЭДНЭЭ

ТЭГЭХДЭЭ ЗАЛУУГИЙН ӨМНӨ БӨХИЙХГҮЙ ХАЛУУХАН НАС МИНЬ БАЙНАА

БАРДАМ ГЭГЧ НЬ ТОЛГОЙ ӨРГӨӨД

БАЯРТАЙ ГЭЭД ИТГЭЛТЭЙ ХЭЛЬЕ

БАЯРТАЙ



2009-09-02 16:08:21

Read More

БЭХЭРЭ "Уучлаарай хархүү минь"

СЭТГЭЛ ГЭДЭГ ХУВИРАМТГАЙ ЮМ ЯАЛТАЙ БИЛЭЭ

СЭРГЭЖ БУУРАХ НЬ ХУРДАН ЮМ ЯАМААР Ч ЮМ ДЭЭ

САНАЖ МАРТАХ НЬ АМАРХАН ЮМ ЮУНЫХ ВЭ.

АЛСЫН ЗАМД ҮДЭЭД НУЛИМСАА ДАЛД АРЧСНЫГ ЧИНЬ СОНССООН

АРГАГҮЙ ХАЙРАНД ЗАХИРАГДААД ХӨЛД СӨХӨРСНИЙГ ЧИНЬ МЭДНЭЭ

АРГАДАЖ ГУЙГААД БАРАЛГҮЙ УЙЛЖ СУУСНЫГ ЧИНЬ МАРТАХГҮЙ ЭЭ

ХҮҮХНҮҮД ХУУРАМЧ ГЭЖ ХОРВООГ БИТГИЙ ЗҮХЭЭРЭЙ

ХАЙР БАЙДАГГҮЙ ЮМ ГЭЖ ГЭНЭН НЭГЭНД БҮҮ ЗӨВЛӨӨРЭЙ

ХАРЦ ДЭЭГҮҮР САРНАЙН ӨРГӨСӨНД ТААРЧИХЖЭЭ УУЧЛААРАЙ

НЭГ НЬ ЧАМААС ЯВЖ НӨГӨӨ НЬ ИРЖ БАЙДАГ ХОРВОО

НҮГЛЭЭ БИ ҮҮНЭЭС ИЛҮҮ ЦАЙРУУЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙЯА

НАМАРТАА БУЦДАГ ШУВУУД ГЭЖ САНААД МАРТ ДАА, УУЧЛААРАЙ.



2009-09-04 19:53:37

Read More

БЭХЭРЭ "Бүтээгүй"

Дурласан хайрласан бүтээгүй
Дурлуулсан хайрлуулсан хүсээгүй
Уусан шартсан мартаагүй
Уйлуулсан гуйлгасан зөвшөөрөөгүй
Санасан үгүйлсэн ирээгүй
Саатуулсан хүлээлгэсэн гараагүй
Уярсан хайлсан ойлгоогүй
Уурлуулсан гомдоосон аргадаагүй
Тэр минийх хэзээ ч болохгүйтэй адил
Би чинийх хэзээ ч болохгүй яв даа
2009-06-19 23:11:16

Read More

БЭХЭРЭ "Цөхрөлийн шивнээ"

АЛХАЖ БУЙ ХӨЛ ТОГТОЖ ЯДАН САЛГАНАНА

АРЧААГҮЙ ДОРОЙ БИ ХЭН НЭГНЭЭС ТУСЛАМЖ ХҮСНЭ

АРДУУР УРДУУР ЗӨРӨХ ТАНИХГҮЙ ХҮМҮҮС ДОТНО Ч ЮМ ШИГ

АЯЛДАЖ ДАГААД БҮГДЭД НЬ ӨРӨВДҮҮЛМЭЭР...

ЯВАХ ЧИГЭЭ ӨӨРЧЛӨӨД ХУРД НЭМЭН АЛХАХСАН

ЯАРУУХАН ЯВАА НЭГНЭЭС НЬ ХОРМОЙДОЖ ДАГААД ГҮЙМЭЭР

ЯАЛДАМ ЗАНТАЙ ЭМЭЭД ЭРХЭЛЖ НЯЛХРААД УЙЛМААР Ч ЮМ ШИГ

ЯНЗГҮЙ ЦАРАЙТАЙ НЭГЭНД НЬ НУЛИМСАА ГАРТАЛ ЗАГНУУЛАХСАН...

ОЧИХ ГАЗАР ХҮРЭХ ЦАГАА ХОЙШЛУУЛМААР

ОРОЙТЧИХЛОО ГЭЭД ЗУГТЧИХМААР

ОЙРХОН ЯВАА САЙХАН ЗАЛУУГААС ЗҮҮГДЭЭД

ОРОЙЖИН ХУНДАГА ТАВИЛГҮЙ УУМААР НАРГИМААР...

ЗОВЛОНТ ЦАРАЙТАЙ НЭГЭНТЭЙ ДОТРОО УУДЛАН ЯРИМААР

ЗОРГООР ЯВАА НЭГНИЙ ИНЭЭДЭНД АТААРХАН БАЯСМААР

ЗОРЬЖ ХҮРЭХ ГАЗРЫХАА ЧИГИЙГ Л ӨӨРЧЛӨН

ЗАЯА БУЯНДАА БҮГДИЙГ ДААТГААД ӨӨР ЧИГТ ГҮЙЧИХЬЕ

УУЛЗМААРГҮЙ ХҮНТЭЙ ОЧМООРГҮЙ ГАЗАР ТААРМААРГҮЙ

УЧРАЛД ДУУДСАН ӨӨР ХАРЦЫГ ДАГААД ГАНХЧИХМААР

УГТАХ ТОСОХ ХҮНГҮЙ АТАЛ ТЭР Л ЗҮГТ ХӨЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ НЭГ ХОЁР

УЙЛААД БАЙГАА Ч НУЛИМСАА АРЧААД АЛХААД Л БАЙНА

ДӨХӨХ ТУСАМ ХӨЛ ХҮНДРЭЭД ТАНИЛ ХААЛГА ТОДРООД

ДААРАХ ХҮЙТЭНГҮЙ АТАЛ ХАМАГ БИЕ ЧИЧРЭНЭ

ДАРАА ДАРААГИЙН БҮХЭН НҮДЭНД ХАРАГДААД

ДЭНДҮҮ ХАТУУ ХОРВОО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨН ЦӨХРӨНӨ



2009-07-21 21:41:56

Read More

БЭХЭРЭ "Би"

Би жаргаж байгаа нарны сүүлчийн алтан цацраг

Би жаварт бээрэлгүй үлдсэн сүүлчийн ганц сарнай

Би жиргэж буй шувуухайн сүүлчийн уянгалаг хөг

Би жавхалзан алхах бүсгүйчүүдийн жишээ нэгэн үзэсгэлээн.

2009-07-18 20:53:44

Read More

БЭХЭРЭ "Би"

Би жигүүргүй шувуу
Би нисч чадна та харахгүй
Би чимээгүй салхи
Би хийсгэж чадна та мэдрэхгүй
2009-06-24 00:05:36

Read More

БЭХЭРЭ "Хайртай гэж битгий хэлээрэй"

Хайрлаад намайг тэвэрдэг энгэр чинь хангалттай

Хайртай гэж битгий хэлээрэй

Хүрээгүй бүхэнд тэмүүлсэн сэтгэл минь ханачихна

Халамжилж зөндөө аргадмаар байсан ч

Хүссэн болгоныг минь битгий биелүүлээрэй

Хаяад чамайг явчихаж мэднэ сонирхол минь буураад

Зүгээр л намайг дотроо хайрла

Зүрхэндээ нандигна

Зөөлхөн тэвэр аяархан үнс



2009-06-12 15:50:31

Read More

БЭХЭРЭ "Таньд... "

Би мөнгөнд тань татагдаж сэтгэлийг тань хайрласан
Би мөрөөдлөө биелүүлэх гэж таныг ашигласан
Та намайг аав шиг эрхлүүлж амраг шиг халамжилдаг

Та аашлуулж загнуулж дуулгавартай нэгэн боол шиг байдаг

Санаан зоргоор таньтай дандаа хамт байхыг хүснэ

Салхилж хамтдаа зөндөө гадуур болзмоор санагдана

Эцэг охин хоёр шиг хүмүүс тэгж болохгүй гэж хэн хэлээв та минь

Эвэртэй туулай үзсэн юм шиг биднийг харахаа болиоч

Санасан сэтгэлийн уяагаа зад татан тэврүүлмээр үнсүүлмээр байна

Сонжсон харцнуудаас эмээгээд мухар бараадах юм даа эмзэглэмээр

Хайранд насны хязгаар байдаггүй гэж ямар буянтан хэлээ вэ

Хүн болгон тэр үгийг мэддэг хэрнээ ингэтэл юунд ширтэнэ вэ

Би хүн шиг тан шиг хайрандаа шатсан л бүсгүй шүү дээ

Биднийг ойлгоод хүлээгээд авах сэтгэл танаас гарахгүй гэж үү?



