Saturday, January 9, 2010

Би хэлье

Хайраа нуусан хуурамч үгсийг чинь би сонсохгүй ээ

Халамжаа хорьсон хатуу занг чинь мэдрэхгүй ээ

Харцаа буруулсан хөндий царайг чинь ойшоохгүй ээ

Гуйлтаар хайр хэмжигддэггүй юм аа

Гэдийж ялсандаа хайр амттай байдаггүй юм аа

Гэмтэй гэж чичилсэнээр хайр дуусдаггүй юм аа

Би хэлье, энэ бүгдийн эсрэг

Би чамд хайртай

Би чамайг санадаг

Битгий намайг зовоогооч

Зүрх биенээ таньсан байхад надаас бүү зугтаа

Зүүдэнд очсон дүрийг минь сэрж бүү үргээ

Зүгээр сэтгэлээ дагаад над руу ирээ, би чамд хайртай



Тэр нэгэн танил хоёр хүнд зориуллаа




1 comments:

LuZa said...

хэхэ энд байна яг тэр хэвээрээ гэхдээ тэр үед бүтээгүй нь болсон байна лээ

October 21, 2010 at 6:16 AM

Post a Comment