Thursday, January 7, 2010

"Ээдрээ" үргэлжлэл 6

Барьц алдан хэлэх үггүй болсон Зоригоо урдаас нь гөлийн ширтээд -Хайраа харин нөгөө гэсээр ээрч гацахад - Хүний охиныг хань болоод бай гээд гуйж гуйж явахаар гэр орондоо хонохгүй гадуур дотуур хаагуур хоноод байдаг юм чи гээд бухимдангуй асуув. Хэлээгүй байна гэсэн үг баярын хонх цохиж -Харин хайр нь найзуудтай уугаад тасарчихсан байна лээ. Хайрыгаа тасрахаараа яадгийг чи мэднэ ш дээ гээд гүнзгий амьсгаа аван нэг дуугаар угсруулан хэлэв.

Цацралыг хараад цочирддог Зоригоогийн айдас бага багаар алга болж охин юу ч болоогүй мэт Зоогий ахаа гэж сайн дүү шиг байсаар дасаж эхэллээ. Харин Цацралын доторх айдас улам батлагдсаар байжээ. Жирэмсэн болсон гэдгээ хэнд хэлэх билээ гэж түмэн бодолд автаж байгаад нэг өдөр Оюунаад хэлээд үзэхээр сэтгэл шулуудав. Оюунааг ганцаар байхад нь очиж таарсан Цацрал олзуурхан -Эгээ би жирэмсэн болчихсон юм шиг байнаа гээд палхийтэл дуу шуу болон байсан Оюунаагийн царайг барайтал хэлчихэв. - Юу гэлээ гэнээ? Хэний хүүхдийн? Арай Зоригоогийх биш биз дээ гээд айдас дүүрэн харцаар дүрлийн ширтэв. -Үгүй ээ яалаа гэж дээ, та ямар сонин юм боддог юм бэ? Би таныг байхгүй хойгуур нэг залуутай хэсэг уулзалдсан юмаа. Тэгээд өнөөх чинь Монгол явчихсан. Би саяхан л хүүхэдтэй болсон гэдгээ мэдлээ. Оюунаа эгчээ одоо яахуу гээд дотрыг нь уудлаад харчихсан мэт сэжиг бүхий харах Оюунаагийн харцнаас дальдчин юу ч болоогүй мэт царайлахыг хичээлээ. -Одоо тэгээд яадаг хэрэг үү? Эгч нь ээжид нь учирлаад хэлээд өгөх үү? гэхэд Цацрал - Тэр хүн миний ээж бишээ гээд газар ширтэв. - Чи яагаад ингээд байдаг юм бэ? Чамд хичнээн сайн байдаг билээ дээ? Цацрал ярианы сэдвийг өөр тийш эргүүлж хөгжилтэй зүйл ярьж эхэлснээр энэ яриаг дуусгасны дохио болж Оюунаа бодолд дарагдан суулаа.

Хэд хоногийн дараа Цацрал - Одоо санаа зовох зүйлгүй ээ эгээ. Бүх юм ард хоцорсон гэхэд Оюунаа -Эвий хар нялхаараа болгоомжтой байхад яана гээд шөл бариад гүйж байлаа. Та энэ тухай Зоогий ахад юу ч хэлж болохгүй шүү. Намайг юу ч гэж бодох юм билээ гэхэд нээрээ л тийм дээ эр хүн буруугаар л ойлгоно гэж бодсон Оюунаа Зоригоод А ч гэсэнгүй ээ.

Шинэ жилээр танилцсан Баяраа хэмээх хархүү Цацралын хойноос гүйсээр толгойг нь эргүүлж дөнгөжээ. Хэзээний хүүхэн шуухан эргүүлэх ажилд гаргуун гадаад дотоодоор удаан явсан Баяраад Цацрал тийм хэцүү даваа байсангүй. Харин Цацрал гэнэн томоогүй охины дүрд чадварлаг тоглож байлаа. Нэг сар ч өнгөрөөгүй байхад Баяраа охиныг өвөртөө оруулж амжжээ. Хэдий сэргэлэн зальтай элдвийн хүүхэнтэй учир ургуульж явсан ч хэнбугай ч түүнийг Цацрал шиг татаж байсан нь үгүй. Дурлалд мансуурсан хархүү онгон гэж хэлсэн охины үлгэрт итгэхэд ч бэлэн байжээ. Гэтэл хэрэг бишдэж төлөвлөөгүй нэгэн хэрэг гарсан нь Цацралын жирэмсэн болсон явдал байлаа. Нэгэнт хайртай болохоор авахуул гэж хэлэх зүрх Баяраад байсангүй. -Чи минь яахаа өөрөө шийддээ гэхэд Цацрал -Би нас залуу байна. Одоохондоо ээж болоход бэлэн биш гэснээр хариу тодорхой болж хамтдаа эмнэлэг явлаа. Хэл сайн мэдэхгүй Цацрал Баяраад бүгдийг даатгаж зөвхөж үзүүлэх л үүрэгтэй байв. Хамтдаа суугаад хариуг нь хүлээж суутал эмч бүсгүй -Баяр хүргэе, хүүхэд тань 3 сар хүрчихсэн байхад мэдээгүй хэрэг үү? Маргааш дахин шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн үг Баярааг гайхшруулчихав. Эмчээс лавлан лавлан асуутал гарцаагүй 3 сар гэснийг батлан хэлэхийг сонсоод Баяраа Цацрал руу гайхан харлаа. Танилцаад 1 сар болж байдаг. Гэтэл хүүхэд нь 3 сартай. Баяраа эмчид баярласнаа хэлээд гаран гартлаа Цацралтай юу ярьсангүй. Машинд суугаад гэр рүүгээ харих замдаа асуусан ганц асуулт нь -Эцэг нь хаана байгаа юм? байлаа.


0 comments:

Post a Comment