Thursday, October 29, 2009

БЭХЭРЭ "Сохорсон хайр"

Цэнгээний газар архи ууж байна хүрээд ир

Цэвэрхэн аятайхан хувцаслаарай найзууд олон байна шүү

Цэнхэр даашинз чинь чамд зохидог тэрийгээ өмсөөд

Циркийн ийшээ таксидаад ир

Захирангуй хоолойгоор утасны цаана ганцаараа яриад

За гэхийн завдалгүй утсаа салгах чимээ гарлаа

Задгай энгэртэй гэж ээждээ зэмлүүлдэг даашинзаа өмсөөд

Захиалсан таксигаа хүлээх зуур уруулаа час улаанаар будав

Гарахын өмнө толины өмнө нэг эргэлдлээ

Ганган хувцасласан дэгжин охин үгүй ээ хүүхэн

Гартаа үнэтэй утас алт монет зүүсэн

Галын өнгөт уруултай таачаангуй бүсгүй

Утсаа нь байна байна дуугаран

Ууртай дуу гарч хаана явааг нь шалгаана

Учиргүй сандарсан бүсгүй зайлуул

Урагш тонгойн жолооч ахаас түргэн явахыг гуйна

Хүрэх газраа ирээд сандаран мөнгөө төлж

Хариултаа авалгүй харайн одлоо

Хагас хүрэм сугалдаргалсан том биетэй залуу

Хаачихдаг юм бэ зөндөө хүлээлээ гэсээр үнсэж буй харагдана

Гэрэвшсэн янзтай бүсгүй хайрлан харна

Гадуур хувцасыг нь тайлж үйлчлэгчид өгөхдөө залуу

Гал халуун биеийг нь эрээ цэрээгүй хараад

Гараас нь хөтлөн VIP-рүү зүглэнэ

Өрөөн дотор дүүрэн хүн

Өөрийг нь ирлээ гэж анхаарах ч үгүй

Өрөвдөлтэй сулхан дуугаар сайн байцгаана уу гэхэд

Өө хүрээд ирсэн үү найз охин чинь гэцгээж сая л харлаа

Хөлчүүрхсэн эрчүүдийн өлөн нүд цээжээр нь тэнүүчилж

Хөхөртлөө будсан хүүхнүүд янз муутайхан харцгаана

Хүмүүсийн дундуур уухичуулан зүтгэсээр

Хоосон суудалд сууж уртхан амьсгаа авав

Ширээн доогуур залуугийн гар тэнүүчилнэ

Шивнэн амьсгаадан хүсэж байгаагаа хэлнэ

Шүлсдэн хазан үнсэхийг оролдоно

Шүүрс алдан бүсгүй жаргалдаа инээмсэглэнэ,,,

Үргэлжлэл бий



2009-06-12 17:10:21

0 comments:

Post a Comment