Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Намайг битгий үзэн ядаарай"

Тэр их хайрыг чинь хайрлаж чадаагүй

Тэнэг намайг уучлаарай

Тэвчээрийг чинь алдуулж зөндөө уурлуулсандаа

Тэгэх болгонд хүлээцтэй байсан уужуу занд чинь баярлалаа

Хар шөнөөр чихэр идмээр байна гэж

Хөөж гаргачихаад хэнэггүй хүлээдэг

Хайсан юмаа олсонгүй гэхээр

Харааж загнаад дахиад л гаргана

Хаяахан нэг найзуудтайгаа томоогүйтэж

Харуй бүрийгээр гэртээ ороход

Халуун хоол аягалж өгөөд

Хажууд суугаад эрхлүүлж байдагсан

Тэгэхэд би жаргалтай байгаагаа мэддэггүй байж дээ

Түшигтэй чамайгаа ад үзэж

Тэнэглэж сав л хийвэл туниад

Тэвчээргүй аашилж хувцасаа чирнэ

Оройтож ухаарлаа даа чамайгаа түлхчихээд

Очоод тэврүүлэхэд дэндүү холдчихож

Ойворгон залуу насны аашнаас минь болоод

Одоо чи минь хүнийх болчихож

Би чамайгаа юунд ч буруутгахгүй

Битгий намайг мартаарай ч гэж гуйхгүй

Би чамааасаа ганцхан юм л гуйна

Битгий намайг үзэн ядаарай



2008-09-30 17:11:42

0 comments:

Post a Comment