Thursday, October 29, 2009

БЭХЭРЭ "Сохорсон хайр...3"

  • Бүсгүй угаалгын өрөө зүглэж
  • Бүдчин сандчин залуу ор луу гүйн очно
  • Бүтээлгэн доороос нь улаан дотор хувцас олоод
  • Буланд байсан хогийн саванд далдалж орхиод гүнзгий амьсгаа авна

Удалгүй хаалга онгойн бүсгүйн чилгэр хөл

Ус нь дусалсан нойтон үс

Ухаалаг тунгалаг даруухан харц

Урдаа гарнаас өөр халхавчгүй халхын нэгэн үзэсгэлэн

Сөхөрч суугаад залуу хумбан хөхийг нь базална

Сөөм газар ч үлдээлгүй нэгд нэгэнгүй үнсэнэ

Сөөнгө баргиа хоолойгоор сайхныг нь бахдаж үглэнэ

Сандран тэвдэн хувцасаа урах нь холгүй тайчина

Болгоомжтой энхрийхэнээр хайрыгаа тэврээд ор руу очино

Ботгон хоёр нүд нь хүлцэнгүй зөөлөн уярмаар үнсэнэ

Бадарч гарах хүсэл нь тэвчишгүй их энхрийлнэ

Биес нийлж нэгэн хэмнэлд орно

Эм хоолой уянга нэмэн эгшиглэнэ

Эр цогцос чадал орон хөглөгдөнө

Эрхэлж жаргасан хос улаан даашинзтыг анзаарахгүй

Эгдүүцэж зэвүүрхсэн хорт харц тэднийг чичлэн зогсоно

Гадны хүн байгааг хараад бүсгүй уулга алдан цочино

Гартаа таарсан эдээр биеэ хаахыг оролдоно

Гайхаж сандарсан харцаар бүсгүйг нэг залууг нэг харна

Гэнэтийн бүхэнд сандарсандаа залуу нүүр хийх газаргүй

Улаан даашинзт ёзтой аргагүй инээгээд

Уржигдар орхисон дотуур хувцасаа авахаар ирлээ

Угаагаад тавьчихсан гэж найдъя

Улаах ч үгүй дуржигнатал яриад энэ тэрүүгээр алхална

Жаргалын мөр зурвас ч үлдсэнгүй нулимс асгарна

Зугаацаж дуусаад хаягддаг чихрийн цаас шиг санагдана

Зүүрмэглэж байсан хайрынх нь нуур мөстсөн мэт бодогдоно

Зүүд байгаад өнгөрөөсэй гэж сэтгэлдээ сэмхэн залбирна

Зөрүүд тавиланд туньж хувцасаа хамаад гарна

Зүрхэлж бухимдаж чадахгүйгээс хойш түүнийгээ хараад яахав

Зовлонг дааж чамгүйгээр амьдрахаас санах л байх

Зөөлхөн зан минь чамайг эвдсэн гэж өөрийгөө буруутгаад

Зөрөөд өнгөрье дөө чамаасаа



2009-06-30 21:14:37

1 comments:

Galzuudleo said...

үнэхээр гоё найраглал болсон байна маш их таалагдлаа бичлэгийн хэлбэр. Миний найз амжилт шүү олон хүн ингэж бичиж чаддаггүй юм

Чойномын "Хүн" санаанд оров

October 29, 2009 at 4:05 AM

Post a Comment