2009-07-07 22:13:10

Read More

БЭХЭРЭ "Love and hate"

Магадгүй зүрх минь намайг тэр зүгт дуудсан биз

Мартсан гэж өөртөө итгүүлэхийг хичнээн хүслээ дээ

Машины чинь мөр ч балараагүй тэр л гудамж

Минийх л байгаарай гээд шивнэсэн аядуухан хоолой

Аньж ядан байсан зүрхнийхээ шархыг би сэдэрээчихлээ

Аймшигтайгаар чамайг санаж зовоодог өнөө шаналанг сэрээчихлээ

Амьсгал давхцаж хоолой зангираад

Арчаагүй нэгэн болж чиний өмнө сөрөхөд би бэлэн байна

Тиймээ утас нь бий шүү дээ

Тэмдэглээгүй хадгалаагүй мөртлөө санаж байдаг өнөө л дугаар

Тэнхээ мэдэн уйлан дуудаж

Тэрэндээ санаж байгаагаа хэлье л дээ хэн намайг хорих юм

Гэхдээ... Болохгүй шүү дээ яагаад ч болохгүй

Гэнэн хонгор зан минь хэзээ надаас үргэх юм бол доо

Гэмтэй шүү дээ тэр миний өмнө хэзээ ч уучлашгүй

Гэргийгээ болгоод үрийг минь хүн болгоогүй

Өчүүхэн бяцхан хүн болох гэж ядсан үрд минь

Өршөөлгүй цаазын ял уншсан өөдгүй новш шүү дээ

Өөрийнх нь үр байтал яаж тэгж харгис ханддаг байнаа

Өштэй араатан хүртэл хүний үрийг тэжээдэг биз дээ

Үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна

Үрээ гэж мэдэрч байсан хэдхэн өдрөө

Үргээж орхисон тэр бяцхан хувь тавиланг

Үгүйлэхийн цаагуур үгүйлж байна

Бидний хүүхэд шүү дээ хамтдаа хүн болгоё гээд

Бардам зангаа уландаа дэвсээд очихдоо

Бүгдийг хамтдаа эхлье гэж наминчлан гуйхдаа

Би өөрийгөө биш чамайг ч биш үрээ бодсон

Харин чи тоогоогүй бүр ойшоогоо ч үгүй

Хаа газар таардаг архины шилнээс доор үзсэн

Хөөрхий дөө тэр бяцхан амьтан

Хэдхэн өдөр намайг баярлуулж сандрааж байгаад буцсан

Тиймээ...Би чамд хайртай гэхдээ бүр ихээр үзэн яддаг

Тэгж их хайрласан зүрхийг минь хөлдөөгөөд

Тэр бүхэнд ер нь юунд ч буруугүй үрээ шийтгэсэн

Тийм харгис зан хүнээс гарна гэж үү...



2008-12-16 13:23:05

Read More

БЭХЭРЭ "Эжийдээ"

Ижий, би яг одоо танийгаа дэндүү их санаж байна


Ирээч миний хүү гэхэд тань ажилтай гэж шалтаглаад

Ижий таныхаа өтөлснийг сануулах гэсэн шиг төрсөн өдрөөр нь яриад


Инээлгэж баярлуулсан нь эргээд бодохнээ цөөхөн юм даа би муу хүн юм өршөө үрээ

Цалин буулаа гээд таньдаа алчуур бэлэглэсэн билүү

Цаг алга зав алга дараа ярья гэж гомдоогоод

Цалгисан халгисан залуу насыг нь тамгалж мэндэлчихээд

Цайгий нь чанаад өгсөн нь хичнээн юм бол доо тэнэг үрээ уучил

Хаяахан нэг баяраар ял юм шиг очиход

Хөл алдан угтаад явуулах дургүй урванагахад тань

Хариуцсан ажлаар далимдуулж буцахыг урьтал болгохдоо

Хөөрхий танийгаа бодоод хэд хонох ухаангүй хонгор үрээ уучил

Алсын алс хүний нутагт ирчихээд

Аятайхан загнасан нэгнээс танийгаа олж харахдаа

Айлгаж туньж дандаа гоморхдог байснаа бодохоор

Айдаа ижий минь танийхаа өмнө сөгдөн суугаад өршөөл эрье

Үйлэнд урнаа өвлүүлэх гэж аргадан хажуудаа суулгахад тань

Үүрэглэж өвдгийг нь дэрлээд сурсан юмгүй тэнэг

Үрийн минь нойр нь хүрж явж унт даа гэхийн оронд ижий минь

Өндийлгөж суулгаад загнаж байхгүй дээ мунхаг намайгаа

Тэнтэр тунтар алхад минь унах вий гэж түшсэн дэлхий та

Тэнэглэж хаяахан туньхад минь уйлах вий гэж аргадсан хорвоо та

Төрхгүйтэж гадуур оройтоход минь нойроо хугасласан ертөнц та

Тэвэрт минь багтахаа байжээ гээд үнэрлэж суудаг миний сайхан ээжий

Ээжээ

Сүүгээр тань өсөж өдий зэрэгт хүрсэн сэн

Ээжээ

Сэрэмгүй нойрыг тань хугаслаж шөнө уйлдаг байсансан өршөө

Ээжээ

Сүүлдэж босоод чанасан цайг нь уудаг байсансан уучил

Ээжээ

Санасан сэтгэлийн үзүүрээр шүлэг болгон таньдаа барья



2009-07-12 23:21:41

Read More

БЭХЭРЭ "Нэр байхгүй"

САРНЫ ТУЯАНД ЧИНИЙ МИНЬ ТОЛЬГОР БИЕ ГЯЛЗАЛЗАЖ БАЙСАН

САЙХАН БҮХНИЙГ ЧИНЬ ХАРААД ХӨДӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙСАН

ГАРАА СУНГААД Л ХҮРЧИХ ОЙРХОН БАЙГАА ХЭРНЭЭ

ГАЛЗУУРСАН ХҮСЛЭЭ ДАРААД ЧАМАЙГ АЖИГЛАЖ БАЙСАН

НҮД ЧИНЬ НАМАЙГ УРИН ДУУДНА

НАМУУХАН ХӨГЖИМӨНД ҮЛ МЭДЭГ ГАНХАНА

ЗАДГАЙЛСАН ҮСЭЭ ХОЙНООС НЬ ӨРГӨӨД

ЗАЙМЧИЖ ЭРГЭЛДЭН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАЙХУУЛНА

УЛААХАН УРУУЛ ДЭЭГҮҮР ХЭЛ ЧИНЬ ЗҮГГҮЙТЭЖ

УЧРАЛД ДУУДАЖ БАЙЖ ЯДУУЛНА

ГАР ЧИНЬ ДООШИЛЖ ХӨХӨНДӨӨ ХҮРЭХЭД

ГАЛ ШИГ ХҮСЛЭЭ ДАРЖ ҮЛ ЧАДАН ЧАМ РУУ ОЧНО

БУЛБАРАЙ ЗӨӨЛӨН АРЬСАНД ЧИНЬ ХҮРЭХҮҮЕЭ

БИЕС ҮЛ МЭДЭГ ЧИЧИРХИЙЛЖ АМРАГИЙН ЖАРГАЛД ЯАРНА.



2009-08-08 21:31:21

Read More

БЭХЭРЭ "Бүсгүй минь"

Гоо сайхнаараа бусдыг бишрүүлсэн

Ганган хонгор бүсгүй танд хэлэх үг байна

Цаг цагийн урсгалд нас тань элэгдэх нь гарцаагүй

Цалгиж гунхаж явсан нас тань түүх болох нь дамжиггүй

Харийн бэр болно гэж мөрөөдөж сууна уу

Халаас зузаан баян хөгшний гэргий болно гэж санааширна уу

Нэг өдөр та мөнгөтэй боллоо маш их

Наргиж цэнгэнэ ууж иднэ өмсөж зүүнэ

Мөнгө гэж мөрөөдснөөс юу хийхээ бодсон уу

Маргааш нөгөөдөрийхөө л жаргалыг хүссэн юм биш биз

Таныг би зэмлэх гэж үүнийг бичээгүй юм

Танд амьдрал заах гэсэн юм бүр биш шүү

Цээж дэлдэж эх орончоо батлах нь хаашаа юм

Цусаа ариун байлгавал л бидний үүрэг тэр шүү дээ бүсгүй минь

2009-07-13 18:20:27

Read More

БЭХЭРЭ "Уншаад яахын"

Хорвоог өөрийгөө үзэн ядаж байна

Худал хуурмаг нүгэл хилэнц л байна

Асгаран гарах сув сул нулимс

Арчаад тогтохгүй зүрхний цус

Жаргал гэж хаана байдаг юм

Зовиурласан сэтгэл шаналсан харц дүүрэн байна.

