Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Хайртай яаж хэлэх үү?"

Хөөе залуу, уучлаарай

Хэлэх гэсэн үгийг минь таслалгүй сонсоорой гуйя

Хэрэг болгож өөрт чинь хэлэхээр зориг шулуудан ирлээ

Хэзээнээс нааш энэ үгийг сэтгэлдээ тээсээр явсан юм аа.

Өөртэй чинь уг нь би өдөр болгон тааралддаг

Өмнө нь уулзаж байгаагүй юм шиг хачин их сандардаг

Өөр нэг тийшээ зугтчихмаар нуугдчихмаар

Өөриймсөж эсвэл тэвэрмээр эрхэлмээр болдог

Хаяахан чи над руу хараад сэтгэл цэлэмтэл инээмсэглэдэг

Харин би тэр өдөр нь аз жаргалаар дүүрэн байдаг

Хаяадаа чи надтай мэндлэхч үгүй зөрдөг

Харин тэр өдрийн турш гуниг миний үнэнч нөхөр болдог

Чамайг хараад би биеэ цэгнэж эхэлдэг

Чанга дуугарахаасаа ч эмээн аядуухан байдаг

Чиний дэргэд би өөртөө дэндүү итгэлгүй нэгэн

Чамаас хайр хүссэн ядмаг нэгэн гуйлгачин болчихдог

Царайлаг хөөрхөн гэж хэн ч чамайг хэлэхгүй, үнээн

Цагаахан инээд даруухан зан чиний чимэг, хайртай

Цагаа харж чи заримдаа яардаг, хармалмаар

Цаашаа харж байхад чинь л ханаталаа хардаг, гаслантай

2008-08-19 15-14 мин

0 comments:

Post a Comment