Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Дурлачихлаа"

Яанаа би дурлачихлаа.

Ядаж байхад таньдаг бүр танил болоод удаж байгаа хүндээ

Яах аргагүй л гэнэт сэтгэл алдчихлаа

Саваагүйтэж шоглодог байснаа болиод

Сандарч тэвддэг болчихлоо дэргэд нь

Санааширч хардаг болчихлоо яана даа

Урьд нь би шохоорхож ч харж байсангүй

Урагшгүй үгээр хэн хэнээ хэмлэж байснаас

Урамын үг ч нэгэндээ хэлж байгаагүй

Хэн ч харсан нүдэнд дулаахан

Хэлэх үг нь алиа хошин

Хэзээний танил энэ хүн одоо нэг л өөр



2008-10-08 13:28:40

1 comments:

uchral said...

сайхан шүлэг байнаа , би бас дурлачихсан ...

November 30, 2009 at 2:21 AM

Post a Comment