2009-07-19 21:38:41

Read More

БЭХЭРЭ "Дуусдаггүй нулимс"

Хатаан арчих цаас дуусаад байгаа харагдана

Хайлан гарах нулимс урсаад байх нь яалтай

Хэврэг хуурамчхан амьдралын сайханд согтоод

Хэрсүү зовлон байдгийг умартсан би л буруутай.

Уйлахыг хичнээн хүсэхгүй байгаа ч

Урсан гарах нулимс хацар норгох нь яалтай

Уяхан тансаг хорвоогийн өнгөнд бялууран согтоод

Учрах хясланг ирнэ гэдгийг мартсан би л буруутай.



2009-07-22 23:55:11

Read More

БЭХЭРЭ "Үзэн ядаж байна"

ЯАГААД ГЭЖ БИТГИЙ АСУУ

ЯРУУХАН ШӨНӨ АМТАЛЖ ХАНААГҮЙ ЖАРГАЛДАА ТАШУУРААД ГЭЖ ҮҮ

ЯГ ХЭЛЭХ ГЭЖ БАЙСАН ҮГИЙГ ЧИНЬ ГҮЙЦЭД ОЙЛГОСОНДОО ГЭЖ ҮҮ

ЯЛДАМ ҮНЭРТ ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭСЭНГҮЙ ГЭЖ ҮҮ

УЧИР НЬ ЮУ ЮМ ГЭЖ БҮҮ АСУУ

УЧРАХ ЖАРГАЛД ЯАРХАД МИНЬ ХҮЛЭЭЛГЭСЭНД ГЭЖ ҮҮ

УРТААС УРТ ШӨНӨ ӨНЧИН ХОНУУЛСАНДАА ГЭЖ ҮҮ

УУЧЛАЛ ГУЙДАГГҮЙ ХЭНЭГГҮЙ ЗАНД ЧИНЬ ГЭЖ ҮҮ

ҮГҮЙ ЭЭ АЛЬ НЬ Ч БИШ БИ ЧАМАЙГ АЛГА БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

ҮЙЛ ЗАЯАГААР УЧРУУЛСАН ДАЛД ЕРТӨНЦИЙГ ХАРААЖ БАЙНА

ҮҮЛШИЖ ЧАМД ХАЙРТАЙ БОЛСОНДОО ӨӨРИЙГӨӨ ЗҮХЭЖ БАЙНА

ҮЗЭН ЯДСАНДАА ЧАМАЙГ ТАСЧИЖ ХАЯХАД БЭЛЭН ЭМ ЧОНО БОЛЖ БАЙНА ТОНИЛООД ӨГӨӨЧ

СУДСААР МИНЬ УРСАХ ЦУСНЫ ЛУГШИЛТ БҮР

СЭНГЭНЭХ АМЬСГАЛ СОРОХ УУШГИНЫ МИНЬ АГШИЛТ БҮХЭН

СЭРЖ АНИХ НҮДНИЙ МИНЬ ЦАВЦЛАХ ТООЛОН

СЭРГЭЖ БУУРАХ ОЮУНЫ МИНЬ ЭРЧИМ БҮХЭН ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА АЛГА БОЛООЧ



2009-07-24 19:36:55

Read More

БЭХЭРЭ "Бүгдийг нуучихсан"

ШАРХАЛСАН ЗҮРХИЙГ МИНЬ БИТГИЙ МААЖ

ШАР ХОР БУЦЛААД ИТГЭЛЭЭ НУУСЫМ

ШАЛИГ ЗАВААН ҮГЭЭР ТАВЛАЖ БҮҮ ЧИЧ

ШАНАЛЖ ӨШСӨНДӨӨ ХАЙРЛАХЫГ НУУСЫМ



2009-08-03 21:51:20

Read More

БЭХЭРЭ "Өнчин зүрх"

Намайг санаад дурссан үгсийг чинь
Намрын ховч салхи шивнэчихлээ яалтай

Орхиод явахад чинь уйлаад үлдсэн зүрх
Одоо ч гэсэн чамайг үгүйлсээр байна яалтай
Хонгор хоолойг чинь сонсчихвол
Холдож чадахаа больчих байх яалтай
Аргадаж зүрхээ өөр нэгнээр орлуулъя гэтэл
Аанай л чамайг санаж гансраад байна яалтай
Заяаны хань минь байсан байх гэсэн үг чинь
Зүйрлэшгүй гомдсон сэтгэлийн уяраачихлаа яалтай
Ахиад эргээд ирэх байсан юм бол хайрт минь
Амраг наддаа тэгтэл юунд хатуурхаав дээ
2009-06-12 16:21:54

Read More

БЭХЭРЭ "Аргадъя чамайгаа"

Сэргэлэн алаг нүдэнд нь гуниг юунд нүүгэлтээв

Сэмхэн сэмхэн дөхөөд налан сууя чамайгаа

Санаа алдах нь ойртоод сэрвэлзэж юундаа гэгэлзээв

Санчиг юугий нь илээд тэвэрч энхрийлье чамайгаа

Хайрлаад хардаг харц нь далдирч юундаа зугтаав

Хамаг бүхнийг нь сануулж мэлмийг нь аярхан үнсье чамайгаа

Хайхралгүй санадаг баяр бүхнийг умартаад юундаа мартаав

Хүлээж чамайгаа угтаад цайны дээжээ барья чамдаа



2009-07-10 20:25:11

Read More

БЭХЭРЭ "Тэр намар..."

ХАЙРЫН ЗАХИА АВЧИХААД САНДРАН ГҮЙЖ ЭЭЖДЭЭ УНШУУЛСАН ДЭГГҮЙХЭН НАС МИНЬ

ХҮЛЭЭНЭЭ ГЭДЭГ ҮГЭНД МЭГДСЭН ГЭНЭН ТОМООГҮЙ ААЛЬ МИНЬ

ХҮНИЙХ БОЛГОЧИХООД ХАЙРТАЙГАА МЭДСЭН ХОНГОР ХҮҮХЭД ЗАН МИНЬ

ОЮУТНЫ АНХНЫ НАМАР БИ ТҮҮНТЭЙ УЧИРСАН

ОЛДООД АЛДСАН ХАЙР ШИГЭЭ ЯВУУЛЧИХ ВИЙ ГЭЖ АЙСАНСАН

ОДОО Л ӨӨРИЙН БОЛГОНО ГЭЖ ШИЙДСЭНСЭН

ТЭРТЭЭХ НАМРЫН ӨДРҮҮДЭД ТҮҮНЭЭС Л ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙСЭН

ТЭВРЭЭД ДӨХӨХӨД НЬ ТАТГАЛЗАЖ ЧАДААГҮЙ АНХНЫ ҮНСЭЛТ

ТУЛГЫГ ЧИНЬ МАНАНА ГЭЖ МӨРӨӨДСӨН ОХИН БИЕ

УЙТАЙ ЗУНЫ ГУРВАН САР ЯАСАН УДААН БАЙСЫМ

УУЛЗААД ЭРХЛЭХ ХОРОМД ЮУТАЙ ЖАРГАЛТАЙ БАЙСЫМ

УГТАЖ ИРЭХ ЗОВЛОН ХИЧНЭЭН ГАШУУН БАЙГААВ

МИНИЙ ХАЙР ДЭНДҮҮ ГҮНЗГИЙРЧ ЧИНИЙ ХАЙР БӨХӨЖ БАЙСНЫГ

МАРТААРАЙ НАДАД ТЭР ЭРГЭЭД ИРСЭН ГЭСЭН ҮГС

МАРГААШ ЧАМД АМЬДРАЛ БАЙХГҮЙ ГЭСЭНТЭЙ АДИЛХАН СОНСОГДОЖ БАЙЖ

УСАН НҮДЭЛЖ ХЭДЭН САРЫГ ҮДСИЙМ ДЭЭ

УРВАЙЖ ГУНИАД ХЭДЭН ӨДРИЙГ УГТСЫМ ДЭЭ

УУЧИЛЖ НЭГ ӨШИРХӨЖ НЭГ ХИЧНЭЭН ХУГАЦАА ӨНГӨРЧИХӨӨВ ДЭЭ

ДАРАА ӨВӨЛ НЬ ТЭР НАД ДЭЭР ИРСЭН

ДАНДАА ӨМСДӨГ ӨНӨӨХ Л ХҮРЭМ

ДАРУУХАН БОР ДОТНО ЦАРАЙ

УУХ ДУРГҮЙ САРХАДАА ХҮРТЧИХСЭН

УЧИРГҮЙ ИХ ЯРИА Ч БОЛЧИХСОН ЮМ ШИГ ТҮҮНТЭЙ

УУЛЗАЛГҮЙ УДСАН САНАСАН БАЙСААН

ГЭХДЭЭ ҮНСЭХИЙГ ХҮССЭН УРУУЛААС НЬ БИ ЗУГТАХДАА

ГЭГЭЛЗЭЖ САНАСАН ТЭВРИЙГ ЧИНЬ ТҮЛХЭХДЭЭ

ГАНЬХАРЧ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ МИНЬ ХАНАЧИХСАН

МАРГААШНААС НЬ БИ ЧАМАЙГ ОГТ САНААГҮЙ

МИНИЙ ТӨЛӨӨ ГЭДЭГ ЗАЛУУСЫГ ОЙШООЖ ЭХЭЛСЭН

МЭЛМЭРЧ УРСДАГ НУЛИМС ИНЭЭМСЭГЛЭЛ БОЛЖ ХУВИРСАН

ТЭР НАМАР ДУУСЧИХСАН БАЙСАН.



