Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 11

Ажлын цаг дуусаад Баярааг гэр рүүгээ харихаар хаалгаа түгжиж зогстол утас нь жингэнэж эхэллээ. Утсаа авахаар ухаж байгаад түлхүүр утсаа бүгдийг нь унагааж хараал хэлж байгааг нь сонсвол ажил нь урагшгүй байгаа бололтой. Танихгүй дугаар байсанд бүр тавгүйрхэн
-Байна уу гэж архирлаа.
-Задлангийн эмч байна. Та яаралтай наашаа ирэх хэрэгтэй байна. Энд их хачин юм боллоо. Ирэхээр чинь тодорхой тайлбарлаж өгье гээд хариу хэлэхийн завдалгүй тасалчихав. Баяраа алгаа үрчин дуу аялан машин руугаа түргэн түргэн алхлаа. Дотроо яаран яаран нисмээр байгаа ч замын бөглөрөөнд хаагдан дэмий л хараалаа барж явлаа. Бүтэн цаг бөглөрч бөглөрч арайхийн очтол эмч түүнийг өрөөндөө тэсч ядан хүлээж байв.
-Юуны өмнө ийм хариуцлагатай ажил дээр хариуцлагагүй зан гаргасандаа уучлал гуйх хэрэгтэй байх гээд ээрч мууран байгаа эмчийг Баяраа тэвчээр заан харж зогсоно. Толгойн оройгоосоо халзарч яваа энэ хүнийг Нямаа гэдэг. Хямсар нь ихэдчисэн амьтан гэж Баяраа Оргил хоёр харах тоолондоо ам уралдуулан муу ярьдаг ч ажлаа өөлөх юмгүй хийнэ. Иймэрхүү байдалтай байгааг нь Баяраа анх удаа харж байгаа болохоор гол яриандаа орохыг нь хүлээн хөлөө ачиж суулаа.
-Тэр өдөр миний бие үнэхээр тавгүй байсан юм шүү мөрдөгчөө. Тийм болохоор л би тэр шинэ хүний чадварт найдсан юм шүү дээ. Гэтэл “муу хүн зар зарсны дараа өр” гэдэг үг шиг л болчихоод байна. Энэ явдлаас болж гарах аливаа хариуцлагыг бүгдийг нь би хүлээхэд бэлэн байна гээд хөлсөө нь байдгаараа гоожчихсон халзан эмч байн байн энгэрийн халаасаа ухан алчуураар духаа арчина. Толгой гудайлган цаашаа хэсэг алхснаа Баярааг цочтол огцом эргээд
-Мөрдөгчөө, хохирогчид бүгд мэс заслын шинэхэн сорвитой байна. Гэтэл өнөө шинэ эмч намайг задлан шинжилгээ түрүүлж хийсэн юм байх гэж бодсон гэж байгаа юм даа. Арай ч дээ. Дэндүү хариуцлагагүй байгаа юм шүү. Дотор эрхтнүүд нь бүгд сул байсан байна. Нэг ёсондоо аль эрт задлан шинжилгээнд орчихсон байж. Аа бас нэг их сонирхолтой юм байгаа нь гэвэл биенээс нь их хэмжээний нойрсуулагч илэрсэн ч эрхтнүүд нь зүв зүгээр байгаа юм шүү. Тэгэхээр миний дүгнэлт ийм байна. Хохирогчдыг хөнөөсөн шалтгаан нь дотор эрхтнийг нь авах байж. Тэгээд чулуу хөөлгөхийн тулд хамаагүй эрхтнүүд буцаагаад хийчихсэн бололтой. Гэтэл үүнийг л мэдээгүй байна шүү дээ. Арай ч дээ ийм эмч байх уу. Би тэр хүнтэй хариуцлага тооцох болно доо гэж гараа гозогонууллаа.
Баяраа эмчийн ярихыг нүдээ гялалзуулан сонсож сууснаа
-Эрхтний наймаа байхнээ. Миний бодож байснаас шал өөрөөр эргэчихлээ шүү хэмээн духаа илснээ утсаа гарган
-За оройтсон ч гэсэн чухал мэдээ байна. Би ингээд явлаа
-Тэг дээ. Энэ явдлаас үүдэн гарах бүх хариуцлагыг би хүлээнээ хэмээн духныхаа хөлсийг арчсаар үлдлээ.    
-За Оргилоо. Хүний эрхтэн наймааны хэрэг болж таарлаа. Энэ хэргийг ганцхан Урнаа хийсэн ч биш болоод явчихлаа шүү. Урнааг яг хаашаа явсан хэзээ эргэж болохыг судаж мэдсэн үү?
-Тиймээ дараа. Бээжингийн нэг эмнэлэгт байгаа гэнэ. Хүүхэд нь цусны хавдартай болохоор гадагшаа явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай . Гэхдээ эмчилгээнд багаар бодоход 100 сая хэрэгтэй. Саяхныг хүртэл Урнаа мөнгө хайж байсан ч хүүгийн аав нь ирж мөнгө өгөхөөр боллоо гээд бөөн баяр байсан гэж хашааных нь өвгөн ярьсан. Хэзээ ирэх талаараа юм хэлээгүй байна. эргэж ирэх билет ч захиалаагүй байна.  Хуучин нөхөртэй нь уулзаж байцаалт авсан. Гэхдээ Урнаатай уулзаагүй хэдэн жил болж байгаа гэнэ. Хүүхдээ тийм өвчтэй байсныг сонсоод нүдээ ч цавчлахгүй
-Тэр бузар авгайгаас тийм л юм гарна л даа гэж байна лээ. Тэгэхээр ааваас нь мөнгө авсан гэдэг худлаа боллоо.
-Маргааш Бээжин явах билет захиал. Хурдал.

0 comments:

Post a Comment