Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Эрчүүдээ гэж..."

Шал дэмий энэ эрчүүдээр яадгийм

Шангаа горьдсон ноход шиг гүйжил байдаг

Шархлуулж орхичихоод зугтдагийг л нь мэдэхийн байна

Эрчүүдгүйгээр амьдарч болохгүй гэж хэн хэлээв

Ээрч хоргоохдоо л сайныг нь мэдэхээс

Энхрийлж хайрлахыг мэддэг ч юм уу даа

Үртэй болчихоод хөөрсөн эцэг хэд билээ

Үйл нүглийн харанхуйд хамт умбачихаад

Үгүй наадах чинь минийх биш гэдэг нь олон доо

Эр хүн гэдэг чинь хумсаа нуусан муур

Эхлээд наадуул чинь муу зангаа гаргахгүй

Энхрий үрээ гаргасны чинь дараа л ээ дээ...



2008-09-28 18:22:44

0 comments:

Post a Comment