2009-07-31 20:42:52

Read More

БЭХЭРЭ "Дурлаад бай"

ДУРЛААД БАЙ ЗАЛУУС МИНЬ НАДАД ГЭХДЭЭ ХАРИУЦЛАГА БИТГИЙ НЭХЭЭРЭЙ

ДУРААРАА ОМГОЛОН ЗАН МИНЬ ХҮНИЙХ БОЛОХ БОЛООГҮЙ БАЙНА

ДУРГИЖ ЦЭНГЭДЭГ ХАЛУУХАН НАСАН ДЭЭРЭЭ ЯВНАА БИ

ХАЙРЛААД БАЙ ЗАЛУУС МИНЬ НАМАЙГ ХАРИН СЭТГЭЛИЙГ МИНЬ БИТГИЙ НЭХЭЭРЭЙ

ХАНГАЛ БҮСГҮЙ ААЛЬ МИНЬ ХҮНИЙХ БОЛОХ БОЛООГҮЙ БАЙНА

ХАЯЖ ЗУГААЦДАГ ХАЛШИРШГҮЙ ХАТАН НАСАН ДЭЭРЭЭ ЯВНАА БИ

ГҮЙГЭЭД БАЙ ЗАЛУУС МИНЬ МИНИЙ АРААС ГЭВЧ ЧИНИЙХ БОЛОХГҮЙ ЭЭ

ГОЁХОН ЧАМИН ЗҮЙЛСТ ЧИНЬ НҮДЭЭ ХУЖИРЛАСЫМ

ГАНДАЖ БУУРААГҮЙ ЗАЛУУ НАСААРАА ГОЁОД ТАНЫХ БОЛОХГҮЙ ЗАЛУУ МИНЬ

ДУРЛА ХАЙРЛА ЗАЛУУС МИНЬ ГЭХДЭЭ БИ ЧИНИЙ БОЛОХГҮЙ



2009-08-05 22:20:28

Read More

БЭХЭРЭ "Чамаас хайр асууя"

Өөрт чинь би татагдаад байхын

Өөрийн мэдэлгүй бодоод байхын

Би чамд дурлая болох уу?

Бүхнээ чамд зориулъя хүлээж авах уу?



2009-06-19 14:24:38

Read More

БЭХЭРЭ "Сүйт бүсгүйд"

Цав цагаахан даашинзаа өмсөөд

Цангинатал өнөөдөр л инээ таны баяр

Цагийн аясаар шалгарсан нөхөд чинь аз жаргал ерөөн тэнд зогсож байна

Эжий аавын тань нүдэнд баярын нулимс цийлэгнэж

Эрчүүд харин таны үзэсгэлэнг шагшин нууцхан шивнэлдэж байна

Эрх хонгор зангаа үдэж эхнэр болох нь зоригтой охин минь

Хундага тулган зочид таньд баяр хүргэж

Хүүхнүүд таны азтайгааг гайхан атаархаж байна

Хүссэн ханхүү тань таных боллоо инээмсэглэ бүсгүй минь

Амьдрал таныг алгаа тосоод авлаа

Аз жаргалтайгаар гүйгээд оч

Алдах эндэхэд тань тулах ханьтай боллоо бүсгүй минь инээмсэглэ



2009-07-16 01:33:09

Read More

БЭХЭРЭ "Зүрх минь ядарчихлаа"

Чамайг хайрласан хугацаа хайран санагддаг болчихлоо
Чандган сартай ханьсаж сэрүүн хонодогоо больчихож
Чиний үнэрт согтож жаргалтай инээхээ байчихаж
Чин үнэнийг хэлэхэд би чамаас уйдчихлаа
Гуйсан хайрын үгс бүхэн минь хөндий хуурай хоосон
Гэрэвшиж ичингүйрдэг харц минь тогтож чадахгүй тэнэмэл
Гангалж гоёод аальгүйтэх минь цалгар назгай
Гэмээ хүлээе танд зүрх минь ядарчихлаа
2009-06-23 18:57:45

Read More

БЭХЭРЭ "Холдож чадахгүй ээ"

ХҮНИЙХ ГЭДГИЙГ НЬ МЭДДЭГ Ч ЭНЭ ҮНЭРТ БИ ХАЙРТАЙ

ХҮЛЭЭЖ СУУХ ЗОВЛОНГОО ЖАРГАЛ ШИГ САНАЖ ЯВДАГ

ХҮРЭЭД ИРЭЭГҮЙД НЬ ГОМДОЖ ЧАДАЛГҮЙ

ХАНЬТАЙ ХҮН ШҮҮ ДЭЭ ГЭЖ ЧАМАЙГАА ЗӨВТГӨДӨГ

УХААЛАГ НУХАЦТАЙ ҮГС ЧИНЬ ЧИХНЭЭ ХОНОГШИЖ

УЙЛАХ НУЛИМСЫГ МИНЬ АРЧААД ИНЭЭМСЭГЛЭХ ЦАРАЙНД ЧИНЬ ЭЭНЭГШИЖ

УУЛЗАЛТ БОГИНОХОНГ САНУУЛЖ ЦАГАА ХАРАХ БҮРИЙД ЧИНЬ СЭТГЭЛ ЭМТЭРЧ

УЧРАЛЫН МАНАНД ТӨӨРӨӨД ЭРТХЭН ТААРААГҮЙДЭЭ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАДАГ

БҮЛТГЭР ХЭДЭН НҮДИЙГ НУЛИМСААР БУЛЖ

БҮР ДЭРГЭД МИНЬ ҮРГЭЛЖ БАЙ ГЭЖ ЗҮРХЛЭХГҮЙ

БҮДЭГ БАДАГХАН Ч ГЭСЭН ЭНЭ ЖАРГАЛТАЙ ӨДРҮҮДДЭЭ

БАЯРТАЙ ГЭЭД ЧАМАЙГАА ЯВУУЛЖ БАС ЧАДАХГҮЙ ЭЭ

ДЭРЭЭ НОРГОЖ ХОНООД ЧАМАЙГАА ИНЭЭМСЭГЛЭЖ УГТДАГ

ДЭРГЭД ҮГҮЙ ЧАМД ХИЧНЭЭН ТУНИВЧ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ЗАЯАНДАА ГОМДООД

ДЭЭВЭР НЭГТГЭЖ ЧАДАХГҮЙ Ч ЧИНИЙХЭЭ ИЛЧИНД

ДАССАН СЭТГЭЛЭЭ ДУЛААЦУУЛЖ БАЙЯ ДАА АМРАГ МИНЬ...



2009-09-04 20:11:29

Read More

БЭХЭРЭ "Яг одоо л..."

ЯГ ОДОО Л ЧАМАЙГ УЧИРГҮЙ ИХ САНАЖ БАЙНА

ЯВААД ОЧМООР ЭРХЛЭЭД ЗҮҮГДМЭЭР

ХҮЗҮҮНД НЬ ШИГДЭЭД ҮНСҮҮЛМЭЭР

ХҮСЛИЙН ЧИНЬ МАНАНД ТӨӨРМӨӨР...

ЯГ ОДОО Л БИ ЧИНИЙ НӨМРИЙГ ҮГҮЙЛЖ БАЙНА

ЯНАГ ХАЙРЫН ҮГСИЙГ ЧИНЬ ХАРАМГҮЙ СОНСМООР

ХАЯЖ ЧАМАЙГАА ЧАДАМГҮЙ ЮМ ШИГ

ХАЙРЛААД ДЭРГЭД ЧИНЬ БАЙМААР...

ЯГ ОДОО Л ЧИ ДЭРГЭД МИНЬ ИРВЭЛ

ЯМАРХАН БҮГДИЙГ УУЧЛААД ЗӨӨЛӨН ҮНСЭЛТЭЭР ШАГНУУЛМААР

ХЭЛЖ АМЖААГҮЙ ҮГСИЙГ ЧИНЬ ЧИХ ТАВИАД СОНСМООР

ХЭНЭГГҮЙ ЗӨРҮҮД ЗАНГ ЧИНЬ МАРТААД НЭГ ҮЗМЭЭР...

