Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Нууц амрагийн өчил"

Урьд шөнө чамайг хүлээгээд цурам ч хийсэнгүй

Угтаа бол чи минь эхнэртэй шүү дээ

Эхэндээ чамайг эхнэртэй гэдгийг мэдсээр байж уулзалдсансан

Эцэстээ харин өөрийгөө шаналалын далайд живүүлчихлээ...

Хамт байх хугацаа дэндүү богинохон санагдаад

Хайртай эхнэрт чинь атаархаж өнчин дэрээ тэврэнэ

Утас чинь дуугарч дугаарыг нь чи хараад

Урууландаа долоовроо хүргэн чимээгүй команд өгнө

Сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэхгүйг хичээн

Сандчин тайлсан хувцасаа нэг нэгээр нь өмснө

Хааяахан нэг халамцаад чамайг дуудахыг хүсдэг ч

Хүнийх болохоор чинь эмээгээд согтуу ухаандаа мэгшинэ

Бардам хэлнээ би сайхан хүүхэн

Баруун солгойгүй хөглөрөх залуусаас бурууг нь сонгочихоод зовж яваа юм

Уулзахгүй гэж өөртөө зөндөө амладагсан

Улаан сарнай уяраасан үгст чинь нэг л мэдэхэд хайлчих юм

Намайг хууран авчирдаг үнэтэй бэлэгнээс чинь уйдаж дээ

Нэгхэн минут ч гэсэн хамт байвал юунаас ч үнэтэй байхсан

Заримдаа би уулзъя гэсэн залуустай болздог ч

Зав л гарвал чамайг бодоод өмнөх хүндээ гэмтэй мэт санагддаг

Чанга дуугаран эхнэртэй хэрнээ чи минь намайг харддаг

Чамайгаа надад хайртай юм байна гэж тэр болгонд би битүүхэн баярладаг

Бүлтгэр 2 хүүг чинь өнчрүүлнэ гэх мунхаглал надаас гарахгүйг чи мэднэ

Бодвол тэр занд минь талархаж явдаг байлгүй дээ.

Хайртай сууна гэж надад горьдлого төрүүлдэггүйд чинь би гомддоггүй

Хагацах нэг өдөр бий гэдгийг харин хэн хэн маань мэднэ.



2008-11-11 11:49:53

0 comments:

Post a Comment