Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 5

Гуравдугаар хэсэг
Баяраа нүдээ нээгээд аль хэдийн гэгээ орчихсон байсанд яаран цагаа харвал дөнгөж 6 болж байлаа. Санаа нь амран цагаа цааш тавиад гарыг нь дэрлэн тайван нойрсож байгаа эхнэрээ энхрийлэн харлаа. Төгсөх курсд байхад нь ангийн хэдэн санаачлагатай залуус шиф ангитай болох санал гаргаж МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль хөөрхөн охид олонтой тэндээс нэг анги олъё гэцгээжээ. Санасан хэрэг бүтэж Англи хэлний ангийн охидтой уулзах болзоо тогтоон бөөн хөөрцөг болж билээ. Дуу муутай даруухан Баяраагийн хувьд олон хүний чимээ тийм ч таатай байсангүй. Аргаа барсандаа утсаа оролдон цаг нөхцөөж суутал гэнэт хэн нэгэн түүний хоёр хацраас чимхэж өөр рүүгээ татаад уруул дээр нь үнсчихжээ. Гайхаж балмагдсан Баяраа юу хийхээ мэдэхгүй мэлрэн хартал түүний өмнө сууж байсан том алаг нүдтэй чанга дуутай охин байдгаараа тас тас хөхөрч байлаа. Тэр эхнэртэйгээ ингэж л танилцсан. Баяраад байхгүй бүр мөрөөдөж ч чадахгүй тийм нээлттэй галзуу зангууд Ууганаад байсан нь түүнийг соронзон адил татаж байлаа. Үерхэж эхлээд төдий удалгүй нэг гэрт орж өдий 5 жилийг ардаа үджээ. Одоо эхнэр нь махлан намба суугаад тас тас инээдэг нь ч цөөрсөн юм шиг. Тайван унтаж байгаа эхнэрээ харах зуур өнгөрсөн баларсныг хэсэг бодож хэвтсэн Баяраа гараа сугалан болгоомжтой аваад сэмээрхэн хувцаслан гэтсээр гэрээсээ гарлаа. Замаараа хоолны газраар орж хоёр хоол боолгож аваад ажил дээрээ иртэл үргэлж цагтай уралдан ирдэг Оргил ажлын гадаа машин дотроо унтаж байлаа. Баяраа очиж цонхыг нь тогшвол цочсондоо шилээ мөргөн өвөр дээрээ тавьсан байсан колагаа энгэрээрээ нил асгачихав. Үүнийг нь харсан Баяраа эг маггүй хөхөрч хахаж цацсаар ажил руугаа орлоо.
-Ахлагчаа, өглөөний мэнд
-За Оргил хүү, гэртээ харихгүй яагаа вэ?
-Түлхүүрээ олдоггүй ээ. Хаясан л юм шиг байна.
-За би чамайг мэдсэн юм шиг хоол авчиржээ. Май.
-Баярлалаа ахлагчаа.
-За өчигдөр бас л шоудаа юу?
-Харин төрсөн өдөрт очоод. Ажлын гадаа яаж ирснээ ч мэдэхгүй байна.
-Хммм. Нөхөр минь согтуугаар жолоо бариа юу? Болохгүй шүү.
-Дахиж ийм юм болохгүй ээ ахлагчаа.
-За хохирогч Батсүхийнхээс хэрэгтэй юм олов уу?
-Үгүй ээ, ахлагчаа. Хэрэгт нэмэр болчих юу ч алга. Өнөөдрөөс зурагтаар сэрэмжлүүлэг гарч эхэлнэ. Санчирын эгчийг шалгаж үзсэн. Нэрийг нь Дөлгөөн гэдэг. Хятадад сурч байгаад Монголд ирээд жил хиртэй болж байгаа. Гэрлэлт нь бүтэлгүйтсэн. Одоо нэг Хятад компанид ерөнхий менежерээр ажилладаг. Захирал болох хятадтайгаа явалддаг сурагтай. Энд ирснийхээ дараахан хар тамхитай орооцолдсон хэргээр нэг удаа шалгагдаж байсан ч тэгс гээд өнгөрсөн. Гэрийхнээсээ Санчиртай хамгийн дотно байсан хүн нь. Хятадаас ирснээсээ эхлээд Санчиртай гэрт нь амьдардаг байснаас нь харахад тодорхой байгаа юм. Гэхдээ хөршүүдээс нь мэдүүлэг авахад тэд их маргалддаг байсан гэсэн. Тэгэх бүрдээ ямар нэг хогшлоо гадагш гаргаж шидэн өндөр дуугаар хэрэлддэг байсан байна даа. Бүсгүй нэлээн уудаг гэнэ.
-За өнөөдөр дуудаж гэрчийн мэдүүлэг ав. Нөгөө утасны зургууд юу болов?
-Зургуудыг угаалгаад гэрчүүдээр таниулах ажиллагаа явуулж бүгдийг гэрчээр дуудсан. Нуруугаа авахуулсан бүсгүйг л олсонгүй. Магадгүй бидний хайж байгаа хүн байх.
-За тийм байж. Энэ хэрэгт туслуулахаар дээрээс нэг хүн нэмж өгөх сураг гарсан.
-Яах юм. Бид чадна шүү дээ.
-За тэгэхээр байнаа...Гурвын гурван хүн амиа алдчихаад байна. Хоёулаа хамаг байдлаараа ажиллаад байгаа ч хүч хүрэхгүй. Нэг хүн нэмж өгвөл бидэнд л сайн.
-Мэдлээ, ахлагчаа.
-За хохирогч Доржсүрэнгийн гэрээс гэрчээр хүн ирсэн үү?
