Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 12

Онгоцны буудал дээр цагдаагийн хувцастай хэдэн хүн хүн хүлээн сууцгаана. Суусаар залхсан бололтой бие биенээрээ тоглон мар мар инээн суутал зорчигдын гарах хаалга нээгдэж хүмүүс гарч эхэллээ. Бүгд дэрхийн босч өлмий дээрээ өндөлзөн хүн харах ч хүлээсэн хүн хараахан гарч ирээгүй байгаа бололтой хоорондоо шивэр авир хийнэ. Хүмүүсийн цуваа тасарч хамгийн сүүлд гар дээрээ цув тохсон өндөр туранхай бүсгүй, хойноос нь махлаг хоёр залуу дагажээ. Мөнөөх бөөгнөрсөн цагдаа нар урдаас нь тосон очиход хойно явсан хоёрын нэг нь түрүүлж ирж гар бариад бүсгүй рүү толгойгоороо заалаа. Бүсгүйд бурхан дутуу үзэсгэлэн заяагаагүй мэт. Цагаахан царайд нь шигтгэсэн мэт уран хамар, ямар ч будаггүй том хар нүд урт сормуус зэрэг нь бүсгүйг тийм гэж хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй харагдуулна. Бүсгүйн нүдэнд гунигийн сүүдэр байсангүй. Бас баярлаж хөөрсөн шинж ч байсангүй. Ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргахгүй хөшөө шиг царай гарган залуусыг бараадан зогсоно. Үе үе хаалга руу хялалзах нь дахиад хүн гарч ирэх бололтой. Удаа ч үгүй тэргэнцэр дээр суусан хүүг нэг хүн түрсээр гарч ирэхэд бүсгүйн нүдэнд хайр баярын оч гялалзах нь хүн бүхэнд илхэн. Урнааг хүүтэй нь тосохооор ирсэн өвгөн эмнэлэгийн машинтай хүүг нь аван явч харин хайсан хүнээ олж ирсэн Баяраа, Оргил хоёр цагдаагийн хэсэг рүү бүсгүйг авч явлаа. Машин дотор Баяраа бодолд дарагдан байн байн бүсгүй рүү хялмалзах ч өнөөх нь өчүүхэн төдий ч ажиг сэжиггүй урд зам гөлөрнө.
-Хоёулахнаа үлдэх боломж гарвал нэг асуугаад үздэг юм билүү гэхдээ юу ч гэж асуух юм билээ дээ. Чи над дээр шөнө ирсэн үү? Бид хоёр уулзаж байлуу? Энэ чиний дугаар мөн үү? Ер нь дэмий юм байна. Өөрөө юм хэлэхгүй бол дуугай л байх минь гээд мөрөө хачин санаа алдлаа.
Баяраа, Оргил хоёрыг Бээжинд очиход Урнаа тэгтлээ гайхаж цочирдоогүй. Хүлээж байсан хүмүүс нь ирсэн мэт л ханджээ.
-Би бүх хэргээ хүлээх болноо харин хүүгийн минь хагалгаа дуустал жаахан хугацаа өгөөч гэхэд нь Баяраа том толгой гарган шийдвэр гаргаад даргадаа хэрэгтэнг олохгүй араас нь хөөцөлдсөөр байгаа тухай мэдээллэн хоног сунгасаар өнөөдрийг хүргэжээ. Ажлын хариуцлага алдаж байгаадаа баахан шаналавч хүүгээ гээд энэ хүртэл ирчихсэн эхийг хүчээр аваад явах зүрх байсангүй. Эмч бүх аюул холдсон одоо биеийг нь сайжиртал энгийн эмчилгээ хийлгээд явж болно гэсэн хариу өгсөн өдөр Урнаа өөрөө тэдэн рүү яриад нутаг буцаж болох тухайгаа хэлжээ.
Одоо Баяраа, Урнаа хоёулахнаа сэжигтэн, мөрдөн байцаагчийн хувиар нэг өрөөнд сууна. Баяраа асуултаа хаанаас нь эхлэх вэ гэж хэсэг бодосноо тамхиа асааж шуналтай гэгч нь сороод Урнаа руу хартал бүсгүй бидний өмнө мэдэх бүх түүхийг яриад
-Тэр эмч намайг 3 залууг хотоос гаргаад бэлгийн ажил хийхэд болно гэж хэлсэн. Бас эхлэхээсээ өмнө нэг эм өгөөрэй гэсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би цааш нь лавлаж асууж хүнд төвөг удахыг хүсээгүй юм. Эмчийн яриагаар бол тэднээс нэг төрлийн шинжилгээ авах болохоор санаа зоволтгүй. Чамд хэрэгтэй бүх мөнгийг бид өгнөө гэсэн. Би зурагт радионоос хол байсан болохоор хүн амины хэрэг гарсан тухай юу ч мэдээгүй. Нэг өдөр эмч утасдаад мөнгө чинь бэлэн гэсэн. Тэрнээс хойших явдлыг та мэдэж байгаа шүү дээ. Нэг тамхилаач гээд гараа сунгалаа.
Баяраа ярихыг нь анхааралтай сонсож сууна. Бүсгүйн царайд ямар нэг өөрчлөлт нүдний харцанд өөрлөлт орох эсэхийг тандан харж байснаа хайрцагтай тамхиа сарвайгаад
-Иймэрхүү зүйл болно гэж төсөөлөөгүй хэрэг үү? Манайхан хятад эмчтэй уулзсан гэх газраас чинь хайгаад олоогүй. Тэнд хүн амьдарч байсан гэх ямар ч ул мөр алга. Чиний зуучилж өгсөн гээд байгаа хүнийг манайхан байцаахад эмч хүн хүүд нь тус болж магадгүй гэж бодсноос өөрөөр танихгүй гэсэн. Ажиллаж байсан гэх эмнэлэгт нь очиход ойрын хэдэн жил хятад эмч ирээгүй гэж хэлсэн. Чиний өгсөн ам зургаар хайж байгаа ч одоогоор тийм хүн олдоогүй байна. Одоо та хүн амины хэргийн гол сэжигтэн болчихоод байна шүү дээ гээд Урнааг цоо ширтэхэд тамхины утаа үлээгээд нүдээ сүүмийлгэсэн байсан бүсгүйн нүднээс сэтгэлийн хөдөлгөөнийг нь уншиж чадсангүй6

1 comments:

БМР said...

нэг мөсөн дуусгачихаач

May 16, 2014 at 5:49 AM

Post a Comment