Thursday, October 29, 2009

БЭХЭРЭ "Сохорсон хайр...2"

  • Хоцорсны торгууль гэсээр нэг нь айсуй
  • Хорз нь мэлтэлзсэн хундага бүсгүйн гарт бариулахад
  • Хонгор минь уучих олон ингэх биш
  • Хоёулаа тараад манайд хоночихъё гэж залуу шордоно

Ууж чаддаггүй болохоор бүлтэгнэн аврал эрнэ

Уусандаа согтсон хэд нь маягтайг нь гайхаж шогширно

Урдахаа бүгд өргөөд тулгаад дуусгая гэж шахна

Улаан даашинзтай бүсгүй бассан аястай жуумалзана

Дүүрсэн хэрэг хайрт нь хажууд нь байхад

Дараа нь дахиж өгөхгүй байлгүй үүнийг л дуусгая

Дандаа аз жаргалтай байхын төлөө гээд

Дээш нь өргөн бүгд хөнтөрцгөөнө дуртайяа

Гашуун умдаа хоолой зуран орж ходоод халаана

Галзуу дурлалт залуу нь хатаагүй уруулыг озно

Гэнэхэн хонгор нь хөлчүүрхэн энгэрийг нална

Гэзэг үсийг нь илбэн үнэрлээд улаан даашинзат руу ирмэнэ

Найр өндөрлөж бүгд ийш тийшээ хос хосоороо

Нанчидад согтсон зарим үргэлжлүүлэхийг хүсч хоргооно

Нанчилдаанд дуртай хэд нь нэгнээ хатган хэрэлдэнэ

Найгаа алдсан зарим нь үүрүүлж яваа харагдана

Биесдээ эрхэлсэн хос нялуун үгс чулуудалцана

Бэтгэртлээ санасанаа гайхаж хамтын жаргалыг хүснэ

Бүсгүйгээ гартаа тэврээд залуу шатаар аахилна

Будантсан харцаар хайртыгаа шөнийн жаргалд яаруулна

Үргэлжилнээ,,,,



2009-06-24 21:19:00

0 comments:

Post a Comment