Monday, January 18, 2010

..:: Хайрыг хайгаад... ::..


Нэрээ бичээгүй

Нууцлаг тэр захидлыг

Нэмэргүй ч гэлээ

Нэгхэн удаа харахсан

Хайр нэвчэн

Халтайсан ганцхан

Хуудас цаасыг

Хаана гээснээ мартчихаж

Галбир муутай үсгээр

Гараа гарган бичсэн

Гандуу уруулын дүрстэй

Гангархал үгүй захидал

Урж хаяагүй санагдахын

Уудалж хадгалаагүй байлтай

Уншиж байсаан гарцаагүй

"Би чамд хайртай" гээд

Хайлаа олчих санаатай

Хайр үнэртсэн

Халтар захидлыг

Хайгаад олчихвол би

Хайрлаж сурмаар байх юм






0 comments:

Post a Comment