Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Хуучин хайр"

Хэзээ ч билээ дээ чамдаа ямар ч их хайртай байсан юм

Хүлээж догдлоод яасан ч их баярладаг байсан юм

Хайр гэгчийн анх удаа амталсан болохоор тэр байх даа

Хамаг бүхнээ чамдаа анх зориулсан болохоор тэр байх даа,,,

Олдсон тэр л хайраа ямар ч их нандигнадаг байгаа вэ дээ

Од олчихсон л юм шиг ямар их аз жаргалтай байгаа вэ дээ

Одоо тэр бүхнээс надад гашуун дурсамж ганихарсан сэтгэл л үлдэж

Очоод уулзах хүслээс цаашгүй шаналсан зүрх л үлдэж

Би чамайгаа хайрлахдаа эрдэнэ олчихлоо гэж санасан сан

Баяр жаргалын алтан түлхүүрээ мөн гэж таньсан сан

Бусдын шунаг нүднээс хамгаалж байсан эрдэнэ минь харин

Бүлээцэж ядаж байсан горхины чулуу байж дээ

Гомдож зүхээд хичнээн шөнө дэрээ норголоо доо

Гашуун нулимсаа хатаах гэж хэдэн лонхтой нөхөрлөлөө дөө

Ганцаардсан зүрх ханиа нэхээд нойр хулжаахын үесд л

Галзуурал бардамналаар солигдож бусад зүрхнээс өшөөгөө авна гэнэ



2008-11-16 19:44:43

0 comments:

Post a Comment