ЯГ ОДОО Л ХАЛУУ ТӨӨНӨСӨН ГАРААС ЧИНЬ АТГАМААР

ЯЛДАМ УРУУЛЫН АМТЫГ МЭДЭРМЭЭР

ХҮСЛЭЭ ТЭВЧСЭН ӨДРҮҮДЭЭ НӨХӨӨД ЖАРГАЛЫГ АМТАЛМААР

ХҮЛЭЭЖ ЧАДАШГҮЙ МЭТ ЭНЭ ҮДЭШ...

ЯГ ОДОО Л ...



2009-09-04 23:44:58

Read More

БЭХЭРЭ "Цөхрөл"

САНАСААН ГЭДЭГ ГАНЦХАН ҮГИЙГ ХҮЛЭЭСЭНСЭН СОНССОНГҮЙ

СЭТГЭЛ ӨВТГӨСӨН ҮГСЭД ЧИНЬ ДАХИАД БҮДЭРЧИХЛЭЭ

САР ДАГАСАН УЯРЛЫН ҮГС УТАА АДИЛ ЗАМХРААД

САЛАХ ЭГЭЭРЭХ ХОРВООГИЙН ҮНЭНТЭЙ ЭВЛЭРЬЕ ХОНГОР МИНЬ

ХЭЛЭХЭЭР ЗЭХСЭН ҮГСЭЭ БУЦААЖ ЗАЛГИАД

ХАЙРГҮЙ НЭГЭНД ДАСАХААР СЭТГЭЛЭЭ БИ ЭМХЭЛЬЕ

ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ ГУНДАЖ ХҮНИЙХ БОЛСОН ХОЙНОО

ХҮЛЦЭЛ ГУЙЖ НЭГЭНТЭЭ АНДЫН ХОЛБООТОЙ БОЛЪЁ АМРАГ МИНЬ

2009-09-05 00:30:47

Read More

БЭХЭРЭ 'Намайг битгий буруутгаарай"

ЗҮРХНИЙ ХАРАНХУЙ ХОНГИЛООР ЛАА БАРИН ТЭМТЧИНЭ

ЧИНИЙ ЗҮГ...

ЗӨРҮҮ ЗАМААР ЯВЧИХГҮЙГ ХИЧЭЭН АЛГУУРХАН АЛХАНА

ЧИНИЙ ЗҮГ...

ХАР САНААТАН ТЭНДЭЭС САЛХИ ШУУРГА ТАВИНА

МИНИЙ ЗҮГ...

ХАРАГДАХ ЗАМ ҮГҮЙ Ч СЭТГЭЛДЭЭ ИТГЭЭД МӨЛХӨНӨ

ЧИНИЙ ЗҮГ...

АРАЙХИЙН БИ ЗҮРХНИЙ ЧИНЬ ГЭРЛИЙГ ХАРСААН

ТЭРТЭЭД...

АЛГУУРЛАЖ УДАЛГҮЙ ТЭР ЗҮГТ ИТГЭЛТЭЙ АЛХЛАА

ГЭВЧ...

ТЭНДЭЭС ҮЛЭЭХ ХҮЙТЭН ЖАВАРТ БИ ЖИНДЧИХЛЭЭ

ТЭГЭЭД...

ТЭВЧЭЭРИЙН ДУСАЛ ЦАРЦАЖ ГЭРИЙН ЗҮГ ГЭЛДЭРЛЭЭ

ҮНЭНДЭЭ...

ДЭНДҮҮ ХОЛЫН АЯН БОГИНОХОН Ч ГЭСЭН ЯДАРСААН

ҮРГЭЛЖЛЭЭД...

ДАРААГИЙН АЯНГАА ХҮЛЭЭЕ ДЭЭ

НАМАЙГ БИТГИЙ БУРУУТГААРАЙ



2009-08-31 10:11:47

Read More

БЭХЭРЭ "Би ч хүнийх чи ч хүнийх гэхдээ..."

УХААЛАГ ДАРУУХАН ГЭРИЙН САЙН ЭЗЭГТЭЙ БАЙЛАА

УРМЫН ҮГИЙГ ХАНЬ МИНЬ ХАРАМГҮЙ ХАЙРЛАДАГ БАЙЖЭЭ

УРСАХ НУЛИМСАН ДУСАЛ ХОВОРХОН БАЙЖЭЭ БОДОХНЭЭ

УУХ ДАРСНЫ ХЭМЖЭЭ БАГА БАЙСАН САНАГДАНАА

ӨНӨӨДӨР БҮГД ЭСРЭГЭЭРЭЭ МЭТ

ӨРӨӨЛИЙН ӨВӨРТ ЖАРГАЛТАЙ МИШЭЭГЭЭД

ӨӨД УРУУГҮЙ ТОНГОЧИЖ ТҮҮНЭЭС ХАЙР ЭРЭЭД

ӨМСӨЖ ЗҮҮХ БҮХНЭЭ ТҮҮНД ТААРХУУЛАХЫГ ХИЧЭЭГЭЭД

ХАНЬ МИНЬ НАДАД МУУ САНАХГҮЙ НЬ САЙХААН

ХАРУЙ БҮРИЙ БОЛТОЛ АЖИЛЛААД НАМАЙГ АНЗААРАХ БИШ

ХЭРВЭЭ НЭГ САЙН ХАРВАЛ

ХУУЧИН ЭХНЭР НЬ ТАНИГДАХЫН АРГАГҮЙ БОЛСОНЫГ МЭДЭХСЭН

ЯДАРСАН ТЭР МИНЬ ОРОНДОО ШУРГАЛААД ХУРХИРАХ СОНСДОНО

ЯГ ӨДӨР НЬ БИ ТЭНД ДУУ АЛДАН ХАШГИРЧ БАЙСАН ӨӨР НЭГЭНТЭЙ

ЯВААД УДААГҮЙ ХАЛУУН ОРОМ НЬ ХӨРӨӨГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭХ ШИГ

ЯНАГИЙН АМТЫГ НЬ САНААД МАРГААШИЙГ ЯАРАН ХҮЛЭЭХ ШИГ

ГЭВЧ ОДОО ТЭР МИНЬ ЭХНЭРЭЭ ЭНХРИЙЛЖ БАЙГАА ДАА

ГЭГЭЛЗЭН НАМАЙГ БОДОЖ БАЙГАА БОЛОВ УУ НАД ШИГ

ГЭРГИЙГЭЭ ХАРААД УМАРТЧИХАА БОЛОВ УУ БУСАД ШИГ

ГУНИГТАЙ Ч ЮМ ШИГ ГЭХДЭЭ МАРГААШ БОЛНО ЧИ ИРДГЭЭРЭЭ ИРНЭ

НӨХРИЙНХӨӨ ӨВӨРТ ОРООД ГАРЫГ ДЭРЛЭХДЭЭ БИ ЧАМАЙГАА САНАНА

НӨМӨР НӨӨЛӨГ ХАЙР ХАЛАМЖИЙГ ЧИНЬ ҮГҮЙЛНЭ

НҮГЭЛ ГЭЖ ХИЧНЭЭН БОДООД СЭТГЭЛЭЭ БИ ТАТАЖ ДИЙЛЭХГҮЙ

НАСНЫ ХАЙР ГЭЖ ХИЧНЭЭН ЯРИАД ЧИ БИД ХАМТ АМЬДРАХГҮЙ ЭЭ...



2009-09-02 08:46:53

Read More

БЭХЭРЭ "Чадахгүй ээ"

Нулимс гашуун байна гээд чиний араас нэхэл болохгүй ээ

Нүгэлгүй л юм энэ хайр гэж зөвтгөж чамайг гэхгүй ээ

Санаж байна өөрийгөө зовоож яана гээд хайранд бууж өгөхгүй ээ

Сэхүүн залуу л байсан юм гэж хийсэн бүхнийг чинь цагаатгаж бүр чадахгүй ээ

Хайрласан он жилүүд минь дэндүү урт юмсан гэж хүлээсэн өдрөөр амьдралаа хэмжүүлэхгүй ээ

Хагацаж л байдаг учирч л байдаг орчлон гэж харгис бүхнийг өршөөхгүй ээ

Анхны минь бүхнийг авсан шүү дээ гэж анзаарч чамайг ширвэхгүй ээ

Алдаж л байдаг онож л байдаг хорвоо гэж эрхэлж бүр очихгүй ээ



2009-07-18 20:34:29

Read More

БЭХЭРЭ "Хуучин хайр"

