Thursday, October 29, 2009

БЭХЭРЭ "Love and hate"

Магадгүй зүрх минь намайг тэр зүгт дуудсан биз

Мартсан гэж өөртөө итгүүлэхийг хичнээн хүслээ дээ

Машины чинь мөр ч балараагүй тэр л гудамж

Минийх л байгаарай гээд шивнэсэн аядуухан хоолой

Аньж ядан байсан зүрхнийхээ шархыг би сэдэрээчихлээ

Аймшигтайгаар чамайг санаж зовоодог өнөө шаналанг сэрээчихлээ

Амьсгал давхцаж хоолой зангираад

Арчаагүй нэгэн болж чиний өмнө сөрөхөд би бэлэн байна

Тиймээ утас нь бий шүү дээ

Тэмдэглээгүй хадгалаагүй мөртлөө санаж байдаг өнөө л дугаар

Тэнхээ мэдэн уйлан дуудаж

Тэрэндээ санаж байгаагаа хэлье л дээ хэн намайг хорих юм

Гэхдээ... Болохгүй шүү дээ яагаад ч болохгүй

Гэнэн хонгор зан минь хэзээ надаас үргэх юм бол доо

Гэмтэй шүү дээ тэр миний өмнө хэзээ ч уучлашгүй

Гэргийгээ болгоод үрийг минь хүн болгоогүй

Өчүүхэн бяцхан хүн болох гэж ядсан үрд минь

Өршөөлгүй цаазын ял уншсан өөдгүй новш шүү дээ

Өөрийнх нь үр байтал яаж тэгж харгис ханддаг байнаа

Өштэй араатан хүртэл хүний үрийг тэжээдэг биз дээ

Үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна

Үрээ гэж мэдэрч байсан хэдхэн өдрөө

Үргээж орхисон тэр бяцхан хувь тавиланг

Үгүйлэхийн цаагуур үгүйлж байна

Бидний хүүхэд шүү дээ хамтдаа хүн болгоё гээд

Бардам зангаа уландаа дэвсээд очихдоо

Бүгдийг хамтдаа эхлье гэж наминчлан гуйхдаа

Би өөрийгөө биш чамайг ч биш үрээ бодсон

Харин чи тоогоогүй бүр ойшоогоо ч үгүй

Хаа газар таардаг архины шилнээс доор үзсэн

Хөөрхий дөө тэр бяцхан амьтан

Хэдхэн өдөр намайг баярлуулж сандрааж байгаад буцсан

Тиймээ...Би чамд хайртай гэхдээ бүр ихээр үзэн яддаг

Тэгж их хайрласан зүрхийг минь хөлдөөгөөд

Тэр бүхэнд ер нь юунд ч буруугүй үрээ шийтгэсэн

Тийм харгис зан хүнээс гарна гэж үү...



2008-12-16 13:23:05

0 comments:

Post a Comment