Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Чамайгаа одоо алдахгүй ээ"

Саллаа ч гэж хэллэлгүй хувцасаа хамаж байхдаа

Сарнисан бодлоо цэгцлэх гэж зургийг чинь хараад

Сэмхэн урсах нулимсаа харцнаас чинь нуун арчсансан

Дараахан нь чамайгаа хайгаад ирэхэд

Дахиж чамтай уулзмааргүй байна гэсээн гэж хүнээр хэлүүлчихээд

Далдхан газраас чинийхээ төрхийг тогтоох гэж удаан харж

зогссонсон

Гунигтай нь аргагүй бөгтийгөөд цаашаа алахад чинь

Гэмшсэндээ болоод бачууран хашгиран уйлж байхдаа

Гишгэж буй газар бүхэнд чинь сөхөрч мөргөмөөр байсансан

Дотнохон төрхийг чинь зурагнаас харан мэгшиж

Даруйдаа чам руу залган хайр эрмээр болдог

Дэмий дээ би өөрөө явчихсан шүү дээ гэж бодохоор

Дэргэдээ байхгүй чамайг үгүйлэн дэрээ нэвчиртэл уйлдагсан.

Гэтэл чи минь халамцуухан зориг ороод ирдэг байжээ

Гэрэвшиж хаалгаа тайлж өгөөд орохыг чинь хүлээхдээ

Гэнэтхэн ирсэн чам руугаа эгцэлж харах зүрх дутлаа.

Намайг битгий ингэж зовоо гээд мэлмэртэл уйлахад чинь

Нэг л сайхан тайвшираад чамайгаа элгэндээ тэвэрсэнсэн

Нүгэлтэй эм юм даа би эр хүний нулимс харчихдаг

Хайртай байж би өмнө нь чамайгаа нэг удаа орхисон

Халамж дутаачихлаа гэж өөрийгөө голсон юмаа тэнэгхэн байж

Харин дэргэд чинь байхад чамдаа ямар үнэтэй байснаа мэдсэнгүй

Хаяад явж байхдаа чамайгаа жаргана гэж бодсоон

Хайраа намайг битгий орхиоч гээд гуйхад чинь

Хайран алдсан хугацаандаа харуусан мэгшиж билээ



2008-10-14 18:49:02

0 comments:

Post a Comment