Хэзээ ч билээ дээ чамдаа ямар ч их хайртай байсан юм

Хүлээж догдлоод яасан ч их баярладаг байсан юм

Хайр гэгчийн анх удаа амталсан болохоор тэр байх даа

Хамаг бүхнээ чамдаа анх зориулсан болохоор тэр байх даа,,,

Олдсон тэр л хайраа ямар ч их нандигнадаг байгаа вэ дээ

Од олчихсон л юм шиг ямар их аз жаргалтай байгаа вэ дээ

Одоо тэр бүхнээс надад гашуун дурсамж ганихарсан сэтгэл л үлдэж

Очоод уулзах хүслээс цаашгүй шаналсан зүрх л үлдэж

Би чамайгаа хайрлахдаа эрдэнэ олчихлоо гэж санасан сан

Баяр жаргалын алтан түлхүүрээ мөн гэж таньсан сан

Бусдын шунаг нүднээс хамгаалж байсан эрдэнэ минь харин

Бүлээцэж ядаж байсан горхины чулуу байж дээ

Гомдож зүхээд хичнээн шөнө дэрээ норголоо доо

Гашуун нулимсаа хатаах гэж хэдэн лонхтой нөхөрлөлөө дөө

Ганцаардсан зүрх ханиа нэхээд нойр хулжаахын үесд л

Галзуурал бардамналаар солигдож бусад зүрхнээс өшөөгөө авна гэнэ



2008-11-16 19:44:43

Read More

БЭХЭРЭ "Хэнийг юм бол доо"

Яг одоо л хэн нэгнийг ихээр санаад байна
Ягаахан хөнжилдөө ганцаардаад байна
Ялдамхан уруул халамжтай тэврэлт
Яг одоо үгүйлэгдээд
Яасан их ганцаарданав дээ би...

2008-11-15 02:07:48

Read More

БЭХЭРЭ "Би чамд хайртай"

Түүнээс минь зурвас ирж байна

Тэсэлгүй ихээр санаж байна гэнээ

Түрүүхэн ирсэн бүгдийг бас дахин дахин уншлаа

Тэврээд хэлж байх шиг дотно сэтгэл төрлөө

Болзоонд гарахын өмнө хэд хэдэнтээ тольдлоо

Бүхнээс хөөрхөн харагдах гэж хичээн хичээн будлаа

Бэлзэг юугаа тохируулан сонгон байж зүүлээ

Бэтгэрч санасан сэтгэлдээ мөч бүхнийг тооллоо

Уярч догдлоод чамдаа нисэх шувуу шиг очлоо

Удаан хүлээсэн чинь хоёр гардан өргөлөө

Уйтгарын гуниггүй хайрандаа шатан байж учирлаа

Уулзах хоромд хугацааг гүйлгэсэн мэт өнгөрлөө

Үнсэлт юугаараа төгсгөл хийж салж ядан явлаа

Үргэлж хамт баймаар давруу сэтгэл төрлөө

Үүлэнд хөвөх мэт жаргалтай мөрөөдөлийн мананд автлаа

Үгүйсгэж бас чадамгүй хайрын галд шатлаа



2009-09-05 19:00:47

Read More

БЭХЭРЭ "Хүнийх боллоо"

БОЛОХГҮЙ ГЭЖ БОДСОН Ч АЛХААД ОРЧИХЛОО

БОР БОРХОН ЗҮРХ МИНЬ ТҮГШИН ТҮГШИН БАЙВЧ

БИ ТҮҮНД ХАЙРТАЙ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ МЭДЭН МЭДЭН ХУУРСААР

БУЦАХ ЭРХГҮЙ ЭНЭ Л ХААЛГААР ОРЖ ЯВЧИХЛАА

ТЭМҮҮЛЭХ ХАРЦААР НАД РУУ ХАЙР АСУУН АСУУН ЗОГСОО

ТЭРХЭН АМРАГАА ХАРАН ХАРАН МЭЛМЭРСЭЭР

ТЭРГҮҮН БУУРАЛ ААВЫХАА ИТГЭЛТ ГАРТ ХӨТЛҮҮД

ТЭРТЭЭТ ИНЭЭМСЭГЛЭН ЗОГСОО ХАРЬ ЗҮРХ РҮҮ ЯВЛАА

ЗҮРХЭЭ ХАРИН ЧИНИЙХЭЭ НЭХЭЛ ХАТУУ ХАРЦАНД ҮЛДЭЭГЭЭД

ЗҮГЭЭР Л ХООСОН БИЕЭ АВААД ХҮНИЙХ БОЛЛОО

ЗЭРВЭС ЗЭРВЭСХЭН ЧИНИЙХЭЭ ДОГОЛОН НУЛИМСЫГ ХАРСААР

ЗЭГЭЛ СААРАЛ ОРЧЛОНГИЙН ХАТУУ ҮНЭНД БУУЖ ӨГЛӨӨ

ХАРИН ЧИНИЙХЭЭ ЗҮГ ХАЙРЫН ХАРЦААР СҮҮЛИЙН УДАА

ХЭЭНЦЭР ЧАМИН БЭЛЗЭГЭНД ДӨНГӨЛҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ХАРАН ХАРАН АВЪЯ

ХҮЛЭЭЖ ЧАДАЛГҮЙ ИТГЭЛ АЛДАН ХАЙРГҮЙ НЭГНИЙХ БОЛСОНДОО

ХҮЛЦЭЛ ӨЧИН ӨЧИН ЧАМДАА ЗҮРХЭЭ Л ҮЛДЭЭГЭЭД ЯВЪЯ ДАА...



2009-09-29 20:17:07

Read More

Нууцхан учрал

Үүд нээгдэж цээж нүцгэн залуу

Үгийн зөрүүгүй озож хэл юуг минь сороод

Хэнхдэг цээжээр гар нь эзэн нь юм шиг тэнүүчилж

Хэлэх үггүй зөвхөн аахилах чимээ л сонсдоно

Богино банзалын хормой эцэстээ хүртэл шуугдаж

Бадриун чилгэр цээж хүүхний уруулд норж

Халхавч болсон хувцас тээр болон шалаар хөглөрч

Халж норсон биес нэгэндээ хүсэн шүргэлцэнэ

Сэлгүүцэн буй уруул доошлох тусмаа амттай

Сүүмийж бүүдийсэн нүд тачаалын мананд хөвөн жаргалтай

Хүдэр залуу аагийн эр бие чангарч

Хүүхэн хонгор бүсгүйн эм бие нороход

Хүлээсэн мөч болсныг совин юугаар анзаарч

Хүслийн гайхамжигт булаг руу сүлэн орох нь таашаалтай..



2009-09-06 02:07:27

Read More

БЭХЭРЭ "Яв даа"

ДУРЛАЛЫН САЙХАН АМТАНД СОГТСОН ӨДРҮҮДИЙН САЙХНЫГ МАРТАХГҮЙ

ДУУ ШИГ ЧАМД ХӨГЛҮҮЛЖ ЯВСАН ЖАРГАЛТАЙ МӨЧҮҮДЭЭ МАРТАХГҮЙ

ДАССАН СЭТГЭЛДЭЭ ХӨТЛҮҮЛЖ ҮҮР ЦАЙЛГАСНАА МАРТАХГҮЙ

ДЭРГЭД БАЙСАН ЧАМАЙГАА ТҮЛХЭЭД ЯВУУЛСАНДАА ХАРАМСАХГҮЙ

ХҮНИЙ ГАЗАР НУТГАА САНАСАН ХҮСЭЛД ЧАМД ДАСГАА БАЙЛГҮЙ

ХҮЛЭЭСЭН ЗҮРХ НАДААС ҮРГЭСЭН ГУНИГ НӨМӨР ХАЙГАА БАЙЛГҮЙ

ХЭНЭГГҮЙ ЗАН ЗӨӨЛӨРЧ ХЭСЭГХЭН Ч ГЭСЭН ЭЭНЭГШЭЭ БАЙЛГҮЙ

ХҮРЭЭД ЗОГСОХ БУУДАЛ ДЭНДҮҮ ОЙРХОН БОЛОХООР ҮРГЭХ СЭТГЭЛ ТӨРЛӨӨ

ЯВ ДАА ГЭЖ БАЙГАА ДЭЭР МИНЬ

ЯГ ОДОО Л ХОЛД ДОО ХОНГОР МИНЬ

ЯРУУ ХАЙРЫН ЭЗНЭЭ ӨӨР ЗҮРХНЭЭС ХАЙ ДАА



2009-09-10 14:22:22

Read More

БЭХЭРЭ "Чиний л төлөө"