-Аав нь гадаадад яваа. Ээж нь ажлаар шалтаглаад ирэхгүй байгаа. Ганц хүү нь амиа алдчихаад байхад бүгд тоосон шинжгүй байх юм. Найз нөхдийх нь ярьж байгаагаар эцэг эхтэйгээ ямар ч холбоогүй байдаг. Хүүгийхээ дансанд сар бүр их хэмжээний мөнгө хийдэг нь л тэдний хувьд эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэсэн хэрэг болдог гэнэ. Хааяа ээж нь хохирогч руу залгадаг ч тэр огт хариулдаггүй байж. Гэрийх нь үйлчлэгчтэй холбоо барьсан. Өнөөдөр тэднийд очно. Хэрэгтэй юм байж юуны магад.
-За ойлгомжтой. Би 4цагт хурандаад хэргийн талаар илтгэх ёстой. Тэрнээс өмнө хэрэгт жаахан ч гэсэн ахиц гаргацгаая. Явж болно.
-Мэдлээ ахлагчаа.
Оргилыг гарсны дараа Баяраа нэрийн хуудас гаргаж ирээд утсаа авлаа.
-Байна уу? Би өчигдөр танайд шинжилгээ өгсөн Баярмөнх гэж хүн байна. Хариуг нь утсаар авч болно гэсэн.
-За та түр хүлээгээрэй.
... –Таны шинжилгээний хариу хэвийн гарсан байна.
-За баярлалаа
Ийм хариу авна гэж санаагүй байсан Баяраа баярламаар ч юм шиг эсвэл сэтгэл дундуур байгаа ч юм шиг. Сэтгэл нь тавгүй байсан болохоор хэсэг ширээ тогшиж сууснаа босч хувцсаа өмсөөд эхнэртэйгээ уулзахаар гарлаа. Ажлын цаг шамшигдуулж Баяраа хэзээ ч ингэж өдрийн цагаар гэрээрээ орж байсангүй. Гэвч энэ удаа заавал эхнэртэй уулзах хэрэгтэй гэж боджээ. Эхнэрээ оройтож босдогийг мэддэг болохоор гэртээ байна уу үгүй юу гэж утасдсангүй шууд яваад иржээ. Хаалгаа онгойлгоод ортол гэрээс нь анхилам үнэр үнэртэн хөгжим дэндүү чанга дуугарч байлаа. Эхнэрийнхээ онцгой зүйлд дуртай мэдэх Баяраа нэг их гайхсангүй. Хаалгаа түгжээд гал тогоогоор шагайтал хэн ч байсангүйд унтлагын өрөөний хаалгыг нээлээ. Яг тэр үед харсан зүйлдээ гайхаж балмагдсан Баяраа анх үнсүүлэхдээ эхнэрээ яаж харж байсан шигээ гөлөрчихөв. Унтлагын өрөөнд нь огт танихгүй хоёр эртэй эхнэр нь нэг оронд байж байлаа. Дэндүү их хайрлаж дээдэлж явсан Ууганаа нь хамаг байдгаа дэлгэчихсэн хямдхан завхай эм шиг хэвтэж байгааг Баяраа удаан харж чадалгүй угаалгын өрөө рүү хар хурдаараа гүйн очиж бөөлжлөө. Хэзээ ч өдрийн цагаар ирдэггүй нөхөр нь гэнэтхэн ороод ирсэнд Ууганаагийн хувьд бүр хүнд цохилт болжээ. Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй
-Намайг уучлаарай. Миний буруу хайраа. Намайг уучлаарай. Уучлаарай. Би зүгээр л... гээд нуруун дээр нь дарах гэсэнд Баяраа түүн рүү сэжиглэн ярвайгаад
-Наад хоёр новшоо бас өөрийн гэсэн бүх юмаа аваад орой ирэхэд нүднээс далд орчихсон байгаарай. Битгий надад хүрэх гээд бай.
-Арай ч дээ. Миний буруу хайраа. Битгий ингэж түргэн шийд. Яаж ингэж болдог юм бэ?
-Чи ингэж заваарч байхад би үүнээс илүүг ч чадна.
-Тэгж яривал бүгд чиний буруу. Чи намайг хэзээ тоож байсан юм?
-Уучлаарай. Одоо болсон уу? Би явлаа. Чамайг дахиж хармааргүй байна шүү.
-Чи намайг эндээс явна гэж бодож байна уу? Үгүй шүү. Би чамаас тийм амархан салахгүй гээд байдаг чадлаараа хашгичиж эхлэхэд гутлаа өмсөж зогссон Баяраа нүд нь хилэнтэй гялалзан хамаг бие нь салганачихсан түүн рүү дөхөж ирлээ. Ууганаа айсандаа ухарсаар сандалд тулж уналаа.
-Энэнээс илүү намайг яаж доромжлох гэсэн гичий вэ чи. Чамайг харахаас сэжиг хүрч байна. Хийгээгүй хэргээр шоронгийн хадаас болмооргүй байвал одоохон миний гэрээс зайл гэж шүднийхээ завсраар үсчүүлэн хэлсэн балмад залууг Ууганаа таньсангүй. Нэг л эвгүй хөдөлвөл түүнийг хатгачих гэж байгаа хортой могой шиг санагдсан тул гөлийн хөшөөд гаран гартал нь байрандаа байж байгаад хаалга хаагдмагц байдаг чадлаараа хашгиран уйллаа.
-Бид 2 явлаа. Залгаарай гэсээр хоёр залуу гарч одоход Ууганаа хийсэн хэргээ бодож түүнд ямар ч найдваргүй үлдээгүйг мэдрэн ухаан мэдрэл дутуу сэгсийсэн амьтан толины урд суугаад өөрийгөө өрөвдөн уйлсаар л байлаа.

0 comments:

Post a Comment