Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Хайртай"

Анирыг мялааж хайртай гэж шивнэхүйд

Алдахгүй гэж үг үсгээр нь тогтооно

Амьсгал төөнөн зөөлөн уруул шүргэлцхүйд

Андуураагүй гэж зөн нэгэнтээ урамшуулна

Ялдамхан гар үс илбэн таалахуйяа

Янаг хайрын үгс үүлс мэт хөврөнө

Ялгуун сар тэртээд ичин нуугдахуйяа

Яруу сайхан жаргал үүнээс үгүй мэт санагдана


2009-09-29 21:01:46

0 comments:

Post a Comment