УУГААД ДУУСДАГГҮЙ ДАРС ШИГ

УЛААХАН УРУУЛЫН АМТАНД БИ СОГТЧИХСОН

УНАЧИХААД ГАРЧ ЧАДДАГГҮЙ ШАВАР ШИГ

УХААНГҮЙ ХАЙРАНД ЖИВЧИХСЭН

ТАСРААД УНАЧИХНА ГЭЖ АЙСАНГҮЙ

ТАТААД ГАРГАЧИХААСАЙ ГЭЖ БОДСОНГҮЙ

ХАРАНХУЙ ОЙД ТӨӨРЧИХ ШИГ

ХАРАХ НҮДЭЭ ТАС АНИАД ЗҮТГЭЧИХСЭН

ХАМАГ БҮХНЭЭ ЗОРИУЛААД БАЯН ХҮН ШИГ

ХАДГАЛАХ ЗҮЙЛГҮЙ ЯДУУРЧИХСАН

ҮХЭЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭЖ ТҮГШСЭНГҮЙ

ҮГҮЙРЧИХЛЭЭ ГЭЖ САНДАРСАНГҮЙ



2009-09-29 20:20:21

Read More

БЭХЭРЭ "Нууц гэж"

НЭГЭН ЦАГТ АЛДАРТАЙ Ч БАЙСАН МЭТ

НЭРИЙГ МИНЬ БҮГД МЭДДЭГ БАЙСАН МЭТ

НЭМЭРГҮЙ НӨХӨД ОЛОН Ч БАЙСАН МЭТ

УЙДЧИХАА ЮУ БИ ЭНЭ АМЬДРАЛААС

УРАГШАА БИШ ХОЙШОО АЛХАА ЮУ

УЛИГЛАСАН БҮХНЭЭС ЗАЛХЧИХАА ЮУ

ЖИНХЭНЭ НАЙЗ ГЭЖ БУРУУ ТАНЬСАН МЭТ

ЖАРГАЛТАЙ БАЙНА ГЭЖ ЗОВЛОНГ ДУУДСАН МЭТ

ЖАМААРАА ХОРВООГ СӨРЖ ГҮЙСЭН МЭТ

ЗАЛХАА ЮУ БИ ЭНЭ БҮХНЭЭС

ЗАРИМААС НЬ МАРТАХАА ХҮСЭЭ ЮУ

ЗАМЫН ТАНИЛ ГЭЭД ЗУГТАХ ГЭЭ ЮУ

ШИДСЭН ЧУЛУУ ЭРГЭЭД НАМАЙГ ХӨӨХ МЭТ

ШАНАЛГААТ БОДОЛ УНДРАН ГАРАХ МЭТ

ШУУГИАНТ АМЬДРАЛЫГ ОР ТАС МАРТМААР ГЭХДЭЭ...



2009-09-29 20:18:36

Read More

БЭХЭРЭ "Итгэл өгөөч"

ЗОВЛОНД ХАЙРЫН ТҮҮХИЙГ НЭГЭЭР НЭМЧИХ ВИЙ ГЭЖ

ЗҮГГҮЙХЭН ЗҮРХЭЭ ЭНҮҮХЭНД НУУН ЦААШ ДАЛДЛАХ ЮМ

ЖАВАРТАЙ САЛХИ ҮҮРЛҮҮЛЖ МӨСӨН ХОНГОЛ БОЛГОЧИХ ВИЙ ГЭЖ

ЖАРГАЛ ХҮССЭН ЗҮРХЭЭ ЦАГДАН ЦААШ ХОРИХ ЮМ

МУУ ХҮН БИШСЭН ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХИЧНЭЭН ЯТГАВЧ

МАРГААШИЙН ГУНИГИЙГ БОДОЖ ИТГЭЛ ТЭЭГЛЭН ЗОГСООХ ЮМ

ХАЛАМЖИТ ЭНРХИЙ ХАРЦАНД ТОРЖ БҮДРЭЭД ЗОГССОН Ч

ХОЙЧИЙН ХАГАЦЛЫГ САНАН ЗӨН НАМАЙГ СААТУУЛАХ ЮМ

ХАЙРАА БҮТНЭЭР НЬ ЗОРИУЛАХ ИТГЭЛИЙГ

ХАЖУУД БАЙХГҮЙ Ч ХАМТ МЭТ ТЭВЧЭЭРИЙГ

ХАЛАМЖИНД СОГТОН ИЛҮҮЧИЛЭХГҮЙ УХААНЫГ

ХАМГИЙН ТҮРҮҮНД НАДАД ХАЙРЛАХ ИТГЭЛИЙГ ӨГӨӨЧ



2009-09-29 20:16:29

Read More

БЭХЭРЭ "Монгол эрс"

УУЛЫН ЦААНА ОМГОЛОН МОНГОЛ ЗАЛУУС БИЙ

УС УСЫГ ТУУЛВАЛ ТЭДНИЙГ ТА ХАРНАА

ХАРАХ БАРДАМ НҮДЭНД НЬ ТЭМЦЛИЙН ОЧ БУУРААГҮЙ

ХАМГААЛАХ ЗОРИГ ТЭВЧЭЭРТ НЬ ЭРЭМГИЙ ЗАН НЬ ХАДГАЛААСТАЙ

МОРИН ДЭЛЭН ДЭЭР ХӨНДӨЛДӨӨД УРТЫН ДУУ АЯЛААСТАЙ

МЭНД ҮГИЙН ЗӨРҮҮД ШҮЛГЭН ХАРИУ БАРИАСТАЙ

УУЖУУ ТАЙВАН ЗАНД НЬ УЯРЧ ХӨГЛӨГДӨӨД САЛАМГҮЙ

УХААНТ МЭРГЭН ҮГСЭД НЬ ХЭЛЭХ ХАРИУ ОЛДОМГҮЙ

СУГАЛДАРГАЛЖ ӨМССӨН ДЭЭЛИЙН ЦААНААС ЭР БИЕ ТОДОРООСТОЙ

СҮҮМИЙЖ ШИРТСЭН ХАРЦАНД ИРЭЭДҮЙН ЗАМ ГЭРЭЛТЭЭСТЭЙ

ШҮТЭЖ ТАХИХ БУРХАНГҮЙ Ч

ШИЛИЙН БОГДДОО МӨРГӨДӨГ ХАРЧУУД

ЭР БЯРАА ГАЙХУУЛАН АЗИЙН ЦЭЭЖИНД НУТАГЛАДАГИЙМ

ЭРЭМГИЙ ЧАДЛАА МАНДУУЛАН МОНГОЛЫН ТАЛД АМЬДАРДАГИЙМ.



2009-09-05 19:34:41

Read More

БЭХЭРЭ "Нууц амрагтаа"

Утас чичирхийлэн дуугарна дугаарыг нь харлаа

Уянгаа ажил гэсэн хуурамч нэрэн дор чиний дугаар

Учиргүй сандарснаа ханьдаа харуулахгүй гэж...

Өмнөөс нь харсаар байна уу ажил гараа юу гэлээ

Өө чи дахиад л уулзаж чадахгүй юм уу

Өчнөөн удаан хүлээлээ ш дээ гэх танил хоолой

Найз нь өнөөдөр шөнийн ээлжинд гарч чадахгүй нь ээ

Нөхрийн маань төрсөн өдөр болоод гадуур явж байна

Нараагаас ч юм уу Чимгээгээс асуугаад үз дээ за баяртай

Сэтгэл дундуур байгаа нь илт за за гэж үглээд утсаа салгахад нь

Салганасан гараа хараад өөртөө дургүй хүрч

Саяны ярьсаныг маань сонсчихоогүй байгаа гэж сэрэмжлэн нөхөр рүүгээ харлаа

Жаахан халамцсандаа юу ч анзаарах сөхөөгүй

Жаргалтай инээн нүдээ ирмээд

Жүнзтэй архи угсаруулан хөнтөрнө

Хүйтэнд аягүй бол гадаа зогсоод хүлээсэндээ

Хүрээд очиж чадахгүй гэдгээ эртхэн хэлчихдэггүй

Хүнийг ч хүлээлгээд өөрөө ч эвгүй байдалд ороод

Нөхрөөсөө гарахгүй халамжийг магадгүй түүнээс хайдаг байх

Нөхөж дутуугаа гүйцээх гэсэн аминчхан бодол явдаг байх

Нөмөрт нь хэвтэхдээ би жаргалтай байдагаа л мэдэрдэг

Хүсэж хүлээсэн харцыг түүнийхээ л нүднээс хараад

Хүнийх болчих вий гэсэн хар хааяа төрдөг ч

Хайртай гэсэн үгнээс нь давхийн цочоод зугтчихмаар санагддагсан



2008-11-14 17:07:19

Read More

БЭХЭРЭ "4 мөрт"

Шийдэж ядан шөнөжин хөрвөөдөгийг чинь мэдэрсээн
Шүүрс алдан харц буруулдаг болсныг чинь анзаарсан
Ширүүн загнаад хаяаад явахгүй зангийг нь мэднээ
Шаналсан царайг чинь удаан харж чадашгүй нь баяртай

2008-11-12 14:12:42

Read More

БЭХЭРЭ "4 мөрт"

Тиймээ би дурлалдаа шатсан тэнэгхэн нэгэн бүсгүй
Түүнийхээ төлөө үхэхэд бэлэн баатарлаг нэгэн охин тэнгэр
Тэгэхдээ би шаналж ганцаардсан дурлалын нэгэн хэлтэрхий
Тэвэрт нь үлдэхийн тулд бүхнээ зориулахыг хүссэн гал халуун эмэгтэй

2008-11-13 14:13:28

Read More

БЭХЭРЭ "4 мөрт"

Дотогшоо нууж амьдарнаа чамайг санасан гунигаа
Догдлол баяраа харин би бүхний өмнө гаргана
Давж бүр илүү амьдарнаа чамтай байсан үеэсээ
Дараагийн хайр миний заяаны хань байх болно

2008-11-12 12:19:57

Read More

БЭХЭРЭ "Мартагдсан мэдрэмж /үргэлжлэл/"

...Ирэхгүй дээ юунд хүлээдэг юм

Ийм орой цэцэг хаанаас олдох вэ дээ

Зүрхэн гал ч яаж асаах юм билээ

Зүггүй ч юм даа би жаахан хүүхэд шиг

Ирэхгүй гэж бодсон хэрнээ гэгэлзээд

Ийш тийшээ холхин цонхоор сэмхэн харна

Арван хоёр цаг тэг тэг минут

Арай ч дэндүүлчихсэн юм бол уу

Их зантай хүүхэн гэж бодож байгаа юм биш байгаа

Илүү маягтай гээд дооглож байгаа болов уу

Утас жингэнэлээ зүрх түг түг

Урьтаар дугаарыг нь хараад

Хэн гэдгийг нь мэдсээр хэрнээ

Хирдхийж цочоод биеэ хураачихав

Дахиад л утас дуугараад эхэллээ

Дуут шуудан ирлээ хөөрхий

Сандарч байгаа ч жигтэйхээн

Салганаж байгаад уншлаа даа гэмтэн шиг

Цонхоороо хар даа гэнээ яанаа

Цохилох зүрх минь амаараа гарахнээ

Сониуч зан маань дийлээд

Сэмхээн цонх руугаа мөлхлөө дөө

Хорь гарсан хүүхэн ингэж хөглөж байх ч гэж дээ

Хүсээгүй юм бол юундаа тэгж аальгүйтлаа даа

За өнгөрсөн хэргийн эзэн би юм чинь

Завсар гаргаад цонхоороо харлаа

Тиймээ сэтгэл хөдөлмөөр уйлмаар

Тэвчээр алдан баярлаад доороо дэвхцлээ

Даарч догдолоод намайг хүлээсэн тэр л залуу

Дэндүү их хайрыхаа илэрхийлэл болгож

Гал улаан сарнайгаар зүрх зулан бэлджээ

Ганцхан ширхэгийг гартаа бариад

Амандаа миний нэрийг аяархан шивнээд нүдээ аньжээ

Аргадсан хайраа авч чадах болов уу гэж зүрх алдан зогсжээ

Тэр их хайранд би юу ч амлаагүй юу ч хэлээгүй

Түүнийхээ зөөлөн уруулыг л амтлан үнссэн дээ



2008-11-17 15:44:43

Read More

БЭХЭРЭ "Мартагдсан мэдрэмж"

Надад нэг мессеж ирлээ

Намайг санадаг хүн нь ажил гэрийхэн л байдаг хойно

Яаралгүй очоод утсаа нээгээд уншлаа

Яагаад ч юм сэтгэл хөөрөөд явчихлаа...

Өөрт чинь би сайн болчихоод

Өр зүрхний үгээ хэлж зүрхлэлгүй өдий хүрчихлээ

Намайг багтааж авах зай

Нандин зүрхэнд чинь бий болов уу гэнээ

Миний таньдаг хүн байна

Мэдээж бас надад таалагддаг

Хариу бичих гэж яарлаа

Харин юу бичихээ мэддэггүй ээ

Надаар тоглоод байгаа юм уу даа

Найз нь ийм тоглоомонд дассчихсан цэг

Яг ингэж бичээд

Явуулж орхилоо доо өнөө дурлагч руу

Төд удалгүй хариу нь ирлээ

Тэсвэр алдан хурдхан нээлээ

Ухаангүй дурласан сэтгэлээ батлахын тулд

Улаан гал руу ч ороход бэлэн гэнэ

Тэвчиж хүлээсэн сэтгэлийг нь ойлгож

Түүнийг хариуд нь хайрлаач гэжээ

Би ер нь юундаа ингэж ичиж улайн сандарна вэ

Бяцхан утсанд ирсэн мессеж уншсан төдий шүү дээ

Дугуй тольныхоо өмнө

Дуу аялан хэд эргэлдлээ

Ажаад байхнээ би их дажгүй юмм

Аятайхан бие дажгүй царайтай

Дараагийн мессеж ирж байгаа бололтой

Дохио нь дуугарч намайг цочоолоо

Сандаран гүйж очоод

Саяны бичсэнийг нь гүйлгэн уншлаа.

Хариу яагаад бичихгүй юм байгаа юм бэ?

Хайрласан сэтгэлийг минь ойлгохгүй байна гэж үү ?

Одоо ч гэсэн танайд очоод өөрийн хайраа

Огтхон ч эргэлзэх юмгүй илчилнэ гэнээ

Гэнэт саваагүй зан хөдөллөө

Гэгэлзсэн сэтгэлэээ салхинд хийсгэчихлээ

Тэгээ хүрээд ир

Тэгэхдээ бүр тэвэр дүүрэн улаан сарнайтай ир

Цонхны минь доор зүрхэн гал асаа нүдээ аниад

Цохилох зүрхэндээ гараа наагаад миний нэрийг хэлээрэй

Ингэж бичээд сенд дарчихлаа

Ичих зүггүйтэх хоёр давхцчихлаа

За яадгийм өнгөрсөн

Заяагаараа болог харж л байя.



2008-11-12 10:24:23

Read More

БЭХЭРЭ "Бардам зан"

Гарахдаа намайг сонсог гэсэн хаалгаа саваад одлоо

Галзуурсан мэт зүрх минь цээжиндээ багтаж ядан тэлчилнэ

Гараас чинь зүүгдээд битгий яваач гээд цурхирмаар гуймаар

Ганцхан бардам зан минь хөл тушаад босгосонгүй дээ.

2008-11-11 19:31:28

Read More

БЭХЭРЭ "Нууц амрагийн өчил"

Урьд шөнө чамайг хүлээгээд цурам ч хийсэнгүй

Угтаа бол чи минь эхнэртэй шүү дээ

Эхэндээ чамайг эхнэртэй гэдгийг мэдсээр байж уулзалдсансан

Эцэстээ харин өөрийгөө шаналалын далайд живүүлчихлээ...

Хамт байх хугацаа дэндүү богинохон санагдаад

Хайртай эхнэрт чинь атаархаж өнчин дэрээ тэврэнэ

Утас чинь дуугарч дугаарыг нь чи хараад

Урууландаа долоовроо хүргэн чимээгүй команд өгнө

Сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэхгүйг хичээн

Сандчин тайлсан хувцасаа нэг нэгээр нь өмснө

Хааяахан нэг халамцаад чамайг дуудахыг хүсдэг ч

Хүнийх болохоор чинь эмээгээд согтуу ухаандаа мэгшинэ

Бардам хэлнээ би сайхан хүүхэн

Баруун солгойгүй хөглөрөх залуусаас бурууг нь сонгочихоод зовж яваа юм

Уулзахгүй гэж өөртөө зөндөө амладагсан

Улаан сарнай уяраасан үгст чинь нэг л мэдэхэд хайлчих юм

Намайг хууран авчирдаг үнэтэй бэлэгнээс чинь уйдаж дээ

Нэгхэн минут ч гэсэн хамт байвал юунаас ч үнэтэй байхсан

Заримдаа би уулзъя гэсэн залуустай болздог ч

Зав л гарвал чамайг бодоод өмнөх хүндээ гэмтэй мэт санагддаг

Чанга дуугаран эхнэртэй хэрнээ чи минь намайг харддаг

Чамайгаа надад хайртай юм байна гэж тэр болгонд би битүүхэн баярладаг

Бүлтгэр 2 хүүг чинь өнчрүүлнэ гэх мунхаглал надаас гарахгүйг чи мэднэ

Бодвол тэр занд минь талархаж явдаг байлгүй дээ.

Хайртай сууна гэж надад горьдлого төрүүлдэггүйд чинь би гомддоггүй

Хагацах нэг өдөр бий гэдгийг харин хэн хэн маань мэднэ.



2008-11-11 11:49:53

Read More

БЭХЭРЭ "Хаана байна?"

Урсах нулимсыг минь арчих гар хаана байна ?

Урдаас минь ширтээд хайр өгүүлэх нүд хаана байна?

Удаан зөөлхөн үнсэх уруул хаана байна?

Уянгын дуунд хамтдаа бүжиглэх хайр минь чи хаана байна?

2008-11-05 10:14